Лого

байхгүй

Ерөнхий танилцуулга

XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот 1976 оны нэгдүгээр сарын нэгэнд байгуулагдаж Монгол улсын гурав дахь том хот болсон түүхтэй. 1994 онд нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай болсон. Өдгөө 106.2 мянган суурин хүн ам 29 багийн 29.3 мянган өрхөд амьдарч байна. Хүн амын жилийн өсөлт 0.1 хувьтай, нийт хүн амын 59.6 хувийг хүүхэд, залуучууд 0-34 насныхан эзэлж байна.


Газар зүйн байршил

Орхон аймгийн баруун хойд хэсэгт байрлах Баян-Өндөр сум нь Улаанбаатар хотоос 380 км-ын зайд байрладаг бөгөөд Булган аймгийн Орхон, Бугат, Ингэт сумуудтай хиллэдэг. Далайн төвшнөөс дээш 1200 метрт өргөгдсөн, 24.9 мянган га газар нутагтай. Газар нутгийн 24.1 хувийг хот суурин газар, 18.9 хувийг ойн сан бүхий газар, 1.4 хувийг зам, шугам, сүлжээ, 0.3 хувийг усны сан бүхий газар эзэлдэг. 
Цагаанчулуут, Согоот уул, Дэрстийн нуруу зэрэг орчны уулсаас Хангал, Чингэл, Цагаанчулуутын голоор тусгаарлагдсан.
Газар хөдлөлийн эрчим 3,5 балл.

Газар зүйн онцлог

Орхон, Сэлэнгийн сав газарт оршдог. Физик газар зүйн мужлалаар Хангай, Хэнтийн уулархаг мужлалд багтана. Зостын даваа, Цагаанчулуутын даваа, Баянцагаан, Баян-Өндөр, Бүрэнбүст зэрэг бэсрэг уулс зонхилж, Чингэлийн гол, Говилын гол, Уртбулаг, Хаяа булаг, Тал булаг, Цагаанчулуут зэрэг гол горхи булгууд Орхон голд цутгадаг.
Тус сум  нь ой хээрийн бүсэд багтана. Ойн бүрэлдэхүүнд хар мод, улиас, бургас, улиангар зэрэг мод голлож, мөн бусад модлог, бутлаг ургамал бөөрөлзгөнө, буриагуул, тавилгана, нохойн хошуу, хар урт, яргай зэрэг болно.

Брэнд бүтээгдэхүүн

Барилгын гоёл чимэглэл /гипсэн/ - Өргөө ХХК
Хивс, хивсэн бүтээгдэхүүн, эсгий эдлэл – Эрдэнэт хивс ХХК
Сарлагийн хөөврөн сүлжмэл бүтээгдэхүүн – Натураль Альфа ХХК
Шингэн шил – Адамас ХХК
Морин хуур – иргэн Ч.Энх-Отгон
Монгол шатар – Хас шатар ХХК
Орос эмээл – иргэн Д.Тойв
Ширэн цүнх – Ё.Бэхбат
Зэс утас, кабель утас – Эрдмин ХХК
Зэс молибдений баяжмал

Байгаль цаг уурын нөхцөл

Эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -32.9 хэм хүйтэрч, зундаа +32.9 хэм хүртэл халдаг. Хур тунадас их унадаг.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 24900 га.

ХАА        -    75,3га
Хот тосгон бусад суурины газар – 20768,45 га
Зам шугам сүлжээ    - 363,0 га
Ой         -    3545,0 га
Ус         -    9,5 га
Улсын тусгай хэрэгцээт газар – 139,0 га
Нутаг дэвсгэрийн 75,3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 20768,45 мянган га нь хот, тосгоны  суурин газар, 49,75 га нь бэлчээрийн талбай байна. Тус сум дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, урд хойд хөрштэй төмөр замаар Дархан, Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто болон төмөр замаар, ОХУ, БНХАУ-тай төмөр замаар холбогдсон, зам харилцаа сайн хөгжсөн.


Эдийн засаг

Сумын хэмжээнд банк, банкны салбар, 7 банк бус санхүүгийн байгууллага, 4 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. 2024 онд 523096,6 сая төгрөгийн хадгаламж, 1016768,8 сая төгрөгийн зээлийн мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн ерөнхий индекс 2024 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 12,1 хувиар, өмнөх сараас 0,9 хувиар өссөн байна. 

2024 оны жилийн эцсээр 101275 толгой мал тоологдож өмнөх оноос малын тоо 3,1 хувиар нэмэгдсэн. 107 га-д төмс, 78 га-д хүнсний ногоо, 20 га-д  тэжээлийн ургамал тариалж,  76,4 га-с 1588,8 тн хүнсний ногоо, 107 га-с 645тн төмс, 20 га-с 400тн тэжээлийн ургамал хураан авч эдийн засгийн эргэлтэд оруулжээ. 

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг 4,2 их наяд төгрөг. Үүнээс уул уурхай, олборлолтын салбар 3,9 их наяд, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 220,2 тэр бум, цахилгаан, хий, уур агааржуулалтын салбар 83,7 тэр бум төгрөг байсан бол аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалтын өртөг 4,5 их наяд төгрөг. Үүнээс уул уурхай, олборлолтын салбар 4 их наяд, боловсруулах үйлдвэрлэлийн салбар 370 тэр бум, цахилгаан, хий, уур агааржуулалтын салбар 83,7 тэр бум төгрөг байсан байна.

Сумын хэмжээнд худалдаа нийтийн хоолны нийт 799 цэг 390342,6 сая төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний хэмжээ өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсчээ.

Ерөнхий боловсрол

2024 онд тус суманд  нийт ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байна үүнээс  төрийн 18, хувийн хэвшлийн 6-н сургууль үйл ажиллагаа эрхэлж нийт 1259 багш 26432 сурагчдад 2 элжээр боловсрол олгож байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад зориулж  үйлчилгээ үзүүлэхээр 6 автобус 7 чиглэлд 16 сургуулийн 1750 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна. 

Мал сүрэг

2024 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллогоор нийт 12 аж ахуйн нэгж, 941 малчин мал бүхий өрх /Малчин өрх-573 мал бүхий өрх 368/ -ийн 101275 толгой мал тоологдсоноос  (Тэмээ – 37, Адуу -16394, Үхэр –21396, Хонь – 37445, Ямаа – 26003)  тоолсон. 2023 онтой харьцуулахад мал сүрэг- 3,1%-иар өссөн байна.

 

Газар тариалан

Баян-Өндөр сумын хэмжээнд 107 га-д төмс, 78 га-д хүнсний ногоо, 20 га-д  тэжээлийн ургамал тус тус тариалсан байна.

Энэ онд 76,4 га-с 1588,8 тн хүнсний ногоо, 107 га-с 1880тн төмс,  20 га-с 400 тн тэжээлийн ургамлын ургац хураан авсан.

Зам тээвэр

2012 онд аймгийн хэмжээнд нийт 10160 /9027/ тээврийн хэрэгсэл байгаагаас суудлын автомашин 5263, ачааны авто машин 1518, автобус 182,  тусгай зориулалтын 338 тээврийн хэрэгсэл , өөрөө явагч механизм 151 байгаагаас өдөрт нийтийн тээврийн үйлчилгээнд дунд болон том оврын  автобус 17 , микроавтобус 284, суудлын автомашин 517, ААНБ-уудын ажилчдын 157 дунд болон том оврын автобус байнгын  үйлчилгээнд гарч , дундажаар 7000-9000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Багууд хоорондоо асфальтон болон сайжруулсан шороон замаар холбогдсон.

Цахилгаан хангамж

Тус суманд ТБЦДС-ний ЭХС нь схемийн хувьд Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцаас 257,7 км урт 220кв-ын 2 хэлхээ шугамаар, Дархан хотоос 153 км урт  220кв-ын 2 хэлхээ шугамаар тэжээгддэг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр зэрэг 10 аймгийн 100 гаруй сум суурин газрыг 110, 220кв-ын өндөр хүчдлийн шугамаар тэжээдэг. 220кв-ын 2 хэлхээтэй 210,4 км шугам, 110кв-ын 1134,1км шугам, 35кв-ын 5,3км шугам, 220кв-ын 1 дэд станц, 110кв-ын 11 дэд станцааар дамжуулан бүх хэрэглэгчдийг цахилгаан , эрчим хүчээр хангаж байна.

Ус хангамж

Сумын нутаг дэвсгэрт цэвэр усны эх үүсвэрийн 14 гүний худаг, 1000 м3 багтаамжтай 600-800 мм-ийн голч бүхий 21 насос,  цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугамаар  ус хангамжийн төвлөрсөн системд холбогдсон.  УБЭҮйлдвэр зэрэг үйлдвэр ААН байгууллагууд  орон сууц бүрэн холбогдсон.
 
Усан сан
“Эрдэнэт үйлдвэр” харъяа төв усан сан
10000 м3 хүчин чадалтай
ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон усан сан байхгүй.


Ариутгах татуурга

Сумын төвд  1 цэвэрлэх байгууламж,  бохир усны 14 худаг ажилладаг. Сумын төвөөс  8 км хол байрладаг.

Дулаан хангамж

ЭДЦСтанц нь БКЗ -75-39 маркийн 7 зуухтай ба жилд дунджаар 500-510 мян.гкал дулаан үйлдвэрлэн, ф150-600мм голч бүхий 108 км шугамаар дулааныг дамжуулан, 33ш ДДТөв, ф50-15 мм голч бүхий 55,9 км дулааны шугамаар хотын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг түгээж байна.

Хүн ам, өрхийн тоо

2024 онд Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 29359 өрхийн 102672 хүн амтай  үүнээс эрэгтэй 50222, эмэгтэй -52450 хүн оршин суудаг.  Нийт хүн амын 38,8 хувийг залуучууд эзэлдэг. Сумын хүн амын 51,06 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 61,3 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж. Нийт иргэдийн 47 орчим хувь нь есөн бичил хороололд буюу орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 1,2 хувь. Нийт хүн амын 38.8% нь 19-55 насны идэр залуу насныхан, 38,4% нь 18 хүртэлх насны хүүхдүүд, 15,6% нь 55-аас дээш өндөр настнууд байдаг. Манай суманд тохилог орон сууц 387 байдаг. Орон сууцанд 24323 өрхийн 85086 хүн, монгол гэрт 4528 өрхийн 15848 хүн, бие даасан хувийн орон сууцанд 387 өрхийн 1351 хүн тус тус амьдарч байна.

Шилжилт хөдөлгөөн

2024 оны байдлаар Баян-Өндөр сум нь 102672 хүн ам оршин сууж байгаа. 29359 өрхтэй.  Нийгэм  эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан зэргэлдээ аймаг сумдаас шилжин ирэгсэдийн тоо харьцангуй их.
2024 онд 15-64 насны 2207 иргэн бусад аймаг сумдаас шилжин ирсэн бол 2135 иргэн шилжин явсан байна. Харин сум дотроо буюу баг хоорондын шилжилт хөдөлгөөн ирсэн явсан давхардсан тоогоор 11917 иргэн байна. 

Орон сууцны хангамж

Орон сууцны байранд 13969 өрх, бие даасан тохилог сууцанд 387 өрх, Сууцны тусдаа байшинд-10250 өрх, монгол гэрт-4528 өрх, нийтийн байранд 214 өрх тус тус амьдарч байна.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

Хөдөлмөр халамж үйлчилгээний газар - 1

Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар - 1

Ахмадын ордон - 1

Залуучуудын ордон - 1

Сургууль

Их дээд сургууль - 1

Ерөнхий боловсролын сургууль - 25

Политехникийн коллеж - 1 

Цэцэрлэг

Сумын хэмжээнд нийт улсын болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг 7760 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч 8907 хүүхэдтэй 410 үндсэн багш, 309 туслах багштайгаар сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллаж байна. 
 

Эрүүл мэнд ерөнхий
Сумын хэмжээнд 153 эмнэлгийн байгууллага, 454 их эмч, 507 сувилагч ажиллаж байна. 10000 хүн тутамд 43 их эмч, 48 сувилагч, 95 ор, нэг их эмчид 227 хүн, нэг сувилагчид 202 хүн тус тус ноогдож байгаа юм.

 

 
Эмнэлэг

Баян-Өндөр сумын хэмжээнд 153 эмнэлэгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас өрхийн эрүүл мэндийн төв 8, хувийн эмнэлэг стационар, амбулатори үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг 53, ортой эмнэлэг 12, Орхон аймагтаа төдийгүй бүсийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг БОЭТ, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ийн “Эрдэнэт медикал” эмнэлэг, Баян-Өндөр мед, Эрдэнэт сувилал зэрэг томоохон эмнэлэгүүд үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Соёлын төв

1.Баян-Өндөр хүүхэд залуучуудын соёлын төв наран багт байрладаг. 1994 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  7,5 орон тооны ажиллагсадтай. 120 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Түрээсийн байранд байгаа ба шинээр баригдаж буй байр эь хөрөнгөний асуудлаас шалтгаалан гацсан байна. Барилгыг дуусгахаар шат дараатай ажил зохион байгуулагдаж байгаа ба 1,4 тэрбум төг шаардлагатай. 
2.Эгшиглэн соёлын төв говил багт байршилтай. 1991 онд 01/05-нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн 7,5 орон тооны ажиллагсадтай. 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай. МХГ –ын дүгнэлтээр барилгын ашиглалтын хугацаа дууссан цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэгдсэн. Шинээр соёлын төв бариулах шаардлагатай. Шинээр бариулах байрны зураг төсвийг гаргаж өгсөн ба барилгын 6,9 тэрбум төг тооцоологдсон.
3.Баянцагаан соёлын төв нь Баянцагаан багт байрладаг. 2010 оны 10/01-нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1984 онд ашиглалтад орсон байр 8,5 орон тооны ажиллагсадтай. 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Тус байр нь Баян-өндөр сумын өмч ба гадна өнгө үзэмжийг засварлах шаардлагатай. 

4. Хэмнэл соёлын төв нь Эрдэнэ багт байрлалтай  2017 оны 10 сард байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 8,5 бүтэж орон тооны ажилчидтай. 250 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Өнгө үзэмжийг сэргээн засах шаардлагатай байна. 

5.Аялгуу соёлын төв нь 2020 оны 12/23нд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Даваат багт байрлалтай. 8,5 бүтэц орон тооны ажилчидтай 300 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Дээврийн засвар хийх шаардлагатай. 3д кинотеатр вр музей нэмэлтээр ажилладаг.
Уурхайчин соёлын ордон нь уртбулаг багт байрладаг. 2 заалтай том заал нь 450 хүний суудалтай, бага заал нь 200 хүний суудалтай. 92 ажиллагсадтай.

Спорт заал

Орхон аймаг Баян-Өндөр суманд 2024 оны байдлаар  нийт 33 спорт заал үйл ажиллагаа явуулж байна.

Музей

Баян-Өндөр сум 1 музейтэй

Соёл, спорт ерөнхий

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн Орхон болон Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 19 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна. Спортын А,Б гэсэн заалтай. Тус бүр 8 хүн ажилладаг. Иргэдэд үйлчилдэг. Хангарьд спорт хорооны заал Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн харъяанд ажилладаг. Үйлдвэрийн 6000 ажилтан урлаг спортын арга зохион байгуулж явуулдаг.
Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн цэг 158  үүнээс  үсчин гоо сайхны 69, гутал засварын 5, нийтийн халуун ус-10 саун-5, зурагчин-9, цаг засвар-2,хими цэвэрлэгээ-7,гэр ахуйн хэрэгслийн засвар-4, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ-52,тоглоомын -10  цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар

2024 онд сумын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 55295 иргэн үүнээс 32115 иргэн байнгын ажил эрхэлдэг.
Төрийн байгууллагад 17011, хувийн хэвшилд 6711, НДШ болон татвар төлдөггүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа 8399 хүн ажил хөдөлмөр эрхэлж байна.

Ажилгүйдэл, ядуурал

2024 онд суманд бүртгэлтэй ажилгүй 38525 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 44,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшнгээр нь авч үзвэл 36,4 хувийг дээд, 4,6 хувийг тусгай дунд,  30,6 хувийг бүрэн дунд, 4,5хувийг бүрэн бус дунд, 0,2 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.



Орон нутгийн төсөв

Баян-Өндөр сум нь 2023 оноос төсвийн тухай хуулийн дагуу татварын болон татварын бус орлогоо сумандаа төвлөрүүлж эхэлсэн. 2023 онд 114,4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ИТХ-аар баталсан. Энэхүү орон нутгийн төсвийн орлогоор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн байгууллагуудын урсгал зардал, хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг санхүүжүүлдэг. Мөн аймгийн төсөвт төвлөрүүлдэг. 2023 оны төсвийн орлогын гүйцэтгэл дараах байдалтай байна. Үүнд:

  • Цалин, түүнтэй адилтгах орлогын татвар – 57,9 тэрбум төгрөг
  • Үйл ажиллагааны орлогын татвар – 497,9 сая төгрөг
  • Хөрөнгийн орлогын татвар – 3 тэрбум төгрөг
  • Хөрөнгө борлуулсан орлогын татвар – 3,7 тэрбум төгрөг
  • Шууд бус орлогын татвар – 1,3 тэрбум төгрөг
  • Өмчийн татвар – 19,8 тэрбум төгрөг
  • Бусад татвар – 1,9 тэрбум төгрөг
  • Газрын төлбөр – 29 тэрбум төгрөг
  • Байгалийн нөөц ашигласны төлбөр – 1,3 сая төгрөг
Хот байгуулалт, газрын харилцаа


Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.
Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200га-аар нэмэгдсэн.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
орон сууц, олон нийтийн бүс 2400 га
үйлдвэрлэлийн бүс 100 га
ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс  2000 га
хөдөө аж ахуйн бүс  1000 га
зуслангийн бүс 500 га

2012 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газраа өмчилж авахаар  1314 иргэнд  98,54 га газрыг өмчлүүлсэн нийт өссөн дүнгээр 15506 иргэний өргөдлийг хүлээн авч 13916 иргэнд 1043,62 га газрыг өмчлүүлсэн байна. Сумын бүх иргэнд газрыг харьцуулбал 1 га талбайд 3,5 хүн ногдож байна. Сумын хүн амын нягтралын үзүүлэлт нь нийслэл Улаанбаатар хотын хүн амын нягтралаас 0,6 функтаар илүү гарсан байна.

Барилга

2024 онд 73 аж ахуй нэгж 100,8 тэр бум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 243 объектод хийж гүйцэтгэн ашиглалтад оруулжээ.

Засаг даргын тамгын газар

Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамж, Захиргааны II байр.

Баян-Өндөр сумын ЗДТГ нь Төрийн улс төрийн 28, төрийн захиргааны 75, төрийн үйлчилгээний 33 нийт 136 албан хаагчтай. Анхан шатны нэгж 26 баг нь багийн Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан багийн ажилтан гэсэн бүтэцтэйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Ахмадын өргөө

Булаг багт байрлалтай ахмадын хороо нь 26 багийн гаруй ахмад настанд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна

Цагдаагийн тасаг

Цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 175, 449, 2016 оны Б/227, 2017 оны Б/01, 2018 оны А/211, А/212, 2022 оны А/04, Б/257 дугаартай тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Гэрээт цагдаагийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр нийт 313 /офицер 105, ахлагч 201, энгийн 7/ орон тоотой. Бие бүрэлдэхүүний 99 буюу 33.9 хувь нь офицер, 187 буюу 64 хувь нь ахлагч, 6 буюу 2 хувь нь энгийн ажилтан байна. Алба хаагчдын 263 буюу 90,1 хувь нь эрэгтэй, 29 буюу 9,9 хувь нь эмэгтэй алба хаагч байна. Орон тооны нөхөн хангалт 93,2 хувьтай байна. 

Онцгой байдлын газар

Сумын хэмжээнд:

•       Гал түймэр унтраах, аврах 56 дугаар анги

•       Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги

•       Гал түймэр унтраах, аврах 68 дугаар анги

•       Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги

•       УН 109 дүгээр салбар

•       Эрдэнэт-ДЦС-ын гэрээт Гал түймрийн улсын хяналтын байцаагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 

Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Суманд хэрэгжиж буй төсөл

Малын индексжүүлсэн даатгал төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
ДЗОУ байгууллагын гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл

Германы хамтын ажиллагаа төсөл

MON2301 төсөл

Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь Иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор Хүний хөгжлийн түвшингээрээ аймаг, улсдаа тэргүүлж, ёс зүйг эрхэмлэсэ, улсын хөгжлийн хөшүүрэг төрийн байгууллага болох алсын хараатай ажиллаж байна. 

Сумын онцлог

Газар нутаг багатай, Монгол Улсын хамгийн их хүн амтай сум гэдгээрээ онцлог.

Сумын хөшөө, дурсгал

Одоогоор  Баян- Өндөр сумын хэмжээнд түүхийн дурсгалт газар 18  бүртгэгдээд байна. Үүнд:
Өндөрлөг, 1-р булшнаас зүүн зүгт байх жижиг булш, 2-р булшнаас хойш байрлах  дөрвөлжин хүрээтэй том хэмжээний хиргисүүр , 3-р хиргисүүрийн баруун  хойд талд  байрлалтай  дөрвөлжин  хүрээ бүхий хиргисүүр , Хадтай уулын шил дээр байх  дөрвөлжин хүрээтэй хиргисүүр , 5-р хиргисүүрийн  хойд талын овоотой толгойн шил дээр байх дөрвөлжин хүрээ бүхий жижиг  хиргисүүр , 6-р хиргисүүрийн хойд  талын энгэрт байрлалтай ойрхон  тойрсон  дөрвөлжин хүрээтэй хиргисүүр , ПДУ-гийн  баруун талын толгой дээр байх Хүннү булш, Хүннү булшны баруун урд талд байх дөрвөлжин хүрээтэй цөөхөн чулуутай , шороон дараастай хиргисүүр , Эмнэлгийн баруун хойд талд байх дугуй хүрээтэй хиргисүүр, ДЦС-ын хойно  байх гэр хорооллын  хамгийн хойд уулын бэлд байх дөрвөлжин хүрээтэй хиргисүүр, 11-р хиргисүүрийн урд талын айлын хашаан дотор байх жижиг хэмжээний дөрвөлжин булш , Дээрхи 2 булш, хиргисүүрийн ар талын хашааны хойно уулын энгэрт байрлалтай дөрвөлжин хүрээ бүхий хиргисүүр, 13-р хиргисүүрийн баруун хойно байх дөрвөлжин хүрээтэй хиргисүүр , 14-р хиргисүүрийн чанх урд байрлалтай булш, 15-р булшны  баруун урд байх жижиг дөрвөлжин булш, Тосгоны шинэ эцсийн 9-25 тоот хашааны дотор  5 ш тахилын байгууламж , 17-р дурсгалын  баруун урд талд байх жижиг хэмжээний  булш 

Шашин сүм хийд

22 сүм хийд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд : уламжлалт будда шашны хийд 6, есүсийн сүм 13, бөө мөргөлийн 2, мусальман шашны төв 1 төв ажилладаг.
Тухайн хийдүүдэд нийт 80 хуврага, санваартан ажиллаж байна.

Дотуур байр

Сумын хэмжээнд 3 дотуур байр үйл ажиллагаа явуулж байгаа.

1. Орхон эмпати сургуулийн дотуур байр 

2. Орхон политехникийн коллежийн дотуур байр

3. Орхон ШУТИС-ийн дотуур байр

Мооргийн барилга

Орхон БОЭТ-ын дэргэд 1 моорг байдаг

Харилцаа холбоо

Суманд харилцаа холбооны 6 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.

- Мобиком ХХК

- Юнител ХХК

- Скайтел ХХК

- Жи мобайл ХХК

- Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК

- Шуудан үйлчилгээний газар ТӨХК

Цаг уурын барилга

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан, Тосгон Эрдэнэт хивс ХК-ний баруун талд Ус цаг уур орчны шинжилгээний төв барилга байдаг.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн  төв

Орхон МСҮТ, ХАА МСҮТ гэсэн 2 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 2024 онд нэгдэж Орхон Политехникийн коллеж болон ажиллаж байна. 

Өрхийн эмнэлэг

Сумын хэмжээнд 8 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байна.

1. Анхны оч ӨЭМТ

2. Учралт баяр ӨЭМТ

3. Нийцэл ӨЭМТ

4. Мөнх сүндрэл ӨЭМТ

5. Мэнд цэцэн ӨЭМТ

6. Мөнхийн гэгээ ӨЭМТ

7. Үйлс бадрах ӨЭМТ

8. Энхжинмандарваа ӨЭМТ

Театр

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин, Тюряковын гудамжид байрлалтай Хүүхэд залуучуудын театр нь Соёл урлагийн үйл ажиллагаа, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх чиглэлтэй 39 ажилтан, албан хаагчийн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Эмийн сан

Баян-Өндөр суманд 76 эмийн сан байна.

Цэвэрлэх байгууламж

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын 9,5 сая.еврогийн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 9,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Орхон аймагт “Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл”-ийн барилга угсралтын ажлыг 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд хоногт 24000 м3 ахуйн бохир усыг зохиомол биологи цэвэрлэгээний аргаар цэвэршүүлэх хүч чадалтай цэвэрлэх байгууламжийг шинээр барьсан. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг “Ардааган” ХХК, “Байгууламж” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, 2018 оны 9 дүгээр сарын 26-нд улсын комисс  ажиллан байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авсан.

Их, дээд сургууль

Орхон аймгийн хэмжээнд 1 их дээд сургууль буюу Эрдэнэт цогцолбор дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг.Тус сургууль нь энэ оны байдлаар  20 анги бүлгээр элсэлт авч тус сургуульд элсэгчдийн нийт тоо 1192 байна. Үүнээс орон нутгаас элсэгчдийн тоо 119 байна.

Хөгжимт драмын театр

байхгүй

Багийн эмнэлэг

байхгүй

Номын сан

Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж шинээр ашиглалтад орсон “Номын өргөө” цогцолбор барилгын нээлт 2024.04.25 нд болсон. Тус номын өргөө нь “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим”, Ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хий VIP өрөөнүүд болон Багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай юм. Гуравдугаар давхарт байрлалтай “Америкийн төв” нь мөн уншлагын өрөө, интернет өрөө, Maker space, E-sport, сургалт, болон хөтөлбөрийн өрөөтэй бөгөөд нийт 1826.73 ам.метр талбайтай тус барилга нэг ээлжиндээ 315 хүнийг зэрэг хүлээн авч ном соёлоор үйлчлэх боломжтой.

Эрдэнэт хотын яг төв цэгт байршилтай Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид “Хүүхдийн номын сан” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

 

Нийгмийн даатгал

Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хот, Хүрэнбулаг баг, Улаан-Үүдийн гудамж, Нийгмийн даатгалын газар.

2024 онд: Албан журмын даатгалд 1248 ААНБ, сайн дурын даатгалд 5014 даатгуулагч хамрагдсан. 14461 өндөр насны тэтгэвэр авагч, 2454 хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч, 648 тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч, 1015 цэргийн тэтгэвэр авагч бүртгэгдсэн бол 650 хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авагч, 180 жирэмсний болон амаржсаны тэтгэмж авагч, 52 нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж авагч, 107 ажилгүйдлийн тэтгэмж авагч, 70 хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан сувилалын зардал авагч бүртгэгдсэн байна. 

Хүүхдийн ордон

байхгүй

Сум дундын шүүх

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан, Шүүхийн тамгын газрын байр. 

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрхзүйн журам, энх тайван, хүн төрөлхтөний аюулгүй байдлын эсрэг үйлдэл эс үйлдэхүйг хуулийн дагуу чин шударгаар шүүн тасалж, хүний эрх эрх чөлөөг дээдлэн ажиллах чиглэл бүхий сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь ерөнхий шүүгч-1, шүүгч-5, шүүгчийн туслах-4, нарийн бичгийн дарга-2, мэдээлэл технологийн мэргэжилтэн-1 нийт 13 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Цагдаагийн хэлтэс

Цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 175, 449, 2016 оны Б/227, 2017 оны Б/01, 2018 оны А/211, А/212, 2022 оны А/04, Б/257 дугаартай тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Гэрээт цагдаагийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр нийт 313 /офицер 105, ахлагч 201, энгийн 7/ орон тоотой. Бие бүрэлдэхүүний 99 буюу 33.9 хувь нь офицер, 187 буюу 64 хувь нь ахлагч, 6 буюу 2 хувь нь энгийн ажилтан байна. Алба хаагчдын 263 буюу 90,1 хувь нь эрэгтэй, 29 буюу 9,9 хувь нь эмэгтэй алба хаагч байна. Орон тооны нөхөн хангалт 93,2 хувьтай байна. 

 

 
Цаг уурын станц

байхгүй

Багийн төв

байхгүй

Номын сан

Орон нутгийн төсвийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж шинээр ашиглалтад орсон “Номын өргөө” цогцолбор барилгын нээлт 2024.04.25 нд болсон. Тус номын өргөө нь “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим”, Ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хий VIP өрөөнүүд болон Багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай юм. Гуравдугаар давхарт байрлалтай “Америкийн төв” нь мөн уншлагын өрөө, интернет өрөө, Maker space, E-sport, сургалт, болон хөтөлбөрийн өрөөтэй бөгөөд нийт 1826.73 ам.метр талбайтай тус барилга нэг ээлжиндээ 315 хүнийг зэрэг хүлээн авч ном соёлоор үйлчлэх боломжтой.

Эрдэнэт хотын яг төв цэгт байршилтай Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид “Хүүхдийн номын сан” болгохоор төлөвлөн ажиллаж байна.

 

Уламжлалт анагаах ухааны төв

байхгүй

Халдвартын эмнэлэг

Тусдаа халдвартын эмнэлэг байхгүй. БОЭТ-ийн харъяа халдвартын тасагтай. 

Нисэх буудал

байхгүй

Мэргэжлийн хяналтын газар

татан буугдсан

Хөдөлмөр Эрхлэлтийн хэлтэс

байхгүй

Татварын хэлтэс

Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хот, Хүрэнбулаг баг, Улаан-Үүдийн гудамж, Татварын газар 

Хөдөлмөр Эрхлэлтийн хэлтэс

байхгүй