Ерөнхий танилцуулга

Дундговь аймгийн Сайнцагаан сум нь 1942 онд байгуулагдсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу.

Наран, Тэвш, Далай, Үйзэн, Равижих, Боржигон, Нарлаг, Айраг, Мандал гэсэн 9 багийн нийт 4090 өрхөд 13643 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Дундговь аймгийн 15 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог ,хүн амын нягтралаар хамгийн өндөр /30,3хүн/га/ сум юм.


Газар зүйн байршил

Дундговь аймгийн төв хэсэгт: 

Улаанбаатар хотоос 280 км, 

Аймгийн төвд байрладаг.

Өөрийн аймгийн Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн,Луус, Өлзийт, Гурвансайхан сумтай хиллэдэг.


Газар зүйн онцлог

Далайн түвшнээс дээш 1470 м өргөгдсөн.Газрын гадаргын төрх байдал нь говь хээрийн  

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь говь хээрийн бүсэд багтдаг Говь, хээр тал хосолсон газар нутагтай . мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.


Брэнд бүтээгдэхүүн

Гүүний айраг

Элсий урлал, эсгий бүтээгдэхүүн

Хэрээсэн хатгамал


Байгаль цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

1 дүгээр сарын дундаж температур -20-35 С

7 дугаар сарын дундаж температур +25-32 С

жилийн дундаж салхины хурд 5-20 м/с

жилийн хур тундасны нийлбэр 120,2-130 мм


Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 340600 га.

Эдийн засаг

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 5880235,1сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 5404843,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 3313,5 сая төгрөгийн орлогоос бүрддэг.  

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 5881190,5 сая төгрөг байна. Нийт зардлын 58,7 хувь нь цалин, 6,4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 7,4 хувийг урсгал шилжүүлэг, 27,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 358 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж улсад 449,2 сая, аймагт 1,898,5 сая, орон нутагт 2,339,082,1сая нийт 3,789,198,4 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.


Ерөнхий боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 132 бүлэгт 3905 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.  

Төрийн өмчийн 6 цэцэрлэгт үндсэн сургалтанд 1224, хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 98,0 хувьд хүрсэн.


Мал сүрэг

Малын бүтэц

Сумын хэмжээнд 173658 толгой малтайгаас 950 тэмээ, 8718 адуу, 2648 үхэр,78221 хонь, 83121 ямаа байна.

Сумын хэмжээгээр нийт 173.6 мянган мал тоологдсон. 904 малчин өрх, 166 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 26,1 хувийг эзэлж байна. 


Газар тариалан

Сумын хэмжээгээр 49 иргэн ААНэгж 11,8 га талбайд төмс, 8,1 га талбайд хүнсний ногоо, 15-20 га талбайд тэжээлийн ургамал тариалж 12,4 тонн төмс, 5,5 тонн хүнсний ногоо, 15 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Зам тээвэр

Сумын газар нутаг Улаанбаатар Өмнөговийг холбосон улсын чанартай 16 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж

Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1992 онд баригдсан 110/35/6ква-ийн дэд станцтай. 

Ус хангамж

1990 онд ашиглхлтанд орсон. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, олгойн говьд ус олборлох 3 гүний худаг, ус өргөлтийн 2 насос станц, ус түгээх 15 сан, 1000-1500 м3 хүчин чадалтай, ус цэвэр усны 68,5 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарсан. Төвлөрсөн ус хангамжийн системд 756 өрх, 87 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх усаа авч байна.

Усан сан

Төв усан сан

1000-1500 м3 хүчин чадалтай ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон.


Ариутгах татуурга

2001 онд ашиглалтанд орсон. Хоногт 1900 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. 2014 онд зохиомол биологийн цэвэршүүлэх байгууламж байгуулан ашиглалтанд орно.



Дулаан хангамж

Сумын төвд 5 төвлөрсөн уурын зуух, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа 1 нийт, Цэцэрлэг 1 16 усан халаалтын зуухууд ажиллаж байна.




Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь Улаанбаатар хот болон Өмнөгвь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 77,7 хувь нь сумын төвд амьдардаг, хил залгаа аймгуудад бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа учир шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. 

Сумын хүн амын 56,9 хувь нь залуу болон дунд насныхан, 26,1 хувь нь хүүхэд, 7 хувь нь хөгшид байна.


Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 24 айлын 2, 36 айлын 2, 48 айлын 2, 30 айлын 2, орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц, гэр сууц юм. 

Сургууль

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

Нарлаг багт байршилтай

672 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 710 хүүхэд суралцаж байна

56 багш, ажиллагсадтай

1979 онд ашиглалтанд орсон төвлөрсөн системтэй тоосго, мод,чулуун барилга.


Цэцэрлэг

6-р цэцэрлэг 

Нарлаг багт байршилтай

125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 160 хүүхэд хүмүүжиж байна

22 багш, ажиллагсадтай


Ажиллах хүч салбараар

Төрийн байгууллагад 1652 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 116, Бүртгэлгүй 1635 иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд, 23 хувийг техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсролтой, 30 хувийг бүрэн дунд, 20 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

Сайнцагаан сумын төв нь Засаг захиргаа- аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 

Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж байгаа. 

Өнөөгийн байдлаар 2741 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 246,5 га газар өмчлүүлсэн нь сумын нийт иргэдийн 20,6 хувийг эзэлж байна. 


Засаг даргын тамгын газар

ЗДТГ-ын барилга

Нарлаг багийн нутаг дэвсгэрт байршилтай

65 ажиллагсадтай

1947 онд ашиглалтанд орсон барилга нь чулуун суурьтай, түүхий тоосгон барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 


Суманд хэрэгжиж буй төсөл

Малын индексжүүлсэн даатгал төсөл

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд



Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь “Хүний хөгжил, байгаль орчноо дээдэлж, орон нутгийн нөөцөд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй, чанар хүртээмжтэй үйлчилгээ хөгжсөн,эдийн засгийн чадавхтай, амьдралын эрүүл, таатай орчин бүрдсэн, аймгийнхаа хөгжлийн тулгуур төв ” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

Орон нутгийн нөөцөд тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийг сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж үзнэ.

Эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг зохистой хослуулан хөгжүүлэхийг чухалчилна.

Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд тохирсон чанар, хүртээмжтэй худалдаа,ахуйн болон бусад үйлчилгээг хөгжүүлнэ.

Байгаль орчны бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог төгөлдөршүүлэх.


Сумын хөшөө, дурсгал

Чагдаржавын хөшөө 2011 онд байгуулагдсан

Түшээт хан аймаг одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харъяат . Монгол улсын анхны сангийн сайд. 

Д. Сүхбаатарын хөшөө 2011 онд

Их жанжин Д. Сүхбаатарын хөшөө

С. Буяннэмэхийн хөшөө 2008 онд байгуулагдсан. 

Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч

Чүлтэм аваргын хөшөө 2012 онд байгуулагдсан.

Түшээт хан аймгийн анхны даншгийн аврага

Ж. Наранцацралт агсаны хөшөө 2008 онд байгуулагдсан.

Монгол улсын Ерөнхий сайд асан.

“Амгалант төрийн Ажнай Шарга” 2011 онд байгуулагдсан.

Улсын их баяр наадамд 6 удаа түрүүлсэн Б. Наранхүүгийн хурдан шарга азрагын хөшөө.