Сүхбаатар
Ерөнхий танилцуулга
1937 оны 2 дугаар сард Засгийн газрын ерөнхий сайдын орлогч Доржпүрэв, Улсын Бага хурлын дарга Дүгэр нар ирж танилцаад усан замын дамжлага баазын ажилчдын хурал хийлгэж орон нутгийн чанартай “Цагаан эрэг” хотыг байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1938 оны 4-р сарын 19-ний шийдвэрээр Цагаан эрэг хотыг “Сүхбаатар хот” хэмээн нэрлэсэн байна.
Сүхбаатар сум нь засаг захиргааны Хонгорморьт, Цагаан-Эрэг, Салхит, Баянхан, Боргүвээ, Орхон, Ганзам, Буурхээр гэсэн 8 багтай ба 5984 өрх, 22480 хүн амтай.
Хүн амын тоогоор Сэлэнгэ аймгийн хэмжээний 17 сумаас 2-т, газар нутгийн хэмжээгээр 17-т ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр сум юм.
Газар зүйн байршил
Сүхбаатар сум нь Улаанбаатар хотоос 311 км зайд оршдог, төмөр зам болон олон улсын чанартай авто замаар нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг аймгуудтай холбогдсон, Улаанбаатар-Москва-Бээжингийн төмөр замын олон улсын суудлын галт тэрэг дайран өнгөрдөг. Сүхбаатар сум нь 24.8 км хатуу хучилттай замтай, олон улсын төмөр зам болон авто замаар өдөрт 1500 гаруй хүн дайран өнгөрдөг зам тээврийн зангилаа хот юм. Мөн Монгол Улсын хойд хэсэгт ОХУ-тай хил залгаа, урд талаараа Сэлэнгэ аймгийн Шаамар сум, Зүүн талаараа Алтанбулаг сум, Баруун талаараа Түшиг, Зүүнбүрэн сумдтай тус тус хиллэдэг ба Сэлэнгэ аймгийн төвийн сум юм.
Газар зүйн онцлог
Сүхбаатар сум Баян хан уулын өвөрт далайн түвшнээс дээш 672 м өндөрлөгт оршдог, Баян хан уул, Орхон гол, Буур хээр, Тужийн нарс, Сэлэнгэ мөрөн зэрэг түүх дурсгалын газруудтай.
Брэнд бүтээгдэхүүн
Годон гутал
Байгаль цаг уурын нөхцөл
Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө -380 градус хүртэл хүйтэрч, зундаа +430 градус хүртэл халдаг. Жилийн дундаж градус -0, 40 бөгөөд хур тунадас ихээхэн унадаг. Хамгийн их салхи шуургатай үе нь дөрөв, тав дугаар сар ба нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун үе байдаг.
• 1-дүгээр сарын дундаж температур- -230
• 7-дугаар сарын дундаж температур- +180 - +200
• Жилийн салхины дундаж хурд- 18
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 4535 га.
Эдийн засаг
Орон нутгийн төсөв.
Сумын 2013 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн төсвийн нийт орлого нь 140.02 сая төгрөг, сумын өөрийн орлого 1.0 сая төгрөг байна.
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1,155.21 сая төгрөг байна. Нийт зардлын 70.35 хувь нь нийгмийн халамжийн сангийн зарлага, 15.46 хувь нь цалин, 1.78 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 10.89 хувийг урсгал шилжүүлэг, 1.52 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
Сүхбаатар хотод төр төсвийн байгууллага 63, ХХК, ХК 351, ББН, ЗБН-47, Хоршоо 9, ТӨҮГ, ОНӨҮГ 6, салбар төлөөлөгчийн газар 54, ТББ 51, шашны байгууллага 12, Сан 5 тус тус үйл ажиллагаа явуулдаг ба Мах маркет, Шим ХХК, хоногт 200 тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий, 200 гаруй ажилтантай Алтантариа ХХК зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлдэг. Тус хотод Монголын цахилгаан холбоо ХХК болон Мобиком, Скайтел, Юнител, Жи- мобайл зэрэг үүрэн телефоны оператарууд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд орчин үеийн техник технологийн үсрэнгүй хөгжлийг даган 6 ба түүнээс дээш насны хүн амын дунд гар утас хэрэглэгчид 80.3 хувь, интернет хэрэглэгчид 32.8 хувийг тус тус эзэлж байна.
Ерөнхий боловсрол
Мал сүрэг
Мал сүргийн бүтэц
Сумын 2012 оны жилийн эцсийн, мал тооллогын дүнгээр 134 малчин өрх, 269 мал бүхий өрхөд 18681 толгой мал тооллогдож 1480 адуу, 4706 үхэр, 6074 хонь, 6421 ямаа тус тус байна. Нийт малын 21.6 хувийг /4033 толгой/ эрлийз, нутгийн шилмэл омгийн мал эзэлж байна.
Газар тариалан
Сумын хэмжээнд 125 га-д төмс, хүнсний ногоо тариалдгаас 84 га буюу 67.2 хувьд нь төмс, 41 га буюу 32.8 хувьд нь хүнсний ногоо тус тус тариалж байна. Төмс 1248тн, 776,5 хураан авсан байна.
Зам тээвэр
Төмөр зам болон хатуу хучилттай замаар Нийслэл Улаанбаатар, Дархан, Орхон зэрэг аймгуудтай холбогдсон, Улаанбаатар- Москва- Бээжингийн төмөр зам, Улаанбаатар-Алтанбулагийн авто зам дайран өнгөрдөг, хот дотроо 24.8 км метр хатуу хучилттай замтай, олон улсын төмөр зам болон авто замаар өдөрт 1500 гаруй хүн дайран өнгөрдөг зам тээврийн зангилаа суурин юм.
Цахилгаан хангамж
Дархан Сэлэнгийн 110 кВт-ын ЦДАШ, 110/35/6 кВт-ын 10000 кВА чадал бүхий дэд станцыг байнгын ашиглалтанд оруулж сүхбаатар дэд станцын трансформаторын чадал 2x10000 кВт 20000 болсноор 24 цагаар иргэдийг цахилгаанаар тасралтгүй хангаж ажилладаг.
Ус хангамж
Урсгал ус ХХК-нь Сүхбаатар хотод нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цэвэр усны 38.1 км, ариутгах татуургын 17.4 км шугамын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байна. Сүхбаатар хотын 230 аж ахуйн нэгж, төвлөрсөн сүлжээнд холбогдсон 49 орон сууцны 3312 оршин суугчдыг цэвэр усаар ханган мэргэжлийн туслалцаа үзүүлэн шаардлагатай засвар үйлчилгээг хийхийн зэрэгцээ гэр хорооллын хүн амд 12 зөөврийн, 14 шугамын, 1 гүнийн худгаар тус тус ус түгээж байна.
Ариутгах татуурга
Сүхбаатар хотын Урсгал ус ХХК-ны ариутгах татуургын шугам сүлжээ нь 1992 онд ашиглалтанд орсон. Усан хангамжийн өргөх насос станц 1, өргөх насос станц 2, шугам сүлжээний тоног төхөөрөмж насосууд нь 1992 онд ашиглалтанд орсон. Хоногт Q=700 м3цэвэр ус олборлон, түгээх зориулалт бүхий байгууламж нь ашиглалтанд орсноос хойш засвар хийгдээгүй. 2012 онд жижиг урсгал засвар хийгдсэн. Одоо хоногт 3000-4000 м3/хон ус олборлон түгээдэг. Тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал хэт өндөр суурилагдсан нь эрчим хүчийг ихээр зарцуулдаг ба алдагдалтай ажиллах үндэс бий болгодог.
Дулаан хангамж
Сүхбаатар хотыг дулаанаар ханган ажилладаг Сэлэнгэ Энерго ОНӨААТҮГазар нь анх 1990 онд ашиглалтанд орсон, жилд 230-240 мянган кКал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, нийт 240 албан байгууллага, аж ахуйн нэгж, 1800 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг. Тус станц хүйтний улиралд 25-30 мянган тонн нүүрс, 2.2 сая квт цахилгаан эрчим хүч, 130.0-135.0 мян м3 ус хэрэглэж дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Хүн ам, өрхийн тоо
Сүхбаатар сум нь хүн амын нягтралшилтаар аймагтаа төдийгүй улсад улсад дээгүүр ордог. Тус суманд 5984 өрхийн нийт 22480 хүн ам амьдарч сууршиж байна. Сүхбаатар хотод оршин сууж байгаа иргэдийн 28.0 хувь нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 64.3 хувь нь залуу болон дунд насныхан, 7.7 хувь нь ахмад настан байна. Хүн амын цэвэр өсөлт жилд дунджаар 1,6 хувь байна. Хотын хүн амын 67.3 хувь нь хөдөлмөрийн насны хүн ам байгаа бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 72.6 хувь нь байнгын хөдөлмөр эрхэлж байна.
Шилжилт хөдөлгөөн
Тус графикаас харахад Сүхбаатар сум хүн амын дотоод шилжих хөдөлгөөн буюу механик өсөлтийн хувьд сөрөг үзүүлэлтэй байна. /Дотоод шилжих хөдөлгөөний цэвэр коэффициент -1.6 /
Орон сууцны хангамж
Нийтийн орон сууцанд 2000 өрх, ердийн галлагаатай орон сууцанд 3500 гаруй өрх суудаг. Тус хотод нийтийн эзэмшлийн 58 айлын нэг загварын сууц-8, 29-н айлын орон сууц -14, 2 давхар орон сууц-16, 3-н давхар орон сууц-6, 8-н айлын орон сууц-22, 4-н айлын орон сууц -29 тус тус байгаа бөгөөд бүгд инженерийн шугам сүлжээнд холбогдсон.
Сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 6-р сургууль
Боргүвээ 5-р багт байршилтай
420 хүүхдийн хүчин чадалтай одоо 441 хүүхэд сурч байна.
1978 онд байгууллагдсан, тоосгон хийцтэй
Цэцэрлэг
7-р цэцэрлэг
Бор гүвээ 5-р багт байршилтай
1983 онд байгууллагдсан, 2013 онд
6 багштай
1983 онд байгууллагдсан 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 350 сая төгрөгөөр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга бариулсан
Угсармал карказ
Нам даралтын зуухаар халдаг
Эрүүл мэнд ерөнхий
Сүхбаатар суманд 34704 м2 талбайтай, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 16 тасагтай, хэвтэн эмчлүүлэх 185 ор бүхий аймгийн Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаа явуулж, жилд дундажаар 96740 хүнийг амбулаторийн үзлэгт хамруулан, 600-700 хүн хэвтэн эмчлүүлдэг. Тус эмнэлгийн 50-иад их эмч, 100 гаруй бага эмч лаборант нийт 259 ажилчид, албан хаагч нар эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг.
Эмнэлэг
Мөн сумын хэмжээнд 4 өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь эрүүл мэндийн анхан шатны үзлэг оншилгоог баг дээр авах бүрэн боломжтой болоод байна. Хувийн хэвшлийн эмнэлэг 15, эмийн үйлдвэр 1, эмийн сан 8 тус тус үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд нийт 576 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1 бүртгэгдсэн ба эхийн эндэгдэл байхгүй болно. 2012 оны жилийн эцсийн байдлаар 418 халдварт өвчин бүртгэгдэн, сүрьеэ 15.7 хувь, гепатит 26.3 хувь, БЗХӨ 58 хувийг тус тус эзэлж байна.
Соёлын төв
Сэлэнгийн Долгио Чуулга
Цагаан-Эрэгийн 2-р багт байршилтай
447 хүний суудалтай
56 ажиллагчидтай
1982 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 2011 онд их засвар хийгдсэн
Соёл, спорт ерөнхий
Сүхбаатар сумын Сэлэнгийн Долгио Чуулга нь 1982 онд ашиглалтанд орсон 12531 м2 талбайтай 2011 онд их засвар хийгдэж 447 үзэгчдийн суудал бүхий заалтай нийт 56 ажиллагчид уран бүтээлчидтэй байгууллага юм. Мөн тус сумын Биеийн тамрын спортын ордон нь 1991 онд ашиглалтанд оруулсан 700 хүний суудал бүхий 2016 м2 талбайтай орчин үеийн стандарт хангасан спортын ордон юм. 2006 онд “Бороо Гоулд” ХХК-ний хөрөнгө оруулалтаар их засвар, 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр сантехникийн засвар хийгдсэн. Тус байгууллагын дотоод сан техникийн асуудал шийдэгдсэн боловч гаднаас ирэх дулааны даралт муу байгаагаас халаалт муу өвлийн улиралд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг. Нийт 18 ажилагсад ажилладаг ба 10 мэргэжлийн багш дасгалжуулагч, 8 туслах ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Ажиллах хүч салбараар
Төрийн байгууллагад 2610 хүн ажиллаж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 754 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 55.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 16.7 хувийг дээд, 11.2 хувийг тусгай дунд, 69.4 хувийг бүрэн дунд, 2.7 хувийг бүрэн бус дунд хүмүүс тус тус эзэлж байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Сүхбаатар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Aрт Сити” ХХК хийж байгаа бөгөөд төлөвлөгөө дуусах шатандаа явагдаж байна.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
орон сууц, олон нийтийн бүс 2266.5 га
үйлдвэрлэлийн бүс 60.38 га
ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 78 га
хөдөө аж ахуйн бүс 1238.91 га
Одоогийн байдлаар 3393 иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 714.39 га газар эзэмшиж, 1422 иргэн 310 га газар тус тус өмчилж, төр төсвийн 75 байгууллага 301.72 га, 215 аж ахуй нэгж үйлчилгээний зориулалтаар 118.55 га, 1713 иргэн 71.38 га газрыг эзэмшиж байна.
Засаг даргын тамгын газар
Сүхбаатар сумын ЗДТГазрын конторын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 980.0 сая төгрөгөөр худалдан авч 234,0 сая төгрөгний засварын ажлыг Зочу-Сэлэнгэ компаниар хийлгэж ашиглалтанд авсан.
2013 оны байдлаар багуудын ажлын байр нь өөрсдийн багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнд:
Хонгор морьтын 1-р багт өөрийн байранд
Цагаан эрэг 2-р баг сумын ЗДТГ-ын байранд
Салхит 3-р баг БТСГазарт
Баянхан 4-р баг МСҮТөвийн байранд
Бор гүвээ 5-р баг өөрийн байранд
Орхоны 6-р баг Төмөр замын клубт
Ганзамын 7-р баг Төмөр замын клубт
Буур хээрийн 8-р багийг ПСМК-д байрлах 12 жилийн 3-р сургуулийн байранд тус тус төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
Суманд хэрэгжиж буй төсөл
Малын индексжүүлсэн даатгал төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Сум хөгжүүлэх сан
Үйлдвэрлэгч өрх 2012
Тогтвортой амьжиргаа-II төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд
Сумын хөгжлийн зорилт
“Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн гаралтай цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, мөн аялал жуулчлалыг хөгжүүлсэн сум” болох зорилго тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
Үүнд:
Мэдлэгийг эрхэмлэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх
Хөдөө аж ахуйн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж бүс нутгийн иргэдийг хангах
Орон нутаг, иргэдийнхээ нөөц боломжинд тулгуурласан нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахуйц, бүс нутгийн хүн амд ээлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
Газар зүйн ашигтай байрлал, дэд бүтцэд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлж, иргэд болон бизнес эрхлэгчдэд амьдрах таатай орчинг бүрдүүлэх.
Сумын онцлог
Тус сумын онцлог нь цаг агаарын тааламжтай нөхцөлтэй, хөрсний үржил шим сайтай, цахилгааны найдвартай эх үүсвэртэй, өндөр хурдны шилэн кабель, ази европыг холбосон төмөр болон автозам дайран өнгөрдөг тул цаашид худалдаа эдийн засгийн чөлөөт бүс болгон, олон улсын аялал жуулчлал, худалдааны чиглэлээр хөгжих боломжтой.
Сумын хөшөө, дурсгал
Хөшөө дурсгалын нэр: Эрүүл мэндийн суврага
Байгуулагдсан он: 2009 он
Хөшөө, дурсгалын намтар: Сумын иргэдийн эрүүл мэндийн төлөө билэгдэн иргэд ИТХ-ын шийдвэрээр барьсан.
Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв
Баянхан 4-р багт байршилтай
1972 онд байгууллагдсан 620 хүүхдийн хүчин чадалтай
Тоосгон хийцтэй
Цэвэрлэх байгууламж
Сүхбаатар хотын цэвэрлэх байгууламж нь 1992 онд ашиглалтанд орсон. Хоногт 6900 м3/хон бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар хоногт 2500-3000 м3 цэвэрлэх боломжтой.