Ерөнхий боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургуульд 475 хүүхэд өдрөөр суралцаж байна.
Бага ангийн хамран сургалт 94 хувь, суурь боловсролын хамран сургалт 96 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 21 багш хамрагдсан байна.
1990 онд 160 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрыг ашиглалтанд оруулсан бөгөөд 2012 оны байдлаар нийт хүчин чадлыг 125 хувь ашиглаж байна. Хүчин чадлыг хэтрүүлэн ашиглаж байгаа тул өргөтгөх шаардлагатай..
Мал сүрэг
Сумын хэмжээнд 218 759 толгой малтайгаас тэмээ 458, адуу 9093, үхэр 10092, хонь 71391, ямаа 127725 байна.
Газар тариалан
Сумын хэмжээнд нийт 905 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 458 га газраас 6355 тн төмс хүнсний ногоо, 5 га-гаас 65 тн байцаа, 110 га талбайгаас 1045 тн манжин, 110 га талбайгаас 1045 тн лууван, 3 га талбайгаас 13.5 тн сонгино, 20 га талбайгаас 115 тн өргөст хэмх, 3 га талбайгаас 21 тн улаан лооль, 182 га талбайгаас 3421 тн тарвас, 14 га талбайгаас 930 тн олон наст ургамал хураан авсан байна.
Зам тээвэр
Сумын газар нутаг дээгүүр Баян-Өлгий аймгийн нийслэлтэй холбосон улсын чанартай 210 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.
Ус хангамж
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худагаас усны хэрэгцээгээ хангаж байна.
Дулаан хангамж
Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Засаг даргын Тамгын газар, ерөнхий боловсролын 12 жилийн сургуулиудын харьяа нийт 5 нам даралтын уурын зуух ажиллаж байна.
Орон сууцны хангамж
Сумын хэмжээнд 4 айлын нэг давхар сууцууд ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Иргэд амины болон гэрт амьдардаг байна.
Сургууль
Ховд сумын сургуулийн хичээлийн 1-р байр нь анх1985 онд ашиглалтанд орсон ба 320 хүүхдийн хүчин чадалтай тоосгон барилга.2-р хичээлийн байр нь 2021 оны 11 сарын 09-ны өдөр ашиглалтанд орсон бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай.
Дунд ус багт байршилтай
Одоогийн байдлаар нийтдээ 448 хүүхэд суралцаж байна. Эрэгтэй 205, эмэгтэй 243. Насан туршын боловсролд 10 хүүхэд , хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд хамрагдан суралцаж байна. Дотуур байранд 143 хүүхэд амьдарч сурч боловсорч байна.
74 багш, ажиллагчидтай эрэгтэй 23, эмэгтэй 51. Банш 41 ба дотуур байранд 5 багш, насан туршын боловсролын багш 1, судлагдахуун 35 багш ажиллаж байна. Нийт 30 бүлэгтэй өдрийн 24 ичнээ 6.
1985 онд ашиглалтанд орсон хичээлийн өргөтгөл барилга, тоосгон хийцтэй, чанар маш муу .
2025 онд 27 хүүхэд ЕЭШ-д хамрагдаж 2 хичээлээр улсын дундуаж хангаж амжилт гаргасан.
Цэцэрлэг
“Эрвээхэй” цэцэрлэг
Дунд ус багт байршилтай
100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 112 хүүхэд хүмүүжиж байна
9 багш, ажиллагчидтай
1985 онд ашиглалтанд орсон чулуун хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Гадна өнгөлгөө хийсэн боловч дотор хана, шаланд мөөгөнцөр үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.
1969 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерийн газар, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, Багш ажилчдын байр, Уурын зуух, 1 , Цэвэр усны гүний худаг 1 , Цахилгааны дэд станц, Цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламжаас бүрдэж байна. Цогцолборын барилга, байгууламжуудад дээврийн засвар хийх шаардлагатай. Нийт 22 ажилтантай.
Санал: Шинэ барилгатай болох
Эрүүл мэнд ерөнхий
Суманд 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 5 их эмч, 1 статистикч эмч, нийт 28 эмч, ажиллагсадтай ажиллаж байна. 2025 онд 54 хүүхэд мэндэлсэн , харин эхийн эндэгдэл гараагүй байна. 2025 онд 3825 өвчлөл бүртгэгдсэн бөгөөд үүний 914 нь халдварт бус, 2 нь халдварт, 5 нь осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл гэж бүртгэгдсэн байна.Шинэ барига баригадах гэж байгаа.
Эмнэлэг
Эрүүл мэндийн төв
Дунд ус багт байршилтай
13 орны хүчин чадалтай.
1984 онд ашиглалтанд орсон.
Инженерийн төвлөрсөн хангамж байхгүй.
Соёлын төв
Соёлын төв
Дунд ус багт байршилтай
250 хүний суудалтай
7 ажиллагчидтай
1992 онд ашиглалтанд орсон
Инженерийн төвлөрсөн хангамж байхгүй.
Соёл, спорт ерөнхий
Сумын байгууллагын суурь анх 1947 онд “Улаан гэр” нэртэй тавигдаж, 1992 онд одоогийн 2 давхар барилга баригдсан. Нийт 7 ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.
12 жилийн ерөнхий боловсроын сургуулийн зааланд спортын аливаа үйл ажиллагааг явуулдаг.
Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй.
Ажиллах хүч салбараар
Төрийн байгууллагад 118 хүн ажиллаж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 58 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 41 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 35 хувийг дээд, 26 хувийг тусгай дунд, 30 хувийг бүрэн дунд, 5 хувийг бүрэн бус дунд, 4 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Ховд сумын Улаан бураа баг нь газар тариалангийн бүст ордог, ард иргэд нь мал аж ахуйн, газар тариалан хослуулан байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулан зах зээлийн эргэлтэнд оруулан аж амьдралаа залгуулдаг. Сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн мастер төлөвлөгөөг 2012 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.
Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаар жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажилласнаар 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт 116 иргэнд 17.32 га газрыг үнэгүй өмчлүүлсэн, 772 иргэнд 1565.5 га газар тариалангийн болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар, 12 төрийн байгууллагад 10.5 га, аж ахуй нэгжид 80.22 га газрыг эзэмшүүлж байна.
Засаг даргын тамгын газар
1975 онд ашиглалтанд орсон.
Модон хийцтэй. Барилгын нийт талбай 1406.1 м2.
Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй. Барилгын чанар дунд.
Суманд хэрэгжиж буй төсөл
Малын индексжүүлсэн даатгал төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Сумын хөгжлийн зорилт
Тус сум нь “Үндэсний хэл, ёс заншлаа өвлөн дээдэлж, нутгийн унаган төрхийг хадгалан жижиг дунд үйлдвэр, дэд бүтэц бизнесийн таатай орчин бүрдсэн оюунлаг иргэдтэй тэргүүлэх сум” болох зорилго тавьж, ажиллаж байна.
Сумын онцлог
Тус сум нь мал аж ахуй, газар тариалан хосолсон үзэсгэлэнт сайхан байгальтай нутаг билээ. Иймд тус суманд газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, цаашид зэргэлдээх сумдын хүнсний ногооны хэрэгцээг хангах боломжтой. Мөн тус суманд түүхийн дурсгалт газрууд ихтэй тул цаашид аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
Сумын хөшөө, дурсгал
Сумын төвөөс 6 км газарт, улаан боржингоос тогтсон байц хад бүхий толгодын ар талд энэ хөшөө оршино. Сөртийн хөшөө МЭӨ 1Ү-ҮШ зууны үед холбогдоно
Сумын сургуулийн урьд талд хүн чулуу бий. Энэ чулууг 1990 онд нэгдлийн хашаанаас тухайн үед багшилж байсан Б.Шаримхан, М.Медеу нар ачиж ирээд босгосон түүхтэй.
Газрын гадаргаас өндөр нь 82 см, өргөн нь 48 см, зузаан нь 23 см. Улаан саарал өнгийн боржин чулууг цоолборлож хийсэн. Хүний нүүр ам, хөмсөг, сахал зэргийг дүрсэлсэн. Бүлтгэр нүдтэй, хоёр чихэндээ ээмэг зүүсэн. Баруун гартаа хундага сав, зүүн гарт нь хутга барьсан. Гар хуруу нь тод дүрслэгдсэн хөшөөний хэлбэр төрх, хийц маяг, өмсөж, зүүсэн гоёлын онцлог нь МЭ Ү1-ҮШ зууны үеийн Түрэгийн хаант улсын хүн чулуу урлан бүтээх уламжлалтай холбогдоно гэж үздэг.