Хэрлэн
Ерөнхий танилцуулга
Хэнтий аймгийн Хэрлэн сум нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оны 10-р сард Өндөрхаан сум болон байгуулагдаж мөн 1995 оны УИХ-ын 95, Засгийн газрын 128-р тогтоолоор Хэрлэн сум Сангийн аж ахуйтай нэгдэж Хэрлэн сум болж байгуулагдсан.
1999 онд УИХ-ын 20-р тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй Өндөрхаан хот болсон.
Хэрлэн сум нь Засаг захиргааны анхан шатны 8 багийн 6327 өрхөд 19317 хүн оршин суудаг.
Аймгийн төв Өндөрхаан хотод нийт өрхийн 90,2 хувь, хүн амын 89,4 хувь нь оршин суудаг. Сумын төвд 6 баг, хөдөөд 2 тосгон, үүнд Өлзийт, Тахилгат тосгон байдаг.
Газар зүйн байршил
Хэрлэн сум нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хот:
Улаанбаатар хотоос 330 км-ын алсад оршдог аймгийн төвийн сум юм.
Улсын нийслэлтэй хатуу хучилттай хар замаар холбогдсон
Хэнтий аймгийн Мөрөн сум, Баянхутаг сум, Биндэр сум, Батноров сумдтай хиллэдэг.
Газар зүйн онцлог
Далайн түвшнээс дээш 1631 м өндөрт оршдог. Хэнтийн хойд болон зүүн хойд хэсэгт томоохон уул толгод босох бөгөөд Хэрлэн голын сав газарт байршилтай.
Газар хөдлөлийн эрчим 5-6 балл.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Брэнд бүтээгдэхүүн
Хэнтйи аймгийн Дадал сумын олонхи иргэд нь буриад зон олон байдаг.Голлох брэнд бүтээгдэхүүн болох буриад талх, улаан тоосго юм.Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны жилд 2,5 сая тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн бүтээгдэхүүн болж 2006 онд аймгийн брэнд бүтээгдэхүүн, "Зүүн бүс- Түншлэл 2007" үзэсгэлэн худалдаанд шалгарч шагнагдаж байсан.
Байгаль цаг уурын нөхцөл
Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлжилт хатуу
1 дүгээр сарын дундаж температур -24,4С
7 дугаар сарын дундаж температур + 20,8С
жилийн дундаж салхины хурд 3,7 м/с
жилийн хур тунадасны нийлбэр 221,4 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 380878 га
Эдийн засаг
Орон нутгийн төсөв.
Хотын төсвийн нийт орлого 2394,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 6268,9 сая төгрөг, сумын төсвийн орлого 195,3 сая төгрөгөөс бүрдэж байна.
Орон нутгийн зөвхөн сумын төсвийн зардал нь 793,1 сая төгрөг байна. Нийт зардлын 49,9 хувь нь цалин, 6,0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 29,9 хувийг урсгал шилжүүлэг, 14,2 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Сумын хэмжээнд нийт 206 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 3,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1000,8 сая, аймагт 431,9 сая, орон нутагт 41,9 сая, нийт 1474,6 сая, төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Ерөнхий боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн 4 сургуулийн 171 бүлэгт 5187 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 90 суралцагч суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 100 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 99,6 хувьтай байна.
Төрийн өмчийн 8, хувийн хэвшлийн 1 цэцэрлэгийн үндсэн сургалтанд 1400, хувилбарт сургалтанд 196 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96,3 хувьтай байна.
Сумын хэмжээний 9 цэцэрлэг, 1 яслийн барилгууд нь 1190 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 1478 хүүхэд хүлээн авч ажиллаж байгаагаас үзэхэд хүчин чадлаасаа 288 хүүхэд хэтрүүлэн хүлээн авч ажиллаж байна. Иймээс ойрын хугацаанд улсын төсвийн санхүүжилтээр 100 хүүхдийн 3 цэцэрлэгийг шинээр барих зайлшгүй шаардлагатай байна.
Мал сүрэг
Сумын хэмжээнд 927 мал бүхий өрх, 467 малчин өрхөд 229085 толгой мал байгаагаас тэмээ-321, адуу-11252, үхэр-13859, хонь-109726, ямаа-93927 толгой малтай. 319.7 га бэлчээрийн талбай, 9.6 га хадлангийн талбайтай, тариалангийн талбай 33,5 га байна.
Мал эмнэлэг үржлийн чиглэлээр 5 аж ахуй нэгж нь малыг урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга хэмжээнд 123,8 мянган толгой малыг хамруулсан байна. Мал аж ахуй, фермийн чиглэлээр 8 иргэн, аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Бэлчээрийн усан хангамж нийт 82 уст цэгээс инженерийн хийцтэй худаг 82, энгийн уурхайн худаг 25 бэлчээрт ашиглагдаж байна.Үүнд:
Сумын хэмжээнд 8 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 9 талх нарийн боовны цех, 1 зайрмагны цех, 1 сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
Сумын хэмжээнд 229085 толгой малтайгаас 0.14 хувийг тэмээ, 4.91 хувийг адуу, 6.05үхэр, 47.9 хувийг хонь, 41 хувийг ямаа тус тус эзэлж байна.
Газар тариалан
Сумын хэмжээнд нийт 2812,1 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 157 га-д төмс хүнсний ногоо, 55,1 га-д үр тариа тэжээлийн ургамал тариалж байна.
Зам тээвэр
Сумын газар 380,9 мянган га газар нутагтай.мянганы замын хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай замтай аймгийн төв Өндөрхаан хот холбогдож Улаанбаатар хотоос 331 км зайтай хотод нийт 34 км замтайгаас 21,6 км нь хатуу хучилттай болно.
Цахилгаан хангамж
Мөн хотын цахилгаан хангамжийн хувьд 1997 онд Багануур Зүүн өмнөд бүсийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдож аймгийн төвийн 110/35/6 кв-ын хүчдэлтэй 1*10000 ква чадалтай “Өндөрхаан” дэд өртөөг Бор-өндөрөөс 110 кв-ын АС-120 мм2 огтлолтой 178 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамаар тэжээж байна.
Дулаан хангамж
Дулаан хангамжийн хувьд Өндөрхаан хотыг том оврын 16 халаалтын зуухаар 160-ад аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн барилга обьект, мөн 8-72 айлын 34 орон сууц, 250 айлын амины орон сууцанд нэгдсэн халаалтаар хангаж байгаа ба цэвэр усны хангамжийн хувьд Хэрлэн голын эрэг дээр байдаг цэвэр усны эх үүсвэрийн 4 худгаас1000 м3 багтаамж бүхий нөөцийн сан 2-р өргөлтийн насос станцаас цэвэр усны хэрэгцээг хангаж байна.
Өндөрхаан хотод иргэн олон нийтийн болон орон сууцны барилгуудаас гарч байгаа ахуйн урсгал усыг зайлуулах төвлөрсөн ариутгах татуургын шугам сүлжээ,насосны станц, цэвэрлэх байгууламж ажиллаж хоногт дундажаар 1100 м3 бохир усыг зайлуулж механик цэвэрлэгээ хийдэг бөгөөд цэвэрлэгээний үр дүн 40-50 хувь байна
Холбоо мэдээллийн хувьд Германы хөрөнгө оруулалтаар EWSD маркийн тоон системээр ажилладаг станц ашиглалтанд оруулан 1640 хэрэглэгчтэйгээр ажиллан хотын хэмжээнд 2-4 эгнээ сувагчлалтай тосон шахалттай кабель,сувгаар хэрэглэгчийг хангаж байгаа ба мөн зүүн бүсийг дамнасан шилэн кабелийн суваг ашиглалтанд орсноор үүрэн телефоны “Мобиком, Скайтель, Юнитель, Жи мобайлын болон FZ, интернетийн үйлчилгээгээр бүрэн хангаж байна.
Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30м3 багтаамжтай 2 усан сан, 45м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд 30 өрх, 4 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх 9 ус түгээх байрнаас усаа авч байна.
Шилжилт хөдөлгөөн
Нийт хүн амын 89,4 хувь нь сумын төвд амьдардаг,
Сумын хүн амын 63,8 хувь нь залуу болон дунд насныхан, 29,4 хувь нь хүүхэд, 6,8 хувь нь хөгшид байна.
Орон сууцны хангамж
Хотын хэмжээнд 1950-2013 онд баригдсан инженерийн бүрэн хангамжтай 760 айлын орон сууц байгаа бөгөөд энэ сууцанд хотын нийт хүн амын 34,8 хувь нь амьдарч байна. Үлдсэн 65,2 хувь нь гэр болон амины орон сууцанд амьдардаг. 1971-1985 оны хооронд баригдсан 2 айлын 1 давхар орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй боловч орон сууцны хүрэлцээ хангалтгүйн улмаас айл өрхүүд одоог хүртэл амьдарч байна. Сүүлийн жилүүдэд шинээр инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон орон сууцнууд баригдаж байна.
Сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн 4 сургуульд 394 багш, ажиллагсад ажиллаж, 5277 хүүхдэд сургалт хүмүүжлийн үйл ажилллагаа явуулж байна. Үүнээс дотуур байранд орохоор 616 хүүхэд хүсэлт гаргаснаас одоогийн байдлаар хүчин чадлаасаа хэтрүүлэн 368 хүүхдийг хүлээн авч ажиллаж байна. Үүнээс үзэхэд 248 хүүхдийн амьдрах дотуур байр барих зайлшгүй шаардлага байгаа тул улсын төсвийн санхүүжилтээр 150 хүүхдийн 2 дотуур байр барих хэрэгцээ шаардлага тулгараад байна.
Хэрлэн 1-р сургуулийн дотуур байрны засварт 252’268’283төг
Хан хэнтий Цогцолбор сургуулийн засвар
Тэмүүжин Цогцолбор сургуулийн засвар
Хэрлэн 4-р сургуулийн засвар
Хэрлэн 4-р сургуулийн дотуур байрны их засвар.
Цэцэрлэг
Сургуулийн өмнөх боловсролийн байгууллагад нийт 203 багш, ажиллагсад ажиллаж, 1596 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
Хэрлэн 4-р цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ, цэвэр усны шугамын засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй шаардлагатай байна.
Эрүүл мэнд ерөнхий
Хэрлэн сумын өрхийн эмнэлэг нь 2001 онд байгуулагдсан. 10 их эмч, 10 сувилагчтайгаар “Хэрлэн дом”, “Оюуны шим”, “Ач манал” өрхийн эмнэлгүүд нь Хэрлэн сумын Засаг захиргааны анхан шатны 6 багийн 5400 өрхийн 17000 иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
2012 онд байдлаар сумын хэмжээнд эхийн эндэгдэл гараагүй. Нийт 490-н халдварт өвчлөлийн тохиолдол илэрсэн.
Эмнэлэг
Хэрлэн дом өрхийн эмнэлэг
Хэрлэн сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байршилтай
1 болон 2-р багийн 1679 өрхийн 6789 хүн амд эрүүл мэндийн нэн тэргүүний эрэлт хэрэгцээг жигд шуурхай чанартай хангахад мэргэжлийн бүх талын тусламж үйлчилгээг зүүлж байна. 4 их эмч, 4 сувилагч, 3 туслах ажилтан нягтлан бодогч нийт 11 оронтоотой ажиллаж байна.
Эрүүл мэндийн төв нь 2001 онд ЗБНөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулж үүсгэн байгуулж хүн амд эрүүл мэндийн анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн аж ахуй нэгж гэж ойлгон бүртгэгдсэн, нэг хүн амд ноогдох зардлаа өөрсдөө ярилцан хулиарлаж, хэмнэлт гаргасан мөнгөөрөө өрхийн эмнэлгийн байраа худалдан авч засвар үйлчилгээг хийж тохижуулан өнөө хүртэл анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Өрхийн эрүүл мэндийн төв нь нэг хүнд ноогдох зардлаараа санхүүждэг тул санхүүжилтын 85% нь цалиндаа, үлдсэн 15% нь урсгал засвартаа зарцуулагдаж ирлээ. 2011 оноос хойш их засвар хийгдээгүйн улмаар барилгын чанар муудаж дээврээс усгоождог халаалтын систем доголдлолтой цахилгааны холболт зэрэг нь муудаж цаашид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд свандартын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засварын ажлыг хийх шаардлагатай байна.
Соёлын төв
Соёлын төв нь 5-р багийн нутаг дэвсгэрт байршилтай
250 хүний суудалтай
5 ажиллагсадтай
Уг барилга нь 1966 онд анх клубын зориулалтаар ашиглалтанд орсон. 1987-07-01нд анх Кино үзвэрийн театрийн зориулалттайгаар засварт орсон. 2004 онд 15 000 000 төгрөг урсгал засвар хийгдэж одоогийн Хэрлэн сумын Соёлын төв нэртэйгээр соёлын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хэрлэн сумын 7 багийн иргэд, малчидад соёлын үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх номын сан үйлчилгээ, бүжгийн дугуйлан, дуу хөгжмийн дугуйлан хичээллүүлэх зорилготой байгууллага юм. 1966 оноос хойш их засвар хийгдээгүй улмаас барилгын чанар муудсан. Ийм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын их засварын ажил хийгдэх шаардлагатай байна.
Соёл, спорт ерөнхий
БТСГазар нь 19 орон тоотой. БТС талаар төрөөс баримтлах бодлого хууль тогтоомж шийдвэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор үйл ажилллагаагаа явуулж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх хүүхэд залуучуудын авъяасыг хөгжүүлэх, чадварлаг тамирчин бэлтгэх, сургалт дасгалжуулалтын болон бусад ажил үйлчилгээгээр хангаж байдаг. Спортын “Б” буюу хуучин заал нь 1971 онд ашиглалтанд орсноос хойш нэг ч удаа их засварт орж байгаагүй Мэргэжлийн ханалтын газарт албан тоотоор мэдэгдэж дүгнэлт гаргуулсан. ССАЖЯаманд асуудал тавьсан боловч энэ оны төсөвт багтаагүй. Их засварын хөрөнгө оруулалтыг яаралтай шийдвэрлэхгүй бол барилгын ашиглагдах чанар нь улам муудсаар байна.
Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй, 35 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 4 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Ажиллах хүч салбараар
Сумын хэмжээгээр нийт 229085 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 1,6 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 34.2 хувь байна.
998 малчин өрх, 467 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна.
Сумын хэмжээгээр жилд 420`га талбайд үр тариа, 157 га талбайд төмс, 55,1 га талбайд хүнсний ногоо, 2180 га талбайд тэжээлийн ургамал тариалж 1884 тонн үр тариа, 630 тонн төмс, 121,7 тонн хүнсний ногоо, 1822.5 тонн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд эхнээсээ хоёрт орж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд албан ёсны бүртгэлтэй ажилгүй 266 иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 25,1 хувийг дээд, 3,38 хувийг тусгай дунд, 40,6 хувийг бүрэн дунд, 22,2 хувийг бүрэн бус дунд, 2,6 хувийг бага, 0,75 хувийг боловсролгүй, 5,26 хувийг мэргэжлийн анхан шатны хүмүүс тус тус эзэлж байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Хэнтий аймгийн Өндөрхаан хот нь зүүн бүсийн тулгуур төв хот бөгөөд 1840 онд анх Шолой цэцэн хааны ордон баригдсан тэр үеэс түүх эхэлдэг гэж үздэг.
1923 оноос Хан Хэнтий уулын аймгийн төр захиргаа, олон нийтийн төв болж улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1962 оны 6 дугаар сарын 20 ны өдрийн 174 дүгээр зарлигаар анх Өндөрхаан хот болж хөгжиж ирсэн түүхтэй.
Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөөг Инженер Геодези ХХК боловсруулан Монгол Улсын Засгийн 201 дугаар тогтоолоор батлуулан мөрдөгдөж байна.
Хэрлэн сум газар нутаг 380,9 мянган га ,Өндөрхаан хот 12,5 мянган га газар нутагтай.
Хэрлэн сум, 2012 оны хүн амын тоогоор 19317, мянган хүн ам тоологдсноос Өндөрхаан хотод 17242 хүн ам байгаа нь нийт хүн амын 89,2 хувийг эзлэж байна.
. 1992 онд батлагдсан Монгол улсын үндсэн хуулиар сумын статустай болсон бөгөөд одоо засаг захиргааны 8 багаас бүрдсэн 2 тосгонтой 2012 оны хүн амын тооллогоор нийт 18,2 мянган хүн ам,4,1 мянган өрхтэй үүнээс 53,4 хувийг 30 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг.
Хотын нийтийн болон ачаа тээврийн үйлчилгээг 20 гаруй аж ахуйн нэгж 150 гаруй хувиараа тээвэр эрхлэгч хийж жилдээ 60-аад мянган зорчигч , 250-аад мянган тонн ачаа тээвэрлэж байна.
Иргэдэд газар өмчлөн авсан тухай тодорхойлолт өдөрт дунджаар 12-14,нийтдээ 1400-д иргэнд бичиж газар өмчлөх эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын бүрдлийн талаар зөвлөгөө өгч ажилсан.
Монгол улсын газар өмчлөх хуулийн дагуу шинээр газар өмчлөх болон хуучин хашааны газраа өмчлөх өргөдөл 624 хүлээн авч хянаж үзээд Аймгийн Засаг даргын 20 удаагийн захирамжаар 512 иргэнд өмчлөх захирамж гаргаж кадастрын зураглалд оруулсан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх 29 өргөдөл хүлээн авч хянан үзээд Сумын Засаг даргын 7 удаагийн захирамжаар 21 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэгдсэн захирамж гаргасан.
Хөдөө аж ахуй газар тариалан үйлдвэрлэлийн чиглэлээр Өлзийт тосгоны төвд “Sunday Agro” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар 3000 га газрыг, дуудлага худалдаагаар 2003 га газрыг, мөн дуудлага худалдаагаар “Ногоон цэцэгт” ХХК-д 1000 га газрыг тус тус дөрвөн удаагын захирамжаар нийтдээ 6000 га газрыг сумын ИТХ-н тогтоолын дагуу эзэмшүүлсэн.
Сумын газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөний дагуу Сумын Засаг даргын 4 удаагийн захирамжаар 67 иргэнд газар эзэмших захирамж гаргаж газар дээр нь хэмжилт хийж, гэрчилгээ бичиж гэрээ байгуулан ажиллалаа.
Мөн Өндөрхаан хотын төвд 5 удаагийн газар эзэмших эрхийн дуудлага худалдаа явуулж төсөвт нийтдээ 144200000 сая төгрөгний орлого оруулж дуудлага худалдаанд ялагч болсон иргэн ААНбайгуулагуудад газрыг эзэмшүүлсэн.
Хүнсний ногооны зориулалтаар 98 иргэнд 0.1 га газрыг эзэмшүүлж гэрчилгээ бичиж гэрээ байгуулан ажиллалаа.
Өндөрхаан хотын нутаг дэвсгэрт иргэдийн эзэмшил өмчлөлийн газар дээр 170-д удаа хэмжилт хийж асуудлыг шийдвэрлэн зохих хариуг өгч ажиллалаа.
Сумын ИТХ-д Сумын 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон ГЗБЕТ-нд өөрчлөлт оруулах 11 асуудал оруулан 4 тогтоол гаргуулан хэрэгжилтийг ханган Сумын Засаг даргын 6 удаагын захирамж гаргуулан ажиллаж байна.
Хэрлэн сумын хэмжээнд газар шинээр эзэмших болон газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх захирамжийн дагуу нийтдээ 56 иргэнд газар эзэмших гэрчилгээ бичиж гэрээ байгуулан газар дээр хэмжилт хийж кадастрын мэдээллийн санд оруулсан.
Барилга
Хэрлэн сумын ЗДТГазрын барилга нь 1986 онд баригдаж ашиглалтанд орсон. Түүнээс хойш одоо хүртэл их засвар хийгдээгүй.
Засаг даргын тамгын газар
ЗДТГ-ын барилга
Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байршилтай
42 ажиллагсадтай
1986 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 1986 оноос хойш их засвар хийгдээгүйн улмаас барилгын чанар муудсан. Улсын төсвийн хөрөнгөөр их засвар хийгдэх шаардлагатай
Суманд хэрэгжиж буй төсөл
Малын индексжүүлсэн даатгал төсөл
Тогтвортой амьжиргаа 2
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Сумын хөгжлийн зорилт
ХЭРЛЭН СУМ ӨНДӨРХААН ХОТОД
ЗДТГ-ын байранд их засвар хийх /Халаалтын систем, дулаалгын ажил/, камержуулах, тоног төхөөрмжийг үе шаттайгаар шинэчлэх, цайны газрын байрыг засварлаж тохижуулах, “Иргэний танхим байгуулах
Сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижилт үйлчилгээний газар аж ахуй автограж барих, замын хавтан бродюур хийх үйлдвэр ашиглалтанд оруулах
ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрны их засварын асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтарч шийдвэрлэх
Хэрлэн сумын Соёлын төвийн байранд урсгал засвар хийх /хаалга, цонх солих, хэсэгчилж гэрэлтүүлэгт засвар хийх, номын сангийн номын фондыг нэмэгдүүлж, интернет үйлчилгээний орчин бүрдүүлэх
ОНӨХТҮГ-т бүтцийн өөрчлөлт хийх, шинээр хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах ,төвлөрсөн цэг, хот тохижилтод ажиллах ковш том оврын автомашин худалдан авах
5,8-р багийн хэсгийн цагдаагийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэх
Өвсний аюулгүйн фонд бий болгох
Уурын зуухыг үнс баригчтай болгох
Шинээр худаг гаргах болон одоо байгаа барилга обьектод ус түгээх системийг бий болгож ажиллах
Дэд бүтэц, хот тохижилт, байгаль хамгааллын болон бусад чиглэлээр нийтийг хамарсан ажилд жилд 200-аас доошгүй хөдөлмөр эрхлээгүй иргэдийг түр болон бүр ажлын байраар хангаж ажиллах
Зүүн бүсийн тулгуур төв Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгавар болон шинэчилсэн төлөвлөлтийн санал эскизийг боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх
Өндөрхаан хотын төлөвлөгөөг шинэчлэн ”Шинэ Өндөрхаан” хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж,Өндөрхаан хотыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх.
Хотын замын гурав ба дөрвөн уулзварт гэрлэн дохиог шинээр тоноглон суурилуулж, мөн уулзварыг камержуулах, камерын тоног төхөөрөмжийн талаар судалгаа хийж, камержуулах, тоног төхөөрөмжийн талбайн зураглал тооцоо боловсруулан, удирдлагын схем зэрэг шаардлагатай ажлыг үе шаттай хамтран хийх
Гудамж зам талбайд суурьлагдсан гэрлүүдийн гэмтэж шатсан лампуудыг солих, зарим гэрлийн шонг тэгшлэх, хайсыг будах, замын бродюр будах, гарцын тэмдэглэгээг шинэчлэх
Хуучин “Чингис”-ийн хөшөө байсан суурин дээр тугны өндөрлөг хийх
1. Монгол улсын туг далбаа
2. Хэнтий аймгийн туг
3. Хэрлэн сумын туг
Өндөрхаан хотод хүнсний ногооны стандартыг хангасан зоорь байгуулах, жимсний аж ахуйг хөгжүүлэх, Хүлэмжний аж ахуйг шинээр байгуулж эрт ургацын ногоогоор хангах
Өндөрхаан хотын орчимд 1000 айлын орон сууцны хотхон байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангах
Хотын төвийн болон зах хэсгийн гудамж талбайг өргөтгөн сайжруулах бодлого барин явган замыг 2 м-ээс доошгүй өргөнтэй хийж орчныг нь жишиг байдлаар тохижуулах ажлыг өрнүүлэх
Хотын ногоон байгууламжийн хийц дизайныг өвөрмөц байдлаар засалт хийж тордолтыг тухай бүрд хийх, жил бүр нэмэгдүүлэн олон төрлийн ургах чадвартай суулгацыг талбайд зөв зохистой байрлуулан, нэрэмжит болгох ажлыг дэмжиж ажиллах
Хотын хуучин барилга байгууламж орон сууцны барилгын болон гудамжны дагуу байрласан ААНБ-ын фасад өнгө төрхийг сайжруулах ажлыг дэс дараатай хийх. Мөн орон сууцуудын гадна өнгө үзэмж болон дулаалгыг нэмэгдүүлэх их болон урсгал засвар хийх ажлыг аймгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлж дэмжиж ажиллах Орон сууцуудын гадна тохижилт болон орц подвалын засвар ашиглалтанд анхаарал тавьж ажиллах
Хотын инженерийн шугам сүлжээ болон цэвэр усны эх үүсвэрийг өргөтгөн сайжруулж тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, цэвэр усны гол шугамыг өргөтгөх
1,2-р бохирын өргөтгөлийн станцад холбогдох шугамыг өргөтгөн барилга байгууламжуудыг төв системд холбоход дэмжиж ажиллан хотын баруун хэсэгт бохирын тусгай цэвэрлэх байгууламжийн картыг байгуулах
Өндөрхаан хотод ахуй үйлчилгээний төвийг байгуулах
Тоосго, өнгөт хавтан, төмөр бетон үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж шинээр байгуулах
Гэр ахуйн тавилга үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр байгуулах
Хотын замын одоогийн болон хэтийн төлөвлөлтийн дагуу шаардагдах замын тэмдэг, тэмдэглээний төлөвлөгөө боловсруулан зардлын тооцоо гарган, холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхээр тавих
Хотын болон гэр хорооллын гудамж, зам талбайн тохижилтын зураг төслийг жил бүр 10-аас доошгүйг боловсруулан сурталчлан хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх
Засаг даргын тамгын газрын байрны өмнөх талбайн индэр, самбарын засвар хийх, саравчны зургийг солих LED дэлгэц засварлах, төв гудамжны урсдаг самбарын засварыг хиих
Шаардлагатай инженерийн шугам сүлжээг байгуулах бодлого зохицуулалтаар хангаж ажиллах
Хотын төв болон зах хэсэгт Канад хаус болон жишиг хорооллыг байгуулах инженерийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөгарган үе шаттай хэрэгжүүлэх, шугам сүлжээний асуудал шийдэгдсэний дараа газрыг айлуудад системтэй зөв олгох асуудлыг бүрэн хариуцах
Хотын төвд нийтийн бие засах газар барих 2ш зураг төсөв хийх тендерийг шалгаруулах
Сумын Засаг даргын тамгын газрын баруун талын сул зай болон цэцэрлэгт хүрээлэнд мод тарих //20 га, 500 ш мод, 500 ш бут/
Өндөрхаан хотын нийт цэцэрлэгт хүрээлэнгийн хайс хашааг засварлах, будах /Хашаа 2000, хаалга солих 4ш, Өндөрхаан хотын төв садны хашаа буган хөшөөтэй садны хашааг солих /Өндөр 130, өргөн 150, 2000 хашаа хийх/, садны хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, шинэчилж будах, Баян-Эрдэс ХХК-ийн үүдний саданд байрлах саальчны хөшөөг зөөж, бугатай саданд байрлуулах
Жил бүр 2-оос доошгүй цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг тохижуулах
Хотын доторхи хонхор газар ус тогтдог газруудыг тэгшлэн индүүдэх
Сумын хөшөө, дурсгал
Хөшөө дурсгалын нэр: Б.Пунцаг
Багууладсан он: 1954
Хөшөө, дурсгалын намтар: Ардын хувьсгалын анхны 4 хороон даргын нэг.
Хөшөө дурсгалын нэр: Танктай хөшөө
Багууладсан он: 1945
Хөшөө, дурсгалын намтар: 1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд баатарлаг гавъяа байгуулсан дайчдад зориулсан хөшөө.
Хөшөө дурсгалын нэр: Чингисийн морьтой хөшөө
Багууладсан он: 2006
Хөшөө, дурсгалын намтар: Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан бүтээн босгосон.
Шашин сүм хийд
Сумын хэмжээнд “Гүндгаравлин”, “Шадавдаржаалан” зэрэг хийд, Христийн 3 сүм нийт 5 шашны байгууллага хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.
Тухайн хийдүүдэд нийт 100 гаруй хуврага, санваартан ажиллаж байна.
Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв
Тус сургууль нь 1969 онд байгуулагдсанаас хойш 44 дэх жилдээ сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт 69 багш ажиллагсадтай. Түүхэн энэхүү хугацаандаа 18 мэргэжлээр нийт 6800 гаруй мэргэжилтэн ажилтан бэлтгэн гаргаад байна.
Улсын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа хичээлийн шинэ байр 2013 оны 8 сард ашиглалтанд орно. Тус байранд 25 анги танхим, 15 дадлагын газар, 1 спорт заал, 150 хүний суулдал хоолны газар, 200 хүний суудалтай хурлын заал, 60 хүний суудалтай лекцийн танхим, бялдаржуулах танхим гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн 5664,23 м2 талбай бүхий барилга байгууламж баригдаж байна.