Газар зүйн байршил

Хөвсгөл аймгийн төв хэсэгт: 

Улаанбаатар хотоос 790 км зайд байрладаг.

Өөрийн аймгийн Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг сумдтай хил залган оршдог.


Газар зүйн онцлог

Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Эх орны хойморт орших экологийн эмзэг орчин бүхий уул, тал, хээр, говь, цөл хосолсон хангайн бүсийн салбар уулсуудын дунд, Дэлгэрмөрөний хөндий, Дулаанхаан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1490-1550 метрийн өндөрт оршдог.

Газар хөдлөлийн эрчим 7 балл. Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь гадаад дотоодын жуулчид дайран өнгөрдөг гадаадын 7000 дотоодын 1500 орчим жуулчид Мөрөн сумаас хэрэгцээтэй зүйлээ хангадаг. 


Брэнд бүтээгдэхүүн

Мөрөн сумын бренд бүтээгдэхүүн “Хөвсгөл цай”, “Их тайга цай᠌᠋᠌“, ”Монгол сөөхий” гутлын үйлдвэр, “Жинст Мөрөн” ноос ноолууран хувцас, хорхой ааруул, сүү цагаан идээний “Титаник” үйлдвэр, эсгий урлалын “Халуун илч” хоршоо, “Тайга цай” болон эмчилгээний бүтээгдэхүүний “Хөвсгөл тайга” үйлдвэр, “Дүүрэн нуур” загасны цех, “Жимсний чанамал”, “Өтгөрүүлсэн жүүс”-ийн “Хөвсгөл хүнс” ХК, Монгол гутлын үйлдвэр “Гангатай дэр” зэрэг компаниудын бүтээгдэхүүнүүд бренд болж чадсан. 



Байгаль цаг уурын нөхцөл

Цаг уурийн нөхцөл хуурай сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

1 дүгээр сарын дундаж температур -23С,

7 дугаар сарын дундаж температур +18,3С,

жилийн дундаж салхины хурд 1,5 м/с,

жилийн хур тундасны нийлбэр 260,4 мм байдаг. 


Газар нутаг

Газар нутгийн нийт хэмжээ 10290 га.

Эдийн засаг

2025 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсвийн орлого 37,977,8 сая төгрөг.

Нийт орлогын  58.8 хувийг татварын орлого 22,364,7

41.2 хувийг татварын бус орлого 15,613,1 орлого бүрдүүлсэн. Улс аймгаас татаас авдаггүй суж бөгөөд аймагтаа орлого төвлөрүүлэн бие даасан эх үүсвэрээр санхүүжилт бүрддэг.

Нийт 1548 Аж ахуй нэгж байгууллагатай, 154 хоршоотой

Эдийн засгийн бүтэц

Мөрөн сумын хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг  цэг 154, үйлчилгээний  30 газар, бөөний худалдаа 22, хүнсний бус барааны дэлгүүр 34, их дэлгүүр 1, супермаркет 17, авто засвар 51, автомашин угаалга 11, дугуй засвар 25, гэр ахуйн цахилгаан барааны засвар 4 ажиллаж байна. 


Ерөнхий боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн 8 сургуульд 9188 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суурь боловсрол нөхөн олгох сургалтанд 65 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн.


Зам тээвэр

Сумаас Хөвсгөл нууртай холбосон улсын чанартай авто зам 105км авто зам шинээр баригдсан. Мөрөн сумын өөрийн нутаг дэвсгэр дээр 51, километр хатуу хучилттай авто зам байна. 205 метр урттай төмөрбетонон гүүртэй.

Цахилгаан хангамж

Аймгийн хэмжээнд 16.3МВт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Мөрөн сумын хэмжээнд 9.7 МВт эрчим хүчээр 12,945 өрх 1548 гаруй аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Цахилгаан эрчим хүч тасалдсан тохиолдолд  

Дизель станц нь 400 кВт нөөц цахилгаан үйлдвэрлэн эрчим хүчээр хангах хүчин чадалтай 

Ус хангамж
“Хөвсгөл Ус Суваг” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүрээнд усан хангамжийн эх үүсвэрийн 5 худаг, цэвэр усны II өргөлтийн насост станц цэвэр усны төв болон салбар 52.1 км шугам сүлжээ, бохир усны төв болон салбар 44.7 км шугам сүлжээгээр дамжуулан төсөвт болон аж ахуйн нэгжийн 390 байгууллага, 63 орон сууцны  2341 айл өрх, хувийн сууцтай 501 айл өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлж байна.

Мөн төвийн шугамны смарт-10 худаг, гүний эх үүсвэртэй смарт-18 худаг, зөөврийн смарт-22 худаг, нийт 50 ус түгээх байраар гэр хорооллын 12000 гаруй айл өрхийг ундны цэвэр усаар ханган ажиллаж байна. 


Ариутгах татуурга

Сумын төвд 1 цэвэрлэх байгууламж, ашиглагдаж байгаа бохир усны шахах станц 2, 34 худаг, 1.64 км урт шугам хоолой байна. 

Дулаан хангамж

Дулааны станц  нь 11,63МВт  3 зуухтэй, 21 МВт нэг зуухтай суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Мөрөн сумын хэмжээнд 55 МВт эрчим хүчээр 12,945 өрх 296 гаруй аж ахуй нэгж байгууллага, 51 төсөвт байгууллага, 3000 гаруй айл өрхийг дулаанаар хангаж байна. Мөн төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холбогдоогүй 2 сургууль, 4 цэцэрлэг, 1 үйлдвэрийн газар нийт 16 төсөвт болон аж ахуйн нэгж газар, 116 айл өрхийг бие даасан 5 халаалтын зуухнаас дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байна. 

Хүн ам, өрхийн тоо

Мөрөн сум нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу 14 багтай. 12,945 өрхийн 42,921 иргэн байнга оршин суудаг бөгөөд түр оршин суугчид нийлээд 50,000 гаруй иргэн амьдардаг. 

Хөвсгөл аймгийн хэмжээгээр 2025 онд 1км2 нутаг дэвсгэрт 1.4 хүн, Мөрөн суманд 417.1 хүн ногдож байна. Манай аймаг хүн амын нягтралаараа бусад аймгуудтай харьцуулахад нягтрал ихтэй суурьшилтай аймгуудын тоонд ордог. Сумдаар нь авч үзвэл Мөрөн сум нь Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн 0.1 хувийг эзэлдэг бол хүн амын нягтралаар хамгийн өндөр 417.1 байна. 

Шилжилт хөдөлгөөн

Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг түр оршин суух гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Шилжих хөдөлгөөн нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүн амын тоо, бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтөд нөлөөлдөг хүчин зүйл юм. Монгол улс нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн үеэс хөдөөгөөс төв суурин газарруу шилжих хөдөлгөөн нэмэгдсэн. 2025 оны жилийн эцэст 730 хүн шилжин ирж, 2908 хүн шилжин явсан нь өмнөх оноос шилжин ирэлт 12 хувиар буурч, харин шилжиж явсан хүний тоо 8 хувиар нэмэгдсэн байна. 1990 онд хамгийн их буюу 2135 хүн шилжин ирсэн ба үүнээс хойш шилжин ирж байгаа хүний тоо тасралтгүй буурсаар байна. 

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 63 орон сууцанд 2341 айл өрх, хувийн амины орон сууцанд 430 айл өрх сууж байна. 2026 оны байдлаар шинээр 8 орон сууц баригдаж байгаа бөгөөд 600 гаруй айл өрх хамрагдах боломжтой юм.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

Ерөнхий боловсролын 12 жилийн 8 сургууль

Төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын 15 цэцэрлэг, хувийн хэвшлийн 3 цэцэрлэг

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв 1

Суманд 5 өрхийн эмнэлэг, хувийн эмнэлэг 8,Нэгдсэн эмнэлэг 1

Мөрөн сумын ЗДТГ ын төв барилга 1

Багийн хөгжлийн төв 4

Драмын театр 1

Музей 1

Төв номын сан 1

Бөхийн өргөө 1

Цагдаагийн газар 1

Онцгой байдлын газар 1

Нийгмийн даатгалын ерөнхий газар 1

зэрэг нийт 50 гаруй нийгмийн үйлчилгээний  барилга байгууламж байна.

Сургууль

2026 оны байдлаар ерөнхий боловсролын 12 жилийн 8 сургуульд 13,489 сурагч, 878 багш ажилчид, ШУТИС-ын харьяа Политехникийн 1 сургуульд 786 суралцагчтай, 70 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.



Цэцэрлэг

2026 оны байдлаар Сургуулийн өмнөх боловсролын байгууллага төрийн өмчийн 15 цэцэрлэгт 3286 хүүхэд, хувийн хэвшлийн 3 цэцэрлэгт 205 суралцагч, нийт 3491 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 475 багш ажилчид ажиллаж байна.


Эрүүл мэнд ерөнхий

Мөрөн суманд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий 122 байгууллага байна.Эдгээр эмнэлгийн байгууллага нь 632 эмнэлгийн ортой.Эрүүл мэндийн салбарт 233 их эмч, сувилагч 283, эх баригч 48, бага эмч 36, техникч 12, лаборант 22,эм найруулагч 33,бусад 24 нийт 458 тусгай мэргэжилтэн ажиллаж байна.


Эмнэлэг

Мөрөн сум нь 5 өрхийн эрүүл мэндийн төв, 8 хувийн эмнэлэг нийт 632 эмнэлгийн ортойгоор иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.





Соёлын төв

Соёлын төв

8 дугаар багийн нутагт байршилтай

350 хүний суудалтай, 50 ажиллагчидтай

Хүүхдийн бие бялдарын хөгжлийг сайжруулах зорилгоор гадаа спортын талбай 2-ыг 2012 ашиглалтанд орууллаа. 

Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв 5, 256 жижиг хүнсний дэлгүүр, 2 их дэлгүүртэй, супермаркет 8, барааны дэлгүүр 32, ХҮТ -9, бөөний төв 38, нийтийн хоолны 120 цэг, үсчин гоо сайхны 17, гутал засварын 10, оёдолын 46, нийтийн халуун усны 6 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.


Соёл, спорт ерөнхий

Хөгжим драмын театр, музей номын сан, 1000 хүний суудалтай бөхийн өргөө, хүүхдийн ордон, 14 багт 28 цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна Хатгал явах зам дагуу Соёл амралтын цогцолбор байгуулагдаж ашиглалтад орсон байна.  Мөн 8 дугаар багт ахмадын ордоны шинэ барилга ашиглалтанд орсон. 

Ажиллах хүч салбараар

Доор Мөрөн суманд ажиллагсдын тоог салбар тус бүрээр харууллаа.
Хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй 1,339
Уул уурхай, олборлох үйлдвэр 339

Боловсруулах үйлдвэр 1,230

Цахилгаан, дулаан үйлдвэрлэл, усан хангамж 163
Барилга 991

Бөөний, жижиглэн худалдаа, засвар 1,903

Зочид буудал, зоогийн газар 354
Тээвэр, агуулах, холбоо 863
Санхүү, зээлийн байгууллага 369
Үл хөдлөх хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа 22
Төрийн байгууллагын үйл ажиллагаа 1,246
Боловсрол 1,651
Эрүүл мэнд, нийгмийн халамж 730

Бусад 1,330

Нийт 13,658 ажилчин байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 600 байна. Нийт ажилгүй иргэдийн 70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 18 хувийг дээд, 15 хувийг тусгай дунд, 49 хувийг бүрэн дунд, 12 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

Мөрөн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан хот юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан. 

Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 200 га-аар нэмэгдсэн. 

Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:

барилга, байгууламжийн дэвсгэр газар 976,06 га

үйлдвэрлэлийн газар 19,45 га

ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 117,677 га

хөдөө аж ахуйн бүс 8273 га

ойн сангийн бүхий газар 2 га 

Өнөөгийн байдлаар 10290 га газар нутагтай 463,37 га 445 иргэн гэр бүлийн хэрэгцээний 463 га газар олгогдсон, 739 иргэн аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 246 га газар, 8176 иргэний хашааны 4550 га газар өмчлөгдсөн, 489 иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн 85 га газар эзэмшиж байна.


Барилга

Дотоодын барилгын аж ахуйн нэгж, байгууллагын тайлант хугацаанд гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 24.8 тэрбум байна.



Засаг даргын тамгын газар

Мөрөн сумын ЗДТГ-ын төв барилга -5, 

Хужирт 3 дугаар баг, Дулаан 4 дүгээр багийн баг хөгжлийн төв

Үерт 9 дүгээр баг, Наран 11 дүгээр баг, Эрхэл 12 дугаар багийн баг хөгжлийн төв

Элст 7 дугаар баг, Эрчим 13 дугаар багийн баг хөгжлийн төв

Жилчиг 10 дугаар баг, Баян 14 дугаар багийн баг хөгжлийн төв гэсэн байртай, 60 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.


Сумын хөгжлийн зорилт

Хүнээ дээдэлсэн, эрүүл аюулгүй орчинтой, ажилтай орлоготой болгож, аялал жуулчлалын загвар бүхий эко ногоон “Шинэ Мөрөн” хотыг бүтээн байгуулах зорилгыг тавьж дараахь гол зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.

Шинэ дэвшилтэт технологид тулгуурласан эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор дэд бүтцийг хөгжүүлэн, Шинэ Мөрөн 1000 айлын орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлж орон сууцны хангамжийг эрс дээшлүүлэх

Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

“Нэг баг-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг үр дүнд хүргэн Шинэ Мөрөн хотын бренд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч сум болох нөхцөлийг дэмжин ажиллах

Шинэ Мөрөн хотын аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн гаргаж, аялал жуулчлалын цогцолбор үйлчилгээг бий болгон ажиллах.


Сумын онцлог

Мөрөн сумын гол онцлог нь аймгийн төвийн сум, бусад аймгийн сумдаас хүн ам ихтэй Хөвсгөл аймгийн нийт хүн амын 34 хувь Мөрөн суманд амьдардаг, зах зээл хөгжсөн, аялал жуучлалын тулгуур төв болон хөгжих бүрэн боломжтой, Цаашдаа аялал жуучлал, жижиг дунд үйлдвэр хөгжихөд тухайн сумын онцлог бүрэн хангагдаж байгаагаас гадна айл өрхүүдийг нь орон сууцжуулах, хотжих ерөнхий төлөлвлөгөөтэй байгаа.

Сумын хөшөө, дурсгал

Мөрөн суманд Шадар ван Чингүнжавын хөшөө, Гурван аваргын хөшөө, Жалханз хутагт С.Дамдинбазарын хөшөө, Базарын Ширэндэвийн хөшөө, Бурхан багшийн сэрэг дүрын хөшөө,Х.Гэлэнхүүгийн хөшөө, Ж.Бадраа агсны хөшөө, Лхүнрэвийн Даваадорж баатрын хөшөө, Мөрөн хотын Хүндэтгэлийн хаалга зэрэг 9 хөшөө дурсгал байна.

Цэвэрлэх байгууламж

1 цэвэрлэх байгууламжтай, 2011 онд өргөтгөл хийсэн

13-р багийн нутаг дэвсгэр дээр байрлалтай

3 ажилтантай

Барилга байгууламжын хийц нь шороон 

Төвлөрсөн усан хангамжийн системд 647 өрх, тоолууртай 95 аж ахуйн нэгж албан газар холбогдож бусад айл өрх төвлөрсөн 12 гүний худгаас ундны усаа авч байна.

Төвлөрсөн ариутгах татуургын системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдоод байна.