Лого

Ерөнхий танилцуулга

1733 онд Улиастайн суурин газрыг түшиглэн Сангийн хотыг байгуулсан нь Монгол орны баруун бүс нутаг дахь Улиастайн суурин газар өргөжин тэлж, улмаар томхон хот болох эхлэл нь бий болов. Ардын хувьсгалын дараа 1921 онд МАН-ын 14 дүгээр үүр, ХЗЭ-ийн үүр, холбоо, Харилцан туслалцах хоршооны салбар, худалдаа ба аж үйлдвэрийн банк, анхны бага сургууль тус тус байгуулагдсан. Нутгийн захиргааны шинэ дүрэмтэй уялдуулан Дашпунцаглан хийдийн харьяат нарыг Отгон хайрхан уулын хошуу, Улиастайн газрыг Жавхлант хот хэмээн нэрлэх болсон. Хантайшир уулын аймгийн 5 дугаар их хурлаар тус аймгийн яамыг Жавхлант хотод шилжүүлэхээр болж, 1929 оны 4 сард нүүн ирсэн. Отгон хайрхан уулын хошууг Хантайшир уулын аймагт шилжүүлсэн. БНМАУ-ын Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 оны 2 дугаар сарын 18-нд Хан Тайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг шинээр байгуулж, Жавхлант хотод төвлөсөн. Жавхлант хотыг 1961 онд Улиастай хот хэмээн хуучин нэрээр нэрлэх болжээ.

Одоогийн Улиастай сум нь 2810 га буюу 0,03 мянган км2 нутаг дэвсгэртэй. Анхан шатны нэгж болох Жинст, Жаргалант, Чигэстэй, Богдын гол, Товцог, Өлзийт гэсэн 6 багтай, Улиастай сум нь 4871 өрх, 16444 хүн амтай, түр оршин суугч 6029, нийт 22473 оршин суугчтай. 380 малчин, 432 мал бүхий өрхтэй. 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 115266 мянган толгой мал тоолуулсан. Улаанбаатар хотоос 1023  км алслагдсан.

 Улиастай сум нь Агьт, Баян-Улаан, Худаг, Жаргалант, Солоон, Хэрэмт, Зуслангийн ам, Товцог, Өндөр толгой уулын бэлээр хиллэн Алдархаан сумын нутгийн төв хэсэгт оршдог.

Улиастай сум нь далайн түвшнээс дээш 1767 м өргөгдсөн. Хангайн нурууны өндөр уулсын мужид оршдог, геоморфологийн хувьд жигд биш  уулсын хоорондын хөндий, хонхор олонтой ба хур тундас дундаж, хуурай, эрс тэс уур амьсгалтай.

Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулсаар хүрээлэгдсэн, Богд, Чигэстэй голын сав газар буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

§  1 дүгээр сарын дундаж

температур -25  °С

§  7 дугаар сарын дундаж

температур +20 °С

§  жилийн дундаж салхины хурд 4,4 м/с

§  жилийн хур тундас зуны улиралд 22,8 мм

§  жилийн хур тундас өвлийн улиралд 185мм

 

Улиастай сумыг ерөнхий удирдлага зохион байгуулалтаар ИТХ-ын дарга Б.Дагвасамбуу, Засаг дарга Ч.Наранбат, Засаг даргын орлогч Б.Батлхагва нар, сумын ЗДТГ-ын өдөр тутмын үйл ажиллагааны чиглэлээр Тамгын газрын дарга С.Пүрэвгарьд нар удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна.

Улиастай сумын Засаг даргын Тамгын газар нь 42 хүний бүтэц орон тоотой ажилладаг ба ажилтнуудын   31 буюу 77,5  хувь дээд боловсролтой,  9 нь буюу 22,5  бүрэн дунд боловсролтой.  Улс төрийн албан хаагчид 8, Төрийн захиргааны албан хаагчид 18, Төрийн үйлчилгээний албан хаагчид 14 ажиллаж байна. 


Газар зүйн байршил

Завхан аймгийн зүүн урд хэсэгт 

Улаанбаатар хотоос 1021 км 

Сибирийн ойн зүүн өмнөд, Монгол орны баруун төв хэсэгт байрлах бөгөөд өндөр уулсаар хүрээлэгдсэн сумын зүүн өмнөд хэсгээр Товцог хайрхан, Ямаа майлдаг, баруун, баруун хойт хэсгээр Баян-Улаан, Жинст хайрхан, төвийн хойт хэсэгт Жавхлант толгой зэрэг далайн түвшнээс 2800м дээш өндөртэй хад асгатай цавчим өндөр  уулсаар хүрээлэгдэн оршдог.

Газар зүйн онцлог

Далайн түвшнээс дээш 1767 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны өндөр уулсын мужид оршдог, геоморфологийн хувьд жигд биш уулсын хоорондын хөндий, хонхор олонтой, хуурай, эрс тэс уур амьсгалтай.

Газар хөдлөлийн эрчим 9 балл.

Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулсаар хүрээлэгдсэн, Богд, Чигэстэй голын сав газар, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.


Брэнд бүтээгдэхүүн

Улиастай суманд үйлдвэрлэгдэж хэрэглэгчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн сор бүтээгдэхүүнүүд :

Улаан хальст саримс

Бүтээгдэхүүний танилцуулга:

Ааг сайтай, булцуундаа 36.6-39.6 хувийн хуурай бодис, 22.6-28 хувийн сахар,7.5мг хувийн витамин С агуулдаг ажээ. Саримсны онцлог үнэр, амт нь түүний найрлагад хуримтлагдсан эфирийн тосноос хамаардаг. Эфирийн тос нь бактери устгах эмчилгээний өндөр чанартай байдаг.

Бүтээгдэхүүний онцлог, ач холбогдол, орц найрлага

Завханы Улаан саримс нь ургамлын антибиотик хэмээн нэрлэгдэх фитонцидын агууламж өндөртэй ааг ихтэй тул бусад саримснаас биологийн бодисын агууламж өндөр бөгөөд дархлааг маш сайн дэмждэг.

Ангилал, гарал үүсэл:

Байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн, Хүнсний бүтээгдэхүүн/Хүнсний ногоо/

Үнэ:

Намрын улиралд 60,000-70,000 төгрөг​

Өвлийн улиралд 70,000-80,000 төгрөг​

хооронд тухайн жилийн ургацаас хамааран өөрчлөгддөг.​

Холбоо барих​:

facebook@com, www.sarims.mn​

976-99990156

Хаяг:

Завхан аймаг, Улиастай сум

 

Байгаль цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

1 дүгээр сарын дундаж температур -25 С

7 дугаар сарын дундаж температур +20 С

жилийн дундаж салхины хурд 4,4 м/с

жилийн хур тунадас зуны улиралд 22,8 мм

жилийн хур тундас өвлийн улиралд 185мм


Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 2810 га.

Эдийн засаг

Сумын хэмжээнд 46   аж ахуйн нэгж 20 нэр төрлийн 83 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 10,632,264.3 төгрөгийн борлуулалт хийсэн байна. 


Ерөнхий боловсрол

Улиастай суманд МУИС-ийн Завхан сургуульд 861 , Хөгжим бүжгийн коллеж 172, МСҮТөвд 672 сурагч оюутан хамрагдаж мэргэжил болон тусгай мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа бол ЕБС-ын 5 сургуульд нийт 5623 сурагч сурч, сургуулийн өмнөх боловсрол олгох 9 цэцэрлэгт 1758 хүүхэд хүмүүжиж байна. Бага ангийн хамран сургалт хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. 

Мал сүрэг

Мал, сүргийн бүтэц

2024 оны жилийн эцэсийн мал тэжээвэр амьтад хашаа худгын тооллогоор тэмээ 227, адуу 7174, үхэр 9520, хонь 46340, ямаа 46881, нийт 110142 толгой мал тоологдсон байна. 

Сумын хэмжээнд малчин өрх 378, мал бүхий өрх 463, нийт 841 малчин мал бүхий өрх тоологдсон байна.

Газар тариалан

2024 байдлаар төмс 57,8 га талбайд тариалж 546,9 тн, хүнсний ногоо 65,5 га талбайд тариалж 481.7 тн, ногоон тэжээл 46.42 га талбайд тариалж 182.9 тн ургац тус тус хураан авсан байна. 

Зам тээвэр

Сумын төв нь 28,1км авто замтай бөгөөд үүнээс 12 км замыг хатуу хучилттай болгож гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. 16,1 км нь сайжруулсан шороон зам байна. Хот доторхи нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг “Шинэ эхлэл” хоршоо нийт 14 бага оврийн микро автобусаар явуулж байна.

Цахилгаан хангамж

Эрчим хүчний хэрэглээний 70 хувийг төвлөрсөн эрчим хүчний системээс, 30 хувийг дизель станцаас хангаж нийт 5 мвт эрчим хүч хэрэглэж байна. Герман улсын техник хамтын ажиллагааны төслийн хүрээнд 143 км цахилгаан дамжуулах шугам сүлжээ, 43 хувиарлах дэд станцын шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд 2013 оны 07-р сард ашиглалтанд орсноор эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдана.

Ус хангамж

Хүн амыг цэвэр усны өргөтгөлийн 1,2-р станц, 1000 м3-ын 2 том усан сан, гүний 6 худаг, 8 жижиг усан сан, нийт 14 км шугамаар дамжуулан цэвэр усаар хангаж, жилдээ 416,8 мян/м3 усыг хэрэглэгчид түгээж байна. Төвлөрсөн усан хангамжийн системд 631 өрх, 71 ААНэгж хамрагдаж байна. 

Ариутгах татуурга

Улиастай сум бохир усны 6,8 км шугамтай бөгөөд бохир усыг биологийн аргаар 80 хувь хүртэл цэвэршүүлж байгаа бөгөөд бохир шугаманд 631 өрх, 134 аж ахуйн нэгж холбогдоод байна.

Дулаан хангамж

Дулаан хангамжийн хувьд хэсэгчилсэн хэлбэрээр халаах нам даралтын 12 уурын зуух ажиллаж байна. Цаашид төвлөрсөн дулааны станц барихаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан зураг, төсвийн ажил хийгдэж байна.

Хүн ам, өрхийн тоо

2024 оны жилийн эцсийн байдлаар суурин хүн ам 16444, өрх 4871, ахмад настан 2478, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 853, шинээр төрсөн хүүхэд 229 байна.

Шилжилт хөдөлгөөн

2024 оны жилийн эцсийн байдлаар шилжиж ирсэн хүн 565, шилжин явсан хүн 732 байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээний инженерийн хангамжтай 60 айлын 3, 30 айлын 1, 27 айлын 1 ,20 айлын 1, 24 айлын 5, 18 айлын 1, 17 айлын 2, 12 айлын 3, 8 айлын 2 болон бусад орон сууцуудад нийт 631өрх амьдарч байгаа бол бусад айл өрхүүд ямар нэг инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй ердийн галлагаатай байшин, гэр сууцтай байна.

Сургууль

Улиастай суманд МУИС-ийн Завхан сургуульд 861 , Хөгжим бүжгийн коллеж 172, МСҮТөвд 672 сурагч оюутан хамрагдаж мэргэжил болон тусгай мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа бол ЕБС-ын 5 сургуульд нийт 5623 сурагч сурч байна. Бага ангийн хамран сургалт хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. 


Цэцэрлэг

Улиастай суманд сургуулийн өмнөх боловсрол олгох 9 цэцэрлэгт 1758 хүүхэд хүмүүжиж байна. 

Эрүүл мэнд ерөнхий

Тус суманд 230 ортой аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, өрхийн 2 эмнэлэг, хувийн 9 эмнэлэгт нийт 298 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна.


Эмнэлэг

Улиастай суманд Өрхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг "Дөрвөн-Оноо" ӨЭМТ нь их эмч 4, сувилагч 6, "Биндэргарав" ӨЭМТ нь их эмч 5 сувилагч 6 орон тоотойгоор тус тус үйл ажиллагаа явуулдаг.

Спорт заал

Улиастай суманд 5 сургуулийн спорт заал, Политехник коллеж, МУИС-ийн Завхан сургууль, Баруун бүсийн тамирчдыг олимпт бэлтгэх төв, Биеийн тамир спортын газар, Онцгой байдлын газрын "Аврагч" спорт заал, Завсэгт хүчний 0325-р ангийн спорт заал тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Музей

Жинст багийн нутагт байршилтай 

Орон нутгийг судлах болон Алдартны гэсэн 2 хэсгээс бүрддэг

14 ажилтан ажиллагчидтай

Барилга нь 1973 онд аймгийн 50 жилийн ойгоор баригдсан 2 давхар тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, зориулалтын барилга


Соёл, спорт ерөнхий

Улиастай суманд 400 хүний суудалтай хөгжимт жүжгийн театр,  биеийн тамир спортын хороо, Байгалийн болон түүхийн, алдартны музей, Б.Явуухулангийн нэрэмжит номын сан зэрэг газрууд ажиллаж байна. Шинээр 2012 онд 800 хүний театрын барилга мөн баяр наадмын талбайн барилгын ажил эхлэн явагдаж барилгын ажил 80 хувьтай баригдаж байна. Мөн Богдын гол багийн цэнгэлдэх хүрээлээнд усан бассейн бүхий спорт цогцолбор Баруун бүсийн тамирчдыг олимпт бэлтгэх төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 1, ЕБС-иудын 5 зааланд биеийн тамирын арга хэмжээг зохион байгуулж байна.



Ажиллах хүч салбараар

Төрийн байгууллагад 1988 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 356 байна. Эмэгтэй 182, эрэгтэй 174  Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингөөр авч үзвэл 28 хувийг дээд, 53 хувийг дунд, 15 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Орон нутгийн төсөв

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 11,285,523 ,813,89 төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 5,396,403,200  төгрөг .   Орон нутгийн нийт төсвийн зардал нь  6,136,185,800 төгрөг байна. Нийт зардлын 59.8 хувь нь цалин, 6.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 33.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.


Хот байгуулалт, газрын харилцаа

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд Мерси кор ОУБ – тай хамтран боловсруулж гаргасан.

Сумын төвийн суурьшлын бүс нь хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 129 га –гаар нэмэгдсэн.

Шинээр “21-р зуун” хувийн орон сууцны хорооллын төлөвлөлт хийгдэж инженерийн шугам сүлжээний ажил хийгдэж байна.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалаар 366,8 га газрыг өмчлүүлсэн, төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 219,5 га газар, голын ай сав дагуу газрыг хамгаалах зорилгоор 14,5 га газрыг нөхөрлөл болон иргэдэд эзэмшүүлсэн байна.

Хөдөө аж ахуйн эдэлбэр газар 155.5 га

Хот тосгон 2502.4 га

Дэд бүтцийн газар 64 га

Усан сан бүхий газар 88.0 га



Барилга

Орон нутгийн барилгын компаниудын 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 3.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байна.

Засаг даргын тамгын газар

ЗДТГ-ын барилга

Жинст багийн нутагт байршилтай

41 ажиллагчидтай

ЗДТГ-ын барилга 1978 онд зочид буудлын зориулалтаар баригдсан .1997 онд Улиастай зочид буудлыг Улиастай сумын ЗДТГ шилжүүлэн өгсөнөөр конторын зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байна.

Уг барилга нь төмөр бетон цутгамал ханатай, цутгамал хучилттай, шувуу нуруу бүхий үндсэн хийцтэй дотор зохион байгуулалт буудлын зориулалттай тул төрийн ажил үйлчилгээ явуулахад тохиромж муутай байдаг.


Ахмадын өргөө

Улиастай сумын ахмадын ордон нь 2012 онд ашиглалтад орж 7 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна 

Цагдаагийн тасаг

Завхан аймгийн Цагдаагийн газар нь Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх гэсэн зохион байгуулалтын 7 тасаг, Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Тэс, Отгон, Завханмандал сумдад сум дундын цагдаагийн тасаг, Сонгино сумд Цагдаагийн хэсэг гэсэн бүтэцтэй, батлагдсан 216 албан хаагч, ажилтны орон тоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, гүйцэтгэлийн төлөвлөгөө, удирдах дээд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, чиглэл, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Улаанбаатар хотын харьяат цагдаагийн  хурандаа Наранбаярын Отгонжаргал 2020 оноос ажиллаж байна

Онцгой байдлын газар

Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны  өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр үүрэгтэй байсан

  • Иргэний хамгаалалтын штаб,
  • Гал түймэртэй тэмцэх хэлтэс,
  • Улсын нөөцийн салбар гэсэн 3 байгууллагыг нэгтгэн Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр анх байгуулагдаж, 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2013 онд Онцгой байдлын газар болон өргөжсөн
  • ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

          Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлхэд аж ахуй нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, гамшиг ослын тоо хэмжээг бууруулах.

Ø  Гамшгаас хамгаалах орон нутгийн зөвлөлийг мэдээ мэдээллээр хангаж үйл ажиллагаа зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

Ø  Аймгийн Онцгой комиссыг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, нөхцөл байдал үүссэн үед мэдээ мэдээллээр хангах

Ø  Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гамшгийн эрсдлийн үнэлгээ хийж байна /Засгийн газар, ОБЕГ-н тогтоол шийдвэрийг үндэслэж/

Ø  Алба мэргэжлийн анги, ААН байгууллага, сум орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хийж батлаж байна

Ø  Гамшгийн хяналтын дүрэмд нийцүүлэн гамшгийн хяналтыг зохион байгуулдаг

Ø  Галын аюулгүй байдлын дүрэмд нийцүүлэн гал түймрийн хяналт шалгалтыг хийдэг

 

ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн хяналт шалгалтын чиглэлээр

        Барилга байгууламжийн зураг төсөл хянах

        Галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох

        Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт олгох

Гамшгаас хамгаалах сургалтын чиглэлээр

Ø  Иж бүрэн сургууль

Ø  Удирдах бүрэлдэхүүний сургууль

Ø  Албадын сургалт

Ø  Мэргэжлийн ангийн сургалт

Ø  Ажилтны сургалт

Ø  Оюутан сурагчдын сургалт

Ø  Дүйцүүлэх албаны сургалт

Бусад иргэдийн сургалт зэрэг 8 төрлийн сургалт дадлагыг зохион байгуулдаг

Онцгой байдлын газар нь жилд дундажаар аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 120-130 дуудлагаар гарч ажиллан төрийн болон хувийн хэвшил, аж ахуй нэгж байгууллага ард иргэдийн дунджаар 1 тэр бум гаруй төгөргийн эд хөрөнгө, 20-30 хүний амь насыг авран хамгаалан ажиллаж байна.  

Суманд хэрэгжиж буй төсөл

Малын индэксжүүлсэн даатгал төсөл

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

Тогтвортой амжиргаа 2 төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл

Хүн амын хөгжил жендер нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр

Дэлхийн зөн “Завхан” ОНХХ

Дэлхийн зөн “Завхан хангай” ОНХХ

Адра ОУБ

Мерси кор ОУБ


Сумын хөгжлийн зорилт

Завхан аймгийн нийт хүн амийн 3/1 нь сууршин амьдарч буй Баруун бүсийн тулгуур төв Улиастай хот нь “ хүний хөгжил, эрүүл аюулгүй амьдралын чанарыг шинэ түвшинд хүргэсэн, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлсэн, байгаль орчин нөөц боломжиндоо тулгуурлан нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбаруудыг жигд хөгжүүлсэн Улсын зэрэглэлтэй хот болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнд:

Хот төлөвлөлт, тохижилтын боловсролд болон дэд бүтцийг хөгжүүлэх.

Үйлдвэр технологийн парк байгуулж, ЖДҮ-ийг дэмжсэн бизнесийн таатай орчин бүрдүүлэх.

ХАА хөгжлийг эрчимжүүлж, байгалийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангах.

Төрийн үйлчилгээг бүх салбарт жигд сайжруулж, нийгмийн амьдралд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх.

Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, газрын нөөц баялагийн ашиглалт, үр өгөөжийг сайжруулах


Сумын онцлог

Улиастай сум нь анх 1733 онд байгуулагдсан эртний түүхт хотуудын нэг бөгөөд Манжийн төрөөс Монголын талаар явуулж буй бодлого үйл ажиллагааны чухал түшиц газар байсныг гэрчлэх Манж амбаны байрлаж байсан “Сангийн хэрэм” хэмээх томоохон байгууламжийн туурь тунгалаг уст Богд, Чигэстэй голын бэлчирт оршдогоороо онцлог юм. 

Эдүүгээ Улиастай сум нь Завхан аймгийн төр захиргаа, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах болон үйлдвэрлэл, үйлчилгээний төв болон хөгжиж байна.


Сумын хөшөө, дурсгал

Монгол улсын хурц арслан Маамын Лхагва

Аймгийн биеийн тамир спортын газрын урд 2009 оны 6-р сард тус хөшөөг босгон, нээлт хийж дурсгалыг нь мөнхжүүлсэн.


Шашин сүм хийд

Сумын хэмжээнд 5 сүм хийд байдагаас буддын 5 сүм байна.

Эдгээр хийдүүдэд нийт 65 лам ажиллаж байна.


Дотуур байр

ЧЭЦС нь 1971 онд баригдсан 2 давхар хүчин чадал 80 боловч 40 хүүхэд хүлээн авч байгаа.

ЖЦС 2023 онд 100 хүүхдийн 2 давхар дотуур байр ашиглалтад оруулж  9 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

МУИС-ийн завхан сургууль 1978 онд баригдсан 2 давхар 200 хүүхдийн хүчин чадалтай боловч 2024 оны байдлаар 60 орчим  хүүхэд  амьдарч байсан. 

ПТК нь 1963 онд баригдсан 75 хүүхдийн хүчин чадалтай тус тус  хүүхэд хүлээн авч амьдрах нөхцөл боломжоор ханган ажилладаг. 

Мооргийн барилга

Мооргийн 1 барилгатай . 2016 онд ашиглалтад орсон ашигтай талбай 169 м2 

Ахуй үйлчилгээний төв

Улиастай сумын хэмжээнд алт, мөнгө үнэт эдлэлийн засвар үйлчилгээ, гутал засвар, авто засвар, халуун ус, үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээ, нүдний шил, цаг засвар, түлхүүр олшруулах, цахилгаан бараа засвар, оёдол, зэрэг 12 төрлийн үйлчилгээнд 139 иргэн үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй

Тус суманд төмс 57,8 га талбайд тариалж 546,9 тн, хүнсний ногоо 65,5 га талбайд тариалж 481,7 тн, ногоон тэжээл 46,4 га талбайд тариалж 182,9 тн ургац тус тус хураан авсан.

Мал, сүргийн бүтэц

2024 оны жилийн эцэсийн мал тэжээвэр амьтад хашаа худгын тооллогоор тэмээ 227, адуу 7174, үхэр 9520, хонь 46340, ямаа 46881, нийт 110142 толгой мал тоологдсон байна. 

Сумын хэмжээнд малчин өрх 378, мал бүхий өрх 463, нийт 841 малчин мал бүхий өрх тоологдсон байна.

Харилцаа холбоо

Улиастай сумын хэмжээнд харилцаа холбооны чиглэлээр дараахь газрууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнд

- Мобиком

- Скайтел

- Юнител

- Жи мобайл

- Монголын цахилгаан холбоо

- Монгол шуудан

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн  төв

Богдын гол багийн нутагт байршилтай 1964 онд ашиглалтанд орсон.

220 хүүхэд сургах хүчин чадалтай одоо 631 хүүхэд суралцаж байна.

76 ажилтан ажиллагчидтай Барилгын үндсэн хийц чулуу 1964 онд ашиглалтанд орсон.


Өрхийн эмнэлэг

Улиастай суманд Өрхийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг "Дөрвөн-Оноо" ӨЭМТ нь их эмч 4, сувилагч 6, "Биндэргарав" ӨЭМТ нь их эмч 5 сувилагч 6 орон тоотойгоор тус тус үйл ажиллагаа явуулдаг.

Театр

Жинст багийн нутагт байршилтай

400 хүний суудалтай

55 ажилтан ажиллагчидтай

1958 онд ашиглалтанд орсон үндсэн барилга чулуун хийцтэй, өргөтгөл нь тоосго, зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжтай. 

Эмийн сан

Улиастай суманд Гэрэлт шүтээн, Монос, монос салбар, Болор, Эм хангамж, Тунгийн увидас, Нахиа, Нуган, Сод овоот зэрэг 9 эмийн сан үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна.

Их, дээд сургууль

БНМАУ-ын Худалдаа бэлтгэлийн яамны сайдын 1974 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102 тоот тушаалаар Худалдааны техник мэргэжлийн сургууль нэртэйгээр байгуулагдсан.

МУИС-ийн захирлын 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 536 тоот тушаалаар МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн салбар сургууль.

Хөгжимт драмын театр

Жинст багийн нутагт байршилтай

400 хүний суудалтай

55 ажилтан ажиллагчидтай

1958 онд ашиглалтанд орсон үндсэн барилга чулуун хийцтэй, өргөтгөл нь тоосго, зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжтай. 


Номын сан

Жинст багийн нутагт байршилтай

400 хүний суудалтай

55 ажилтан ажиллагчидтай

1958 онд ашиглалтанд орсон үндсэн барилга чулуун хийцтэй, өргөтгөл нь тоосго, зориулалтын барилга, инженерийн төвлөрсөн хангамжтай. 


Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын хэлтэс нь НДЕГ-ын даргын 2012 оны А/391 тоот тушаалын дагуу хариуцсан ажлын чиглэлээр Санхүү бүртгэл орлого бүрдүүлэлт хяналтын алба, үйлчилгээний алба, эрүүл мэндийн даатгалын алба гэсэн 3 албатайгаар 22 суманд тус бүр 1 байцаагч, Тосонцэнгэл суманд 3 байцаагч, 1 гэрээт ажилтан, хэлтэст 23 байцаагч ажилтан нийт 50 орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйлчилгээний төрөл 

1.Тэтгэврийн даатгал

2.Тэтгэмжийн даатгал

3. Сайн дурын даатгал

4. ҮОМШӨ-ний даатгал 

5. Нэрийн данс 

6. Цахим үйлчилгээ 

7.Нийгмийн хамгааллын хэлэлцээр 

Хүүхдийн ордон


Брэнд бүтээгдэхүүн

1.Улаан хальст саримс

Бүтээгдэхүүний танилцуулга:

Ааг сайтай, булцуундаа 36.6-39.6 хувийн хуурай бодис, 22.6-28 хувийн сахар,7.5мг хувийн витамин С агуулдаг ажээ. Саримсны онцлог үнэр, амт нь түүний найрлагад хуримтлагдсан эфирийн тосноос хамаардаг. Эфирийн тос нь бактери устгах эмчилгээний өндөр чанартай байдаг.

Бүтээгдэхүүний онцлог, ач холбогдол, орц найрлага

Завханы Улаан саримс нь ургамлын антибиотик хэмээн нэрлэгдэх фитонцидын агууламж өндөртэй ааг ихтэй тул бусад саримснаас биологийн бодисын агууламж өндөр бөгөөд дархлааг маш сайн дэмждэг.

Ангилал, гарал үүсэл:

Байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн, Хүнсний бүтээгдэхүүн/Хүнсний ногоо/

Үнэ:

Намрын улиралд 60,000-70,000 төгрөг​

Өвлийн улиралд 70,000-80,000 төгрөг​

хооронд тухайн жилийн ургацаас хамааран өөрчлөгддөг.​

Холбоо барих​:

facebook@com, www.sarims.mn​

976-99990156

Хаяг:

Завхан аймаг, Улиастай сум

  2. Мөнхөд мандаг ХХК

ААН-ийн нэр

Овог нэр, утасны дугаар

Үйл ажиллагааны чиглэл

 “Мөнхөд мандаг” ХХК

Дарга Д.Баяраа

 90890225, 99036291

 

Цэвэр усны үйлдвэрлэл

Танилцуулга: 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Цай, чихэр, жүүс, чанамал, дарс, лекор, арвайн гурил үйлдвэрлэдэг.

 

Сум дундын шүүх

Шүүхийн газрын ерөнхий чиг үүрэг нь

Хянан шийдвэрлэх хэрэг маргаан 

1.Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг давж заалдах гомдол, эсэргүүцлийн дагуу хүлээн авч шийдвэрлэх

2.Анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн иргэний хэргийг давж заалдах гомдлын дагуу хүлээн авч шийдвэрлэх

Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд

– Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлнэ.

-Хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдол, эсэргүүцлийг шүүх хүлээн авахгүй.

-Шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авах эрхтэй.

-Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол түүний шалтгаан, нотолгоог зааж хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтийг тогтоол гаргасан шүүхэд гаргаж болно.

-Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба ийм хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.

-Дээр дурдсанаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй гэж үздэг.

-Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч оролцох эрхтэй ба тэд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй гэж үздэг.

Иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд

Давж заалдах гомдол гаргах

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг “гардан авснаас” хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болно. Давж заалдах гомдлыг мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд гаргаж өгнө. Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

Завхан аймаг дахь шүүхийн байгууллага нь 

   - Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шүүх нь 1 ерөнхий шүүгч, 2 шүүгч

  - Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 1 ерөнхий шүүгч, 2 шүүгч

  - Завхан аймаг сумдын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 1 ерөнхий шүүгч, 2 шүүгч

  - Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 1 ерөнхий шүүгч ,2 шүүгч

  - Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар 

Шүүхийн Тамгын газрын дарга 1, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга 1, шүүгчийн туслах 8, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 5, мэдээлэл технологийн мэргэжилтэн 1, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 1, эвлэрүүлэн зуучлагч 1, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан 1, архив бичиг хэргийн эрхлэгч 1, нягтлан бодогч 1, нярав 1, бичиг хүргэгч 1, жолооч 2, үйлчлэгч 2 гэсэн нийт 27 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Цагдаагийн хэлтэс

Завхан аймгийн Цагдаагийн газар нь Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх гэсэн зохион байгуулалтын 7 тасаг, Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Тэс, Отгон, Завханмандал сумдад сум дундын цагдаагийн тасаг, Сонгино сумд Цагдаагийн хэсэг гэсэн бүтэцтэй, батлагдсан 216 албан хаагч, ажилтны орон тоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, гүйцэтгэлийн төлөвлөгөө, удирдах дээд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, чиглэл, зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэн ажиллаж байна.

Халдвартын эмнэлэг

Халдварт сүрьеэгийн эмнэлэг нь 2015 онд ашиглалтанд орсон. 23 ор, 6 их эмч, 9 сувилагч, 3 бусад ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж нийт хэвсэн 721, үзлэг 10599 шинжилгээ хийсэн 817 байна.

Хүүхэд ,гэр бүлийн хөгжлийн хэлтэс

Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар нь 1927 онд байгуулагдсан  18 ажилтантай хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага юм. 

Тагнуулын Хэлтэс

         

Хөдөлмөр Эрхлэлтийн хэлтэс

Тус хэлтэс нь Захиргаа хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхэлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Ахмадын амралт сувилал гэсэн бүтэцтэй 63 ажилтан албан хаагчтай үүнээс 40 албан хаагч улиастай сумд 23 албан хаагч бусад сумдад ажилладаг.  Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлж иргэдийг ажилтай, орлогтой болгох замаар ядуурлыг бууруулж амьжиргааны түвшинг сайжруулах зорилготойгоор ажиллаж байна.

Татварын хэлтэс

Тус газар нь захиргаа, хуулийн хэлтэс, бичил татвар төлөгчтэй харилцах , жижиг татвар төлөгчтэй харилцах , хяналт шалгалт гэсэн  4 тасагтай . 45 албан хаагч ажиллаж байна. 

Чиг үүрэг

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих,төсвийн орлогыг бүрдүүлэх.