Чойбалсан
Ерөнхий танилцуулга
Чойбалсан сум нь 1931 онд Давст сум нэртэйгээр байгуулагдан 1942 оны эхээр тус аймгийн зарим сумдад өөрчлөлт орсноор “Очирбаянмөнх” сумыг 11 багтай зохион байгуулж, БНМАУ-ын шалгарсан хошой баатар маршал Х.Чойбалсангийн нэрээр “Чойбалсан сум” гэж нэрлэсэн юм.
Засаг захиргааны Хулстай, Сүмбэр, Энгэршанд, Хөхнуур гэсэн 4 багийн, нийт 814 өрхөд 2644 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас эхнээсээ 7 дугаарт, газар нутгийн хэмжээгээр 3 дугаарт ордог
Тус сумын Сүмбэр багийн нутагт Улсын тусгай хамгаалалттай газар “Яхь нуурын 13.2% буюу 33022.1 га нь хамрагддаг. Мөн Энгэршанд багийн нутагт “Аймаг дундын отор”-ын бэлчээр 124400 га газар байдаг.
Газар зүйн байршил
Дорнод аймгийн зүүн хойд хэсэгт:
Улаанбаатар хотоос 710 км,
Аймгийн төвөөс 55 км зайд байрладаг.
Чойбалсан хот болон Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Гурванзагал, Чулуунхороот сумдтай болон БНХАУ-тай хиллэдэг.
Газар зүйн онцлог
Далайн түвшнээс дээш 520-1100 м өргөгдсөн. Газар зүйн бүс бүслүүрийн хувьд хуурайсаг, тал хээрийн жижиг толгод бүхий гүвээрхэг, долгиорхог, тэгш тал газрын ерөнхий хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хүйтэн хуурайдуу, хавар нь хахир, намар нь нарлаг сэрүүн.
Брэнд бүтээгдэхүүн
“Тосон нуур”-ын хужир
Чойбалсан сумын төвөөс зүүн тийш 14 км зайтай “Тосонгийн нуур”-т ургадаг. Элэг цөс, ходоод, судас хатууралт зэрэгт сайн, эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Хэрэглэх заавар: 200 гр усанд буюу нэг аяга цайнд чимх хэмжээтэйг хийж ууна.
Байгаль цаг уурын нөхцөл
Уур амьсгалын хувьд Монгол орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс шинжтэй бөгөөд улирлын болон хоногийн агаарын температурын хэлбэлзэл ихтэй, улирлуудад унах хур тунадасны хэмжээ жигд биш.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
1 дүгээр сарын дундаж температур -19-23 С хэлбэлздэг.
7 дугаар сарын дундаж температур +20.3 С
жилийн дундаж салхины хурд 3.7 м/с
жилийн хур тунaдасны нийлбэр 295.2 мм хур тунадас унах бөгөөд үүний 90 гаруй хувь дулааны улиралд унана.
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 1007931 га.
Эдийн засаг
Орон нутгийн төсөв.
Сумын төсвийн татварын нийт орлого нь 149.4 сая төгрөг, аймгийн төсвөөс 160.7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч ажилласан. Орон нутгийн төсвийн нийт орлого 309.9, зарлага 294.4 сая төгрөг .
Улсын төвлөрсөн төсөвт байгууллагын тухайд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, ЕББДСургууль, Соёлын төв нь 2012 онд улсын төвлөрсөн төсвөөс 805.2 сая төгрөгийн санхүүжилт авч ажилласан.
Эдийн засгийн бүтэц
Одоо мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг Баянталбай ХК, худалдаа үйлчилгээ эрхэлдэг Чой Янзага ХХК, Очирбаянмөнх ХХК, Түнжингарав ХХК, Үнэгт нютаг ХХК, Булганхангай Сүхжин ХХК, Цагаан цайдам ХХК, Толбот хүрэн хоршоо, Дорнын алтан бүргэд хоршоо, Дэлгэрэх баян бүрд хоршоо, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг Зайрт ББН, Өрхөт булан ХХК, Чойгон Уул ХХК, гадаадын хөрөнгө оруулалттай Шанлун компани, банк санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг ХААН банк, Хадгаламж банк , мөн Ганданрэгдлэн хийд, Холбооны салбар зэрэг 18 аж ахуй нэгжтэй, Монгол Улсын хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Ерөнхий боловсролын Бүрэн Дунд Сургууль, 120 хүүхдийн дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг, Хүн эмнэлэг, Соёлын төв, Орон нутаг судлах музей зэрэг улсын төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд цагдаагийн кабон, халуун усны газрыг шинээр ашиглалтанд оруулсан.
Дээр аж ахуйн нэгжүүд улсад 3.2 сая төгрөг, аймагт 6.9 сая төгрөг, орон нутагт 147.9 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Тус суманд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа Шанлун ХХК нь цавын орд газрыг ашиглаж, жилд дунджаар 2100-3800 тн хүдрийн баяжмалыг экспортод гаргаж тус сумын төсөвт жилдээ 101 сая төгрөг төвлөрүүлж байна.
Ерөнхий боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 17 бүлэгт 350 хүүхэд өдрөөр суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 90,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 86 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 7 багш хамрагдсан байна.
Хүүхдийн цэцэрлэгт 145, гэр цэцэрлэгт 28 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 73 хувьд хүрсэн.
Мал сүрэг
Сумын хэмжээнд 67779 толгой малтайгаас 318 тэмээ, 8778 адуу, 6314 үхэр, 30351 хонь, 22038 ямаа байна
Сум одоогийн байдлаар хэмжээнд нийт 2610 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 110 га-д нь жимс жимсгэнэ, 2500 га-д нь үр тариа тариалж байна. Жимс, жимсгэний мод тариалсан тул ирэх жилээс ургацаа өгнө.
Газар тариалан
БНМАУ ын газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд атар газар эзэмших хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор 1959 оны 3-р сард үр тарианы чиглэлээр Хэрлэнгийн сангийн аж ахуйн атрын анхны салаа байгуулагдсан байна. Хэрлэнгийн сангийн аж ахуй нь 12 мянган га эргэлтийн талбайтай тариа тасаг, 50 гаруй мянган малтай мал аж ахуйн 2 ферм, жилдээ 950 мянган литр сүү саах хүчин чадалтай саалийн механикжсан ферм, хадлангийн механикжсан 6 салаа, 120 трактор засварлах хүчин чадал бүхий засварын газар, 30 гаруй автомашинтай автограж, хүнсний ногоо болон малын тэжээлийн ургамал тариалах ногоо бригад, Барилгын бригад, Худаг усны бригад зэрэг олон салбаруудтай газар тариалан, байгалийн хадлан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг явуулж иржээ.
Зам тээвэр
ОХУ-тай холбогдсон төмөр замтай, БНХАУ-тай хилийн худалдаа хийдэг Хавиргын хилийн боомттой.
Цахилгаан хангамж
Сум нь эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1974 онд баригдсан 110/35/6 квт-ийн дэд станцтай.
Ус хангамж
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 9 худагтай бөгөөд гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон барилга байгууламжгүй.
Дулаан хангамж
Сумын төвийн төвлөрсөн уурын зуух 1992 оноос эхлэн үйл ажиллагаа нь зогссон. Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв зэрэг байгууллагууд тус бүрийн нам даралтын зуухтай
Шилжилт хөдөлгөөн
Тус сум нь Чойбалсан хоттой хаяа нийлэн оршдог. Нийт хүн амын 50 хувь нь сумын төвд амьдардаг.
Сумын хүн амын 75 хувь нь залуу болон дунд насныхан, 20 хувь нь хүүхэд, 5 хувь нь ахмадууд байна.
Сургууль
Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
Хулстай багт байршдаг
320 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 350 хүүхэд суралцаж байна
45 багш, ажиллагчидтай
1999 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар сайтай барилга
Цэцэрлэг
Хулстай багийн төвд байршилтай
100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 145 хүүхэд хүмүүжиж байна
24 багш, ажиллагсадтай
1990 онд ашиглалтанд орсон. дунд зэргийн чанартай барилга. Барилгад өргөтгөл хийж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Эрүүл мэнд ерөнхий
Суманд 10 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 4 бага эмч, 5 сувилагч, 12 эмнэлгийн туслах ажилтантайгаар ажиллаж байна.
2012 онд нийт 67 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 3, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 520, осол гэмтэл 56, халдварт өвчлөлийн 34 тохиолдол гарсан байна.
Эмнэлэг
Эрүүл мэндийн төв
Хулстай багт байршдаг.
11 ортой
2 эмч, 5 сувилагч нийт 23 албан хаагчидтай
1992 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Эрүүл мэндийн төвийн моорго, авто машины граж, сантехник болон цахилгааны монтажийг бүрэн шинэчилж өргөтгөл хийх шаардлагатай байна.
Соёлын төв
Соёлын төв
Хулстай багт байршдаг
120 хүний суудалтай
1 эрхлэгч, хөгжимчин 1, бүжгийн багш 1, нярав үйлчлэгч 1, 3 туслах ажилчинтай
Соёл, спорт ерөнхий
Тус сумын Соёлын төв нь 1948 онд ашиглалтанд орсон чулуун суурь, чулуун ханатай, модон дээвэртэй барилга. 1991 оны 2 сард шатаж 1992 онд Баянталбай ХХК сэргээн засварлан одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Сэргээн засварласнаас хойш засвар хийгдээгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлгүй болсон тул 2009 оны 04 дүгээр сарын 20 ний өдөр аймгийн МХГ-ын улсын байцаагчид хүсэлт гаргаснаар МХГ-ын байцаагч үзлэг хийсэн. Үзлэгээр барилгын хананд цууралт үүссэн, модон дам нуруу ялзарч хугаралт үүсэн хүний эрүүл мэнд амь насанд сөрөг нөлөө үзүүлэх болсныг үндэслэн 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 37\54\03\90 тоот актыг үйлдэн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Өөрсдийн үйл ажиллагааг явуулахыг тулд Шанлун ХХК-д хүсэлт гаргасны дагуу барилгын материалын тусламж авч дээврийн нуралтыг засварлаж үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангасан. 2010 онд Соёлын төвийн барилгад бүрэн засвар хийж гүйцэтгэсэн. Засвар хийсэн боловч 2 жилийн хугацаанд дахин цууралт үүсэн салхи нэвтэрч, мөөгөнцөртөж байгаа тул шинэ СОЁЛЫН ТӨВ барих шаардлагатай байна.
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 9 жижиг дэлгүүр, 1 төрөл бүрийн хүнсний дэлгүүр, нийтийн хоолны цэг байхгүй, үсчин гоо сайхны 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Ажиллах хүч салбараар
Сумын хэмжээгээр цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5970 мянган толгой мал тоологдсон.
225 малчин өрх, 135 малтай өрхтэй
Төрийн байгууллагад 134 хүн ажиллаж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Сумын хэмжээнд ажилгүй 565 иргэн байгаагаас бүртгэлтэй ажилгүй 81 иргэн, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 195 иргэн, ажлын байнгын байргүйгээс ажилгүй байгаа 340 иргэн байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Чойбалсан сумын төв нь Засаг захиргаа-мал аж ахуй, хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан суурин юм.
Одоогийн байдлаар 686 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 358 га газар өмчилж, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 279 га газар, жимс, жимсгэний зориулалтаар 2 иргэнд 10 га, хадлангийн зориулалтаар 2 иргэнд 200 га, 52 иргэнд орон сууц, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 8.5 га, аж ахуйн нэгжид 1124.64 га газрыг эзэмшүүлж байна.
Засаг даргын тамгын газар
ЗДТГ-ын барилга
Хулстай багт байршдаг
33 албан хаагчидтай
1959 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй барилга. Ашиглалтын хугацаа дуусч байгаа тул шинээр ЗДТГ-ын барилга барих шаардлагатай. Нам даралтын зуухаар халдаг.
Суманд хэрэгжиж буй төсөл
Малын индексжүүлсэн даатгал төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөл
Сумын хөгжлийн зорилт
Сумын онцлог
Сумын хөшөө, дурсгал
Атрын 20 жилийн ойг угтан босгосон тракторын хөшөө
Хөшөө дурсгалын нэр: Трактор болон тариан түрүүн багана
Байгуулагдсан он: 1979, 1989
Хөшөө, дурсгалын намтар: Атрын 20, 30 жилийн ойгоор бүтээн босгосон.
Хөшөө дурсгалын нэр: бух, морины хөшөө
Байгуулагдсан он: 1989
Хөшөө, дурсгалын намтар: моминтал урлаг
Хөшөө дурсгалын нэр: Хурандаа генерал С.Равдангийн хөшөө
Байгуулагдсан он: 2007
Хөшөө, дурсгалын намтар: Дорнод аймаг Чойбалсан сумын унаган хүү Хурандаа генерал С.Равдангийн гэгээн дурсгалд зориулан босгосон.
Хөшөө дурсгалын нэр: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит дурсгалын самбар
Байгуулагдсан он: 1988
Хөшөө, дурсгалын намтар: Зүүн хязгаарыг товхинуулж ялалт байгуулсан түүх өгүүлсэн дурсгал
Шашин сүм хийд
Ганданрэгдлэн хийд
Суманд Ганданрэгдлэн хийд байдаг. 4 ламтай үйл ажиллагаа явуулж байна.
Ганданрэгдлэн хийд нь 1990 онд иргэдийн хандив тусламжаар баригдсан.
Дотуур байр
2009 онд улсын төсвөөр шинээр баригдсан
Дотуур байранд нийт 100 хүүхдийн ортой