Өлгий
Лого
Өлгий сум нь 1940 онд оршин суугаа казах, урианхай иргэдийн хүсэлтийг үндэслэн 1940 оны 6-р сард хуралдсан Улсын 8-р их хурлын шийдвэрийн дагуу Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгаас таслан Баян-Өлгий аймгийг бие даасан аймаг болгон байгуулж, одоогийн энэ газарт аймгийн төвийг төвлөрүүлснээр Өлгий хотын эх суурь тавигдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн амын тоо 45156үүнээс 22154эр 23002 эм. Нийт өрхийн тоо 10132. Өлгий сум 13 багтай.
Хүн амын тоогоор Баян-өлгий аймгийн 13 сумаас 1 -д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 2 хүн/га сум юм.
Ерөнхий танилцуулга
Өлгий сум нь 1940 онд оршин суугаа казах, урианхай иргэдийн хүсэлтийг үндэслэн 1940 оны 6-р сард хуралдсан Улсын 8-р их хурлын шийдвэрийн дагуу Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгаас таслан Баян-Өлгий аймгийг бие даасан аймаг болгон байгуулж, одоогийн энэ газарт аймгийн төвийг төвлөрүүлснээр Өлгий хотын эх суурь тавигдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. 1972 онд АИХ-ын тогтоолоор Өлгий хотын хилийн цэсийг тогтоож газрын хэмжээг 10092 га талбай бүхий газар нутагтай гэж тогтоожээ. Суурин хүн амын тоо 45156үүнээс 22154эр 23002 эм. Нийт өрхийн тоо 10132. Өлгий сум 13 багтай.
Хүн амын тоогоор Баян-өлгий аймгийн 13 сумаас 1 -д, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 2 хүн/га сум юм.
Газар зүйн байршил
Баян-Өлгий аймгийн өмнө хэсэгт:
Улаанбаатар хотоос 1686 км,
Аймгийнхаа төвөөс км зайд байрладаг.
Газар зүйн онцлог
Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Уул нурууд нь далайн түвшнээс дээш 3000-3500 м хүртэл үнэмлэхүй өндөртэй, мөнх цаст шовх оргилуудтай, хажуу нь эгц, хад чулуутайгаас гадна гүн хавцал нарийн хөндийгөөр ихээхэн хэрчигдсэний зэрэгцээ тектоникийн ба мөстлөгийн гарал үүсэлтэй 2000 м өндөрт өргөгдсөн өргөн биш уулс хоорондын хотгор багагүй суурийг эзэлнэ.
Брэнд бүтээгдэхүүн
1. Бүргэдийн тоноглол, хэрэгслэл
2. Адууны казы
3. Казах ааруул
4. Домбор болон үндэсний язгуур урлагийн хөгжмүүд
5. Гар хатгамал, гар урлалын төрлүүд
6. Казах ширдэг
7. Үндэсний хувцасны төрлүүд
8.Кымыз
Байгаль цаг уурын нөхцөл
Манай орны Монгол Алтайн нурууд нь дэлхийн бөмбөрцөгийн сэрүүн бүсэд эх газрын төв хэсэгт орших далайн түвшнөөс дээш өндөрт өргөгдсөн уулархаг гадаргатайн улмаас хатуу ширүүн өвөлтэй, халуун зунтай бөгөөд барилга байгууламжийн төлөвлөлтөд мөрдөх уур амьсгалын бүсчлэлээр 2-р бүсэд хамаарна.
1 дүгээр сарын дундаж температур -32,5°С
7 дугаар сарын дундаж температур +22.5 °С
Жилийн дундаж салхины хурд 2-5 м/с
Жилийн хур тунaдасны нийлбэр 111 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 10092 га
Эдийн засаг
Орон нутгийн төсөв.
Сумын төсвийн татварын нийт орлого нь 18 тэрбум 121 сая төгрөг бөгөөд орон нутгийн хөгжлийн сан 642.9 сая төгрөг, сумын өөрийн үйл ажиллагааны орлого /ХТАлба/ 40,0 сая төгрөгөөс орлого нь бүрддэг.
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 9 тэрбум 855,2 сая төгрөг байна. Нийт зардлын 21,2 хувь нь цалин, 2,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 61,3 хувийг урсгал шилжүүлэг, 14,6 хувийг нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
“Ет транзит”, “Зергер” ,Азат ХХК, Угур ХХК, Вест пойд ХХК, Жайдарман ХХК зэрэг үйлдвэрүүд жилд 5386,3 сая төгрөгийн борлуулалт хийдэг бол нүүрс болон вольфром олборлодог “Хайнар” ХК жилд 1330,7 сая төгрөгийн, мөн өлөн гэдэс боловсруулах “ХанБүргэд” ХХК жилд 374,5 сая төгрөгийн борлуулалт хийдэг бөгөөд материал техникийн бааз нь баруун бүст тэргүүлэгч түвшинд хүрсэн байна.
Өөрийн аймгийн хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай барилгын ханын материал, блок тоосгоны хэд хэдэн үйлдвэр, хөнгөн-хүнсний ЖДҮ үйлчилгээний нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тус сумын аж үйлдвэрийн бүтцэд томоохон үр нөлөө үзүүлж байна.
Ерөнхий боловсрол
Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 11 сургууль, хувийн 3 нийт 14 сургуульд өдрөөр суралцагчдын тоо нь 15122. Төрийн өмчийн сургуульд 13254 сурагчаас, эмэгтэй 6621, хувийн хэвшлийн сургуулийн 1868 сурагчийн 943 нь эмэгтэй суралцагч байна.
СӨБ-ын хамран сургалт 98,2 хувь байна.
Мал сүрэг
Мал сүргийн бүтэц
2025 оны жилийн эцсийн мал тооллогоор Сумын хэмжээнд Малчин өрх -190,
мал бүхий өрх -1368, аж ахуйн нэгж 12 байна.
Сумын хэмжээнд 57170 толгой малтай.
Үүнээс: Тэмээ-252 , адуу-5145 , үхэр-10284 , хонь-22009, ямаа-19480 байна.
Газар тариалан
2025 онд нийт 174 га талбайд тариалалт хийгдсэн байна. Үүнээс 20 га талбайд төмс, 17 га-д хүнсний ногоо, 110 га-д малын тэжээл, 27 га-д жимс, жимсгэнэ тус тус тариалжээ. Хураан авсан ургацын дүнгээр төмс 195 тонн, хүнсний ногоо 198 тонн, малын тэжээл 240 тонн, жимс, жимсгэнэ 18 тонн байж, нийтдээ 651 тонн ургац хураан авсан байна
Зам тээвэр
Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 18.082 км, хотын чанартай 59,5 км бүгд 77,5 км асфальт замтай, 10.4 км бетон чулуу холимог 15.6 км явган хүний замтай.
Бүгд Хот дотор 4 чиглэлд хувийн хэвшлийн микроавтобус 30 гаруй, БӨ-Өлгий-Улаанбаатар-Өлгий чиглэлд буюу хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Газрын Од” ХХК, “Цэнгэл Транс” ХХК, “Аумин” ХХК, “Аман Авто Транс” ХХК-уд, улс хоорондын зорчигч тээврлэлтийн үйл ажиллагаа буюу БӨ-Астана-БӨ чиглэлд “Цэнгэл Транс” ХХК, “АБИ Астана” ХХК, БӨ-Алматны-БӨ чиглэлд “Цэнгэл Транс” ХХК, “Шыгыс Транс” ХХК-уд тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Тус
аймагт автотээврийн салбарын үндэс суурь 1949 оны 09 дүгээр сарын 25-нд Авто
өртөө байгуулагдсанаар тавигдсан. Улмаар 1954 онд Сайд нарын зөвлөлийн 76
дугаар тогтоолоор 21 дүгээр авто бааз, 1966 оны Сайд нарын зөвлөлийн 60 дугаар
тогтоолоор Тээврийн удирдах газар нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж
иржээ.
1990 оноос тээврийн салбарын үйл ажиллагаа тодорхой хэмжээнд уналтад орсон боловч 1997 оноос эхлэн дахин сэргэж, хөгжлийн хэд хэдэн үе шатыг дамжин өнөөдөр “Автотээврийн төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нь 2 давхар, 2500 м² талбай бүхий шинэ байртай бөгөөд 8590 м² талбайтай үйлчилгээний зогсоолтой. Одоогоор аймгийн хэмжээнд 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.г.
Цахилгаан хангамж
Сум нь ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай.
| ОХУ-ын Сушенская УЦС, С-458 ЦДАШ |
| 6400гВТ |
| 18мВт |
| 110/35/10/6кВ |
| 110/35/10/6кВ |
| Жилд 0.5мВт-р нэмэгдэж байгаа |
| Өмнөговь 110/35/10кВ-ын дэд станцаас Өлгий 110/35/10кВ-ын хүртэл 110кВ-ын 1 хэлхээт шугамтай |
| Хүчин чадал нь 32мВт, Аймгийн ерөнхий ачаалал 18мВт |
| Өлгий сумын төв нь 6кВ-ын сүлжээгээр тэжээгддэг ба хуучин тоноглолтой, ачаалал ихтэй учир шинээр ААНБ-д техникийн нөхцөл олголтын хэмжээ бууралттай. Бусад 15,10кВ-ын сүлжээгээр тэжээгддэг хөдөө сумуудын хувьд техникийн нөхцөлийг хэрэглэгчийн хүссэн чадлаас нь хамаарч техникийн нөхцөл олголтын боломж сайн |
Ус хангамж
Сумын төв хэсгээр Ховд гол урсаж өнгөрдөг. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг. Төвлөрсөн цэвэр усны системийн гол шугамын урт 46 км, 6 ш өргөгч насостай, хоногт 3000 м3 ус түгээх хүчин чадалтай.
Ариутгах татуурга
Ариутгах татуургын 6 насостай, 25 км урт бохир усны шугамтай, хоногт 4200м3 бохирын ус түрэх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд байгалийн биологийн байгууламжийн цэвэрлэгээний түвшин 94 хувь Европ стандарттай цэвэрлэх байгууламжтай.
Дулаан хангамж
Хотын төвийн гол дулаан хангамжийг төвлөрсөн зуухнаас хангадаг нийт 5 зуухтай, 77.5 гкал/цаг дулаан гаргах хүчин чадал бүхий дулааны станц,дулаан дамжуулах гол шугамын урт 13 км, салбар шугам 27 км.
Хүн ам, өрхийн тоо
Өлгий сум нийт 13 багтай , хүн ам тоо 45156, өрх 10132 өрхтэй байна.
Орон сууцны хангамж
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай 60 айл, 40 айл, 36 айл,34айл, 30 айл, 24 айл, 12 айл, 2 давхар 4ш, 3 давхар 3ш, 4 давхар 4ш,5 давхар 24ш, 6 давхар3ш, 7 давхар3ш, 8давхар 2ш, 9 давхар1ш,10 давхар 4ш орон сууцаанд нийтийн орон сууцанд 2075 айл өрх амьдардаг бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 20 хувийг эзэлж байна. Үлдсэн 80 хувь нь гэр хороололд амины хашаа байшинд амьдардаг.
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж
Төрийн үйлчилгээний нэгдсэн 6 давхар төвийг 2023 онд ашиглалтанд орсон.
Төрийн 17 байгууллага ард иргэдэд үйлчилгээ үзүүлдэг.
Нийгмийн даатгал,татварын хэлтэс, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,
Нэгдсэн эмнэлэг зэрэг тус тустай байртай ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Сургууль
Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
5-р баг байршилтай
Анхны 1- 10 жилийн сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай, тогтмол ээлжээр хичээллэдэг.
1965 онд ашиглалтанд орсон,
Тоосгон хийцтэй барилга
Өлгий сумын төвд байрлалтай 13 сургуулийн 4 нь хувийн хэвшлийн, 1 нь гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан сургууль мөн 2 бага сургууль байна.
Эдгээрээс 1-р ахлах сургууль ба 2-р 10 жилийн хоёр сургууль Өлгий хотод байгууллагдсан хамгийн ууган сургуулиуд юм.
Цэцэрлэг
Өлгий сумын төвд улсын төсвөөр санхүүждэг 30 цэцэрлэг, хувийн 6 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт бүх цэцэрлэгүүдэд 5875 хүүхэд хамрагдсан болно.
Өлгий хотын төвд байрлалтай цэцэрлэгүүдийн хүчин чадал нь 5295 байгаа бол одоогоор 5875 хүүхэд хүмүүжиж байна. Эдгээр 36 цэцэрлэг 287 багш, 222 туслах багштай байна.
Эрүүл мэнд ерөнхий
Аймгийн Нэгдсэн эмнэлэг 1976 онд ашиглалтанд орсон. 2012 онд 160 ортой, 273 ажиллагчидтай.
2026 онд 6 давхар шинэ барилга ашиглалтанд орсон.
Одоо 6 корпустай бөгөөд 452 ортой, 506 ажилтан,албан хаагчтай
Өлгий сумын 11-р багт үйл ажиллагаа явуулж байна.
Эмнэлэг
Аймгийн Нэгдсэн эмнэлэг 1976 онд ашиглалтанд орсон. 2012 онд 160 ортой, 273 ажиллагчидтай.
2026 онд 6 давхар шинэ барилга ашиглалтанд орсон. Одоо 6 корпустай бөгөөд 452 ортой, 506 ажилтан,албан хаагчтай
Өлгий сумын 11-р багт үйл ажиллагаа явуулж байна.
Соёлын төв
Соёлын төв
5-р багт байршилтай
520 хүний суудалтай хуучин барилга,
67 ажиллагчидтай
1992 онд ашиглалтанд орсон
Спорт заал
Биеийн тамир спортынцогцолбор нь А ба Б заалтай . А заал нь 2010 онд ашиглалтанд орсон 800 хүний суудалтай, хамгийн орчин үеийн хийцтэй, тохилог, чанар сайтай барилга юм.
Музей
Баян-Өлгий аймгийн музей 1948 онд Баян-Өлгий аймгийн Орон
нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан нь тус аймгийн музейн эх үүсвэр
болжээ. Тус кабинет бүтэц, зохион байгуулалт, үзмэр сан хөмрөгийн талаар
бэхжин, 1962 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 461-р тогтоолоор Орон нутгийг
судлах музей болон өргөтгөн зохион байгуулагджээ. 1940-өөд оны сүүлчээс эхлэн
аймгийн захиргааны ерөнхий хэлтэсээс музейн үзмэр цуглуулах бодлого явуулж,
хуучны нэгэн лалын шашны нэгэн жижиг сүмд иргэдийн гар дэрээс цуглуулж авсан эд
өлгийн зүйлсийг хадгалан хамгаалж байжээ. 1960-аад онд аймгийн Намын
Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
Х.Мусахан өөрөө биечлэн удирдаж, Сагсайн хүрээнээс түүхий тоосго зөөлгөн авч
ирж, музейн анхны барилгыг субботникын шугамаар барьж байгуулсан нь
хуримтлагдсан үнэт эдлэл, эд өлгийн зүйлийг анх удаа дэглэн олон түмэнд
сурталчлах ажлын гараа болсон байна. Тийнхүү анхны музейн эд өлгийг шинээр
дэглэн шинэ шинэ үзмэрээр баяжуулан, үндэстэн, ястангуудын язгуур урлаг,
угсаатны зүйн холбогдолтой олон арван ховор үзмэр цуглуулж, орчин цагийн музейн
суурийг тавихад тухайн үед музейн захирлаар ажиллаж С.Магзам гуай чухал үүрэг
гүйцэтгэжээ.
1988 оноос музейн зориулалттай орчин үеийн шаардлагад
нийцсэн гурван давхар барилгад шилжин орж, шинээр дэглэсэн Байгалийн танхим,
Түүхийн танхим, Угсаатны зүйн танхим, Хэлмэгдэгсдийн дурсгалын кабинет,
Боловсролын танхимтай 36 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Музейн үзүүллэг дэглэлт нь Алтай таван богдын байгалийн
хосгүй үзэсгэлэнг харуулсан томоохон панором, казах үндэсний иж бүрэн тоноглолтой эсгий гэр,
Керей Найман омгийн эрэгтэй, эмэгтэй хүний алтан шармал буюу мөнгөн тоноглолтой
иж бүрэн эмээл, солир, халиу, бүргэд, бүргэдийн хэрэгсэл, хар чоно, эртний куран,
модон ор, аймгийн анхны дарга, нам төрийн ахмад зүтгэлтэн нарын гар буу, нэхий
өмд, унаганы арьсан дээл, охин бэрийн өмсгөл, Саукеле желек, тува, урианхай,
дөрвөд үндэсний тоорцог малгай, бөөгийн онго, зэрэг үзмэрүүдээр баян. Тус
музейн үзмэрийг иргэдийн гар дээрээс худалдаж авах, хээрийн шинжилгээний
олдворыг цуглуулах замаар голлон баяжуулж иржээ.
Соёл, спорт ерөнхий
БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН
БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Сайд нарын
зөвлөлийн 1947 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийнтогтоолоор залуучуудын эвлэлийн
хорооны дэргэд биеийн тамирын зааварлагч оронтоонд нэг хүнтэйгээр үйл ажиллагаа
явуулж, улмаар 1960 оны 03-р сары 28-нд биеийн тамир спортын нийгэмлэг
нэртэйгээр бие даасан байгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрчин олны
дунд явуулж эхэлсэн.
Тус
байгууллага нь үүссэн цагаасаа эхлэн төр засаг, ард түмний эрх ашгийг тууштай
хамгаалан хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, өсвөр, залуу үеийг эрүүл чийрэг
өсгөх, спортод дур сонирхолтой болгох, хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, бүх
нийтийг нийтийн биеийн тамир,спортын арга хэмжээнд татан оролцуулах, спортыг
хөгжүүлэх, тамирчдын урчадварыг дээшлүүлэх сургалт дасгалжуулалтыг шинжлэх
ухааны үндсэн дээр явуулахтүүний үр өгөөжийг сайжруулах, өндөр зэрэгтэй
тамирчид бэлтгэх, аймаг, улс орноо олон улсын тавцанд сурталчлах, байгууллагын
бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгон Засгийн газрын бодлогыг
хэрэгжүүлэх, ажлыг мэргэжилудирдлагаар хангаж үйл ажиллагааг амжилттай биелүүлж
ирсэн түүхтэй билээ.
- Аймгийн биеийн тамир
спортын байгууллага анх 1945 онхүртэл аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн
Хорооны сурталын хэлтэстхарьяалагдаж байжээ.
- БНМАУ-ын Сайд нарын
зөвлөлийн 1947 оны нэгдүгээр сарын-15ны өдрийн тогтоолоор залуучуудын эвлэлийн
хорооны дэргэд биеийн тамирын зааварлагч орон тоонд нэг хүнтэйгээр үйл
ажиллагаа явуулж ирсэн.
-
Улмаар
1960 оны03-р сарын 28 нд “Биеийн Тамир Спортын Нийгэмлэг” нэртэйгээр бие
даасанбайгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрчин олны дунд явуулж
эхэлсэн.
- 1963 онд спорт заал
ашиглалтанд орж аймгийн “Биеийн Тамир, Спортын Хороо” нэртэйгээр өөрчлөгдөж 9
хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
- 2008 онд биеийн тамир,
спортын газар болон өөрчлөгдөж 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
- 2012 онд байгууллагын
бүтэц орон тоонд өөрчлөлт орж нийт 18 хүний бүтэц орон тоогоор ажиллах болсон.
- 2010 онд “Спорт
цогцолбор”-ын барилга шинээр баригдаж ашиглалтанд орж, 2010 оны 11 сараас эхлэн
“Спорт цогцолбор” болон “Б” зааланд үйл ажиллагаагаа явуулж байна.
- Засгийн газрын 2013 оны
146 дугаар тогтоолоор аймгийн Соёл, Спорт, Аялал жуулчлалын газар болон
өөрчлөгдөж 20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
- 2014 онд дахин Биеийн
тамир, спортын газар болж одоог хүртэл 18 хүний орон тоонд ажиллаж байна.
Биеийн
тамир, спортын газар нь байгуулагдсанаас хойших 75 гаруй жилийн хугацаанд
мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж, Олимп, тив, дэлхий, олон улс, улс,
бүсийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд баг тамирчид амжилттай оролцож,
гавьяат тамирчин, олонулсын хэмжээний мастер, спортын мастер, спортын дэд
мастер, зэрэгтэй тамирчид, шүүгчид олноор төрөн гарсан юм.
Биеийн
тамир, спортын газар нь Төрийн захиргаа, Биеийн
тамир, Спортын хэлтэст 3 нэгжтэй, 31 хүний орон тоогоор Спортын цогцолбор болон
спортын Б заал гэсэн үндсэн 2 объектод аймгийн иргэдэд БТС-ын үйлчилгээ
үзүүлж, Биеийн
тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Биеийнтамир, спортын байгууллага үүсгэн
байгуулагдсанаас хойш удирдах ажилтнаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд:
1.
1945-1949 онуудад
Ш. Хавдал – 4 жил
2.
1949-1951 онуудад
Д. Хайрат – 2 жил
3.
1951-1957 онуудад
Ц. Замба – 6 жил
4.
1957-1959 онуудад
Б. Равсал – 2 жил
5.
1959-1960 онуудад
Б. Хорхой – 1 жил
6.
1960-1965 онуудад
Ц. Замба – 5 жил
7.
1965-1967 онуудад
А. Зиядабек – 2 жил
8.
1967-1969
онуудад Н. Цээрэн – 2 жил
9.
1969-1970
онуудад Т. Хуан – 1
жил
10. 1970-1971
онуудад Ц. Замба – 1 жил
11. 1971-1972
онуудад Ц. Саманд – 1 жил
12. 1972-1978
онуудад Ш. Зухай – 6 жил
13. 1978-1984
онуудад С. Берденбек – 8 жил
14. 1984-1992
онуудад А. Хасихан – 8 жил
15. 1992-1993
онуудад Е. Зангар –
1 жил
16. 1993-2000
онуудад Н. Баяр
– 7 жил
17.
2000-2013
онуудад О.Бахыт
– 13жил
18.
2013-2017
онуудад Х.Хайнар – 4
жил
19.
2017-2018 онуудад Х.Бекболат– 1.8 жил
20.
2019 оноос Х.Хайнарын удирдлагын дор ахлах дасгалжуулагч-1,
дасгалжуулагч 7, арга зүйч-1, ня-бо, нярав, нарийн бичиг сахиул-3, үйлчлэгч-4
зэрэг нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэн 2651, үүнээс эмэгтэй 1447 буюу 54,6 хувийг эзэлж байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 43.3 хувь нь дээд, 13.5 хувь нь техник мэргэжлийн, 42.7 хувь нь бүрэн дунд, 1.4 хувь нь бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
Орон нутгийн төсөв
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 9 тэрбум 855,2 сая төгрөг байна.
Нийт зардлын 21,2 хувь нь цалин, 2,9 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 61,3 хувийг урсгал шилжүүлэг,
14,6 хувийг нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн бусад зардал эзэлж байна.
Хот байгуулалт, газрын харилцаа
Газрын харилцаа хот байгуулалтын контор нь 2010 онд ашиглалтанд орсон багтаамж багатай барилга. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2003 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр шинэчилсэн боловч мөрдөгдөөгүй. Иймээс дахин шинээр боловсруулах шаардлагатай.
Сумын төвийн суурьшлийн бүс 10092га.
Сумын төвийн нутаг дэвсгэрийн өнөөгийн байдал:
• Орон сууц олон нийтийн бүс 9688 га
• Үйлдвэрлэлийн бүс 110 га
• Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 84 га
• Тусгай зориулалтын бүс 54 га
• Хамгаалалтын бүс 156 га
Баян-Өлгий аймгийн газрын харилцааны салбарын үүсч хөгжсөн түүх нь Тавиад оноос газрын харилцааны асуудалд төр, засгаас онцгойлон анхарал хандуулж Сайд нарын Зөвлөлийн 1954 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 454 дүгээр тогтоолоор Мал Аж Ахуйн Яамны орон тоо, зохион байгуулалтыг шинэчлэн тогтооход анх «Газар зохион байгуулах хэлтэс» байгуулагдсанаар Монгол Улсад газар зохион байгуулалтын салбарын эх суурь тавигдсан бөгөөд бусад бүх аймгуудын нэгэн адил Баян-Өлгий аймагт 1956 оноос аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Гүйцэтгэх Захиргааны Хөдөө аж ахуйн хэлтэст «Аймгийн газар зохион байгуулагч»-ийн орон тоог шинээр бий болгож орон нутагт ч газрын харилцааны асуудлыг хариуцах тодорхой эзэнтэй болгох бодлого бодит биеллээ олсон байна.
2001 онд шинэ бүтэц, зохион байгуулалтаар
аймгийн Газрын алба нь татан буугдаж, батлагдсан 4 орон тоогоор нь аймгийн Байгаль орчны албаны бүрэлдэхүүнд орж
2003 оны 1-р сарын 28-ныг хүртэл ажилласан байна.
2002 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын «Газрын тухай хууль» болон бусад холбогдох шийдвэрүүдийн дагуу 2003 оны шинэ бүтэц, зохион байгуулалтаар 2003 оны 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн Аймгийн Газрын Алба шинээр зохион байгуулагдаж Байгаль орчны албанд ажиллаж байсан 4 хүн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны 2 хүн нийлж, нийтдээ 6 хүний орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.
2006 оны 10 дугаар сарын 1-нээс аймгийн Үл хөдлөх эд
хөрөнгийн бүртгэлийн алба «Улсын бүртгэлийн алба» нэртэйгээр тусдаа гарсан тул
«Аймгийн Газрын алба» нэртэйгээрээ 2006-2009 он хүртэл үйл ажиллагаагаа
үргэлжлүүлэн явуулж байсан бөгөөд 2009 оны 4 дүгээр сард бүтцийн өөрчлөлтөд
орж, аймгийн Газрын алба, Барилга, хот байгуулалтын албыг нэгтгэж «Аймгийн Газрын харилцаа, барилга, хот
байгуулалтын газар» болгон өөрчлөгдсөн байна.
Засаг даргын тамгын газар
Засаг даргын тамгын газрын барилга 1979 онд ашиглалтанд орсон.
Нийт талбай 240 м2. Хоёр давхар тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, тэг дөрвөлжин хэлбэртэй барилга юм.
Анх МХЗЭ-ийн аймгийн хорооны конторын зориулалтаар баригдсан. Өлгий сумын ЗДТГазар нийт 61 ажилтан ,албан хаагчтай. Үүнээс ЗДТГазар 26, Багийн ажлын алба 35 ажилтантай . Тиймээс энэ байранд ЗДТГ-ын нийт ажилтан, ажиллагчид, 13 Багийн Засаг Дарга нартай хамт ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.
Онцгой байдлын газар
Онцгой байдлын
газрын үүсэн байгуулагдсан түүхийг 1971 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны
харъяа Баян-Өлгий
аймаг дахь НАХХэлтсийн дэргэд байгуулагдаж байсан Гал командаас эхлэн авч үзэх
бөгөөд Монгол Улсын Засгийн газрын бодлого, чиглэл, хөгжил дэвшлийн явцад
өөрчлөн шинэчлэгдсээр 2015 онд өнөөдрийн Онцгой байдлын газар байгуулагдсан
түүхтэй. Тус байгууллагын түүхийг Гал түймэртэй тэмцэх хэлтэс ,Улсын нөөцийн
салбарын түүхээс салгаж үзэх боломжгүй юм.
Монгол Улсын Засгийн газрын 2005
оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний
тухай” 48 дугаар тогтоолоор аймгийн
Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын хэлтэс гэж нэрлэхээр шийдвэрлэсэн
байна.
Гамшгаас хамгаалах тухай хуулинд
2005 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, Онцгой байдлын ерөнхий
газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн Б/326 дугаар тушаалаар аймгийн Онцгой байдлын
хэлтсийг Онцгой байдлын газар болгон өргөтгөн
өөрчлөсөн байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь Эрэн хайх аврах
бүлэг нь Монгол Улсын Засгийн газрын
тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2006 оны тушаалаар анх
байгуулагдсан түүхтэй.
2007 оны 05 дугаар сард анх 5 хүн, 1 нэгж техник, уснаас эрэн хайх,
аврах 1
ширхэг иж бүрэн завьтайгаар гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэж эхэлсэн.
Онцгой байдлын газрын гамшигтай
тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, ард иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний
хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар
сарын 2-ны өдрийн 114 тоот тогтоолын хавсралтанд нэмэлт өөрчлөлт оруулснаар
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал унтраах, аврах IV зэрэглэлийн 71 дүгээр анги, Дэлүүн суманд эрэн хайх, аврах бүлэг
байгуулагдсан байна.
Улсын нөөцийн барааг 1965 худалдаа
бэлтгэлийн яам болон гадаад худалдааны яамны харъяанд, 1971 оноос үрийн будаа,
өвс, тэжээлийн улсын фондуудыг анх байгуулж 1991 оны Сайд нарын зөвлөлийн 145
дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн яамны харьяанд 1971 оноос Аюулаас
хамгаалах Улсын нөөцийн цэг, 1974 оноос Материал техникийн хангамжийн газрын
харъяа өвс, тэжээлийн фонд, 1976 оноос төлөвлөгөөний комиссын харъяа Аюулаас
хамгаалах тэжээлийн улсын фонд, 1993 оноос Аюулаас хамгаалах тэжээлийн улсын
фонд, 1996 онд Монгол Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоолоор Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газар байгуулагдаж, түүний харъяа Улсын
нөөцийн Баян-Өлгий аймаг дахь салбар гэсэн нэртэй болж, 2004 оноос Улсын
нөөцийг Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Улсын нөөцийн газрын мэдэлд, 2005 оноос
ОБЕГ-ын Улсын нөөц, холбоо, хангалтын газрын харъяанд, 2009 оноос ОБЕГ-ын Улсын
нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын харъяанд тус тус шилжүүлэн ажиллуулж ирсэн
байна.
2002 онд Монгол Улсын Засгийн
газрын 02 дугаар тогтоолын дагуу НИК ХК-ны Цагааннуурын Нефть хангамжийн
агуулахын шатахуун түгээх станцыг шатахуун тосолгооны материалын улсын нөөц
байхаар тус Улсын нөөцийн салбарын мэдэлд шилжүүлэн ажиллуулсан байна.
Суманд хэрэгжиж буй төсөл
Малын индексжүүлсэн даатгал төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөрүүд, төслүүд
Сумын хөгжлийн зорилт
Өлгий сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлж, сумын төвийг үйлдвэр, соёл, шинжлэх ухаан, бизнес, үйлчилгээний төв бүхий хотын статустай болгож,иргэдийн амьдралд таатай орчинг бүрдүүлэхийнтулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх.
2. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд хамруулж, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцээр хангах, тохижуулах
3. Аялал жуулчлалын чиглэлийн үйлдвэр үйлчилгээг түлхүү хөгжүүлэх
4. Барилга угсралт, барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх.
Сумын онцлог
Өлгий хот нь Баян-Өлгий аймгийн Засаг захиргаа, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, үйлдвэр үйлчилгээний төв нь юм.
Эдийн засгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуйн бус үйлдвэр үйлчилгээ юм.
Бусад сум орон нутгууд нь өргөн уудам газар нутагтай байгаа бол Өлгий хот нь хамгийн бага газар нутагтай.
Аймгийн нийт хүн амын 1/3 нь буюу 40 орчим хувь нь сумын төвд амьдардаг.
Монгол Улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн станцын хамгийн өндөр 350 м цамхаг Өлгий сумын төвд байрласан байна.
Орос улсын хилд ойрхон, гадаад худалдаа эрхлэхэд таатай нөхцөлтэй.
Сумын хөшөө, дурсгал
Өлгий сумын төвд 1939 онд Халх голын дайнд оролцож эх орныхоо төлөө алтан амиа зориулсан улсын баатар Мазимийн Икейд зориулж 1985 онд босгосон хөшөө ууган сургууль болох 1-р сургуулийн өмнө байрлаж байгаа бол, 1921 онд Цагаан гвардын эсрэг Mонголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Толбо нуурын дэргэд хийсэн баатарлаг тулалдаанд ам үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудын дурсгалд зориулж 1957 онд босгосон найрамдалын хөшөө хотын төв талбайд, Улс орны хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан төр нийгмийн зүтгэлтэн 6 хүний цээж барималууд байдаг бөгөөд казах ард түмний түүх, соёлын үнэт зүйлсийг орон нутгийн Музейд байрлуулсан болно.
Шашин сүм хийд
Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 97 хувь нь Ислам шашин шүтдэг казах үндэстэн. Монголын мусульманы нийгэмлэг 1991 онд байгуулагдаж
11 ажиллагчидтай.
“Монголын Ислам шашинтаны муфтят” ТББ нь 2004 онд байгуулагдаж шашны үйл ажиллагаа эрхэлж байна.
Хувь хүн, байгууллагуудын хөрөнгө оруулалтаар баригдсан жижиг хэмжээний мөргөлийн байр 20 байгаа бөгөөд тус бүрт нь 1-2 шашны хүн ажилладаг.
Үүнээс гадна аймгийн төвийн бурхан шашинтан иргэдэд зориулагдсанбуддийн 1 сүм хийдтэй байна.
Хөдөө аж ахуй
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ
АХУЙН ГАЗРЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 1998 оны А/29 дүгээр тушаалыг үндэслэн Аймгийн Засаг даргын “Хөдөө аж ахуйн газар байгуулах тухай” 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжаар Аймгийн Мал эмнэлгийн газар, мал үржлийн албыг нэгтгэн аймгийн Хөдөө аж ахуйн газрыг байгуулсан.
2003
онд аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 04-ны өдрийн 25 дугаар захирамжаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болсон ба Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 67 дугаар тогтоолоор аймгуудад Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрууд байгуулагдав.
2010
онд “Монгол мал” хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бүх сумдад Мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулан 39 орон тоогоор ажиллуулан бүх тасгийг үйлчилгээний автомашинтай болгосон. УТХО 2023 онд 1000м2 бүхий талбайтай албаны
контортой болсон.
2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 415 дугаар тогтоолоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар болгон зохион байгуулагдаж, Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/170 дугаар тушаалаар аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог баталж өгсөн. Энэ зохион байгуулалтаар 2015 он хүртэл ажиллаж, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 08 дугаар тогтоолоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон зохион байгуулагдаж
Харилцаа холбоо
Баян-Өлгий аймгийн Холбооны газрын тодорхойлолт
Òóñ
àéìãèéí õîëáîîíû ãàçàð íü àíõ 1940 îíä íýã õ¿íèé îðîí òîîòîé ãàíö ýñãèé ãýðòýé
áàéãóóëàãäàæ Öàõèëãààí, øóóäàí ôîíîïîðûí ¿éë÷èëãýý ÿâóóëæ, óëìààð Õîâä,
Öàãààííóóð, Óëààíõóñòàé øóóäàí õîëáîî òîãòîîæ, “ÒÓÌÁ-3” ðàäèî çàíãèëãààãààð 50
öýã àæèëëóóëæ ýõýëñýí ò¿¿õòýé.
1965 îíä
Õîëáîîíû èæ á¿ðýí öîãöîëáîð, 365 ìåòð ºíäºð àíòåíí, ðàäèî íýâòð¿¿ëýõ ñòàíö, 400
íîìåðèéí àëõàìûí ÀÒÑ-èéí õàìò àøèãëàëòàíä îðñîí ÿâäàë òóñ àéìãèéí Õîëáîîíû
áàéãóóëлàãûã õºãæèë äýâøëèéí øèíý øàòàíä ãàðãàñàí þì. 1979 îíä Îðáèò-3-ààð
òåëåâèçèéí íýâòð¿¿ëãýý õ¿ëýýí àâäàã áîëæ, òåëåôîí ñóâãèéí òîîã íýìýãä¿¿ëсэн. ̺í 1979 îíä ÁÍÑ×ÑÓ-ûí
òóñëàìæòàéãààð 1000 íîìåðèéí ÊÀÒÑ-ûã àøèãëàëòàíä îðóóëæ 1996 îíä ßïîí óëñûí
Panasonic-300 íîìåðèéí òîîí ÀÒÑ-ýýð ºðãºòãºâ.
·
2001 îíä
VSAT станц, кабелийн өргөтгөлийн хамт, EWSD-ìàðêèéí
2000 íîìåðèéí ÀÒÑ êàáåëü øóãàìûí ºðãºòãºëèéí õàìò àøèãëàëòàíä îðñîí.
·
2007 оноос эхэлж ADSL интернэтийн үйлчилгээ мөн 2012 оны 4-р улиралаас эхэлж аймгийн төвийн Микомын интернэтийн шилэн кабелийн 5 км цагираган сүлжээнд төвийн бүх албан газар болон орон сууцуудыг холбож LAN сүлжээгээр интернэтийн үйлчилгээ явуулж байна.
·
2011 оны 11 дүгээр сард 48 сувагтай “NATIONAL CATV”-ийн үйлчилгээ явуулж эхэлсэн ба хэрэглэгчиддээ дуу дүрсний өндөр чанартай кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлж байна.
2015 онд ажлын өндөр амжилт үсрэнгүй хөгжилд хөтлөж, сумдыг интернэтжүүлэх төслийг (108 927 799.0 төгрөгийн төсөл )амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд сумуудын албан байгууллагуудыг шилэн кабелиар интернэтэд холбосон. Мөн Буянт, Улаанхус, Цэнгэл сумуудад тус бүр 3 ширхэг, бусад сумуудад тус бүр 1 ширхэг утасгүй интернэтийн wi-fi төхөөрөмж суурилуулсан. Алтанцөгц, Толбо, Алтай, Ногооннуур, Бугат сумуудад 4 хүний суудалтай интернэт кафе нээн ажиллулж байна. Улаанхус, Сагсай, Алтанцөгц сумуудад MSAN станц буюу DSL-ийн хэрэглэгчтэй болгож станцыг өргөтгөсөн.Аймгийн төвийн төв талбай, 2, 3, 6, 9-р багуудад тус бүр 1 ширхэг нийт (5 ширхэг) утасгүй интернэтийн wi-fi төхөөрөмж суурилуулж, үйлчилгээний цар хүрээг тэлж өргөтгөсөн.
Суурин утасны идэвхижүүлэлтийн нэмэгдүүлж, интернэт ярианы MiP70 шинэ үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Энэ нь интернэт сүлжээний орчноос буюу УС ЦАГ УУР, ОРЧНЫ
ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ Аймгийн Ус цаг
уур, орчны шинжилгээний төвийн үндэс суурь нь 1958 онд Өлгий хотод ЗХУ-ын
тусламжтайгаар 4 ажилтантай цаг уурын тулгуур станц байгуулагдсанаар тавигджээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 64 дүгээр тогтоолын дагуу тус аймагт
1965 онд Ус цаг уурын товчоо байгуулагдаж цаг уурын мэргэжилтнүүд бэлтгэгдэж
эхэлжээ.
Тус төв нь
Захиргаа, аж ахуйн салбар, урьддчилан мэдээлэх товчоо, нисэхийн цаг уур, цаг
уур- уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, ус, мөстал судлал, багаж, архив,
мэдээллийн дэд сан, холбоо, байгаль орчны шинжилгээний лаборатори, цаг агаарт
зориудаар нөлөөлөх экспедиц гэсэн харьяа салбаруудтай ба сумдад цаг уурын 6
өртөө, 6 харуул, ус судлалын 12 харуул, нийт 75 ажиллагсадтай байгууллага болон
төлөвшсөн. Цаг уурын барилга
Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв
МСҮ-ийн төв 1965 онд анх байгуулагдсан, МУ-ын Гавьяат барилгачин А. Зайтаны нэрэмжит сургууль юм.
Тус сургууль нь Өлгий хотын 4-р багт байршилтай. 105 багш, ажиллагчидтай.
Нэг ээлжинд 440 хүүхэд сургах хүчин чадалтай. Одоогоор 19 мэргэжлээр 700 суралцагч суралцаж байна.
Инженерийн хангамжтай. Тус цогцолбор нь Сургуулийн төв байр, Мастерын байр, Үйлчилгээний нэгдсэн байр, Оюутны байр, 2 грашаас бүрддэг.
Тус сургууль нь 2014-2015 онуудад сургуулийн байраа өргөтгөж, сантехник бүрэн засвар хийх, оюутан суралцагчийн номын сантай болсон.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ МАГДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
Баян-Өлгий аймаг дахь Магадлан
итгэмжлэгдсэн Мэргэжлийн боловсролын сургууль нь 1965 онд “Барилгын Техник Мэргэжлийн Сургууль”
нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж, эдүгээ 61 дэх жилдээ тасралтгүй мэргэжилтэй
ажилтан бэлтгэж байна.
1990 оноос
Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв болсон бөгөөд 1999 оны 7 дугаар
сарын 07-ны өдрөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар А. Зайтины нэрэмжит болсон.
2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан “Mэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль”-ийн
шинэчилсэн найруулгаар “Мэргэжлийн боловсролын сургууль” болгон өөрчилсөн.
2025-2026 оны хичээлийн жилд “Сургалтын үйл ажиллагаанд
дэвшилтэд технологийг нэвтрүүлэгч, чанар бүтээмжийг дээдлэгч, бүс нутгийн
хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч сургууль байна” гэсэн эрхэм
зорилготойгоор 700 гаруй суралцагч, мэргэжлийн 51 багш, ерөнхий эрдмийн 20
багш, 44 ажилтантайгаар сургалтын үйл
ажиллагаагаа зохион байгуулж, 19 мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна.
Багш нарын боловсролын зэргийн хувьд дипломын 3, бакалавр
зэрэгтэй 55, Магистр зэрэгтэй 13 багш байгаа бол тэргүүлэх зэрэгтэй 9 багш,
заах аргач зэрэгтэй 36 багш тус тус ажиллаж байна. Тус сургууль нь 200 оюутны дотуур байр ,гуанз, биеийн тамирын
заал болон 16 онолын, 18 дадлагын газартай. Мөн 60 хүний суудал бүхий номын
сангийн уншлагын танхимтай, 10000 номын фондтой.
Өрхийн эмнэлэг
Өрхийн эрүүл мэндийн төв 4 эмнэлэгтэй бөгөөд 2016 онд шинээр баригдаж , Өлгий сумын нийт 10132 өрхийн, 45156 иргэнд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмийн сан
Өлгий сумын хэмжээнд 38 эмийн сан, аптек ажиллаж ард иргэдэд үзүүлж байна.
Цэвэрлэх байгууламж
Ариутгах татуургын 6 насостай, 25 км урт бохир усны шугамтай, хоногт 4200м3 бохирын ус түрэх хүчин чадалтай. Цэвэрлэх байгууламжийн хувьд байгалийн биологийн байгууламжийн цэвэрлэгээний түвшин 94 хувь Европ стандарттай цэвэрлэх байгууламжтай.
Хөгжимт драмын театр
Баян-Өлгий
аймаг 1940 онд байгуулагдсаны дараахан нэрт яруу найрагч Бабийн Ахтан тэргүүтэй
ардын авьяастнууд нэгдэн “Улаан булан” нэртэй урлагийн анхны байгууллагыг
үүсгэн байгуулжээ. Тэд сум, багуудаар явж, Ахтаны “Ермалай”, “Жамал” зэрэг
жүжиг болон богино хэмжээний концерт тоглон ард түмэнд урлагаар үйлчилж эхэлсэн
байна. Удалгүй уран сайхны хүрээгээ тэлж, 1946 онд клуб болон
өргөжин, нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан урлагийн арга
хэмжээнүүдэд амжилттай оролцож байв. 1951 оны улсын хэмжээний арга хэмжээнд тус
клубын уран бүтээлчид шагналт байруудад шалгарсан нь томоохон амжилт байлаа. 1950-иад
оноос төр засгаас казах ард түмний урлаг, соёлыг хөгжүүлэхэд онцгой анхаарч,
Улаанбаатар хотын театруудаас мэргэжлийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид,
найруулагчдыг урин ажиллуулж эхэлсэн. Мөн Зөвлөлт Казахстанаас мэргэжилтнүүдийг
авчирч, орон нутгийн залуусыг сургаж, мэргэжлийн жүжигчин, хөгжимчин,
бүжигчдийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Энэ
хугацаанд тус театрын уран бүтээлчид аймгаас төрөн гарсан зохиолч М.Хурманхан,
Ж.Аргынбай, Т.Султан, Х.Ислам нарын бүтээлүүдээс гадна Монголын нэрт зохиолчид
болон дэлхийн сонгодог зохиолуудыг тайзнаа тавьж байв. Үүнд Байцаагч түшмэл,
“Ахан сери Актокты”, “Козы Көрпеш Баян сулу”, Болд хэрхэн хатаагдсан нь зэрэг
бүтээлүүд багтана. 1955 онд 300 хүний суудалтай театрын барилга баригдаж, 1956
оны 11-р сарын 26-нд хор, драм, хөгжим, бүжгийн анги бүхий мэргэжлийн
байгууллага болон үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Анхны тайзнаа тавигдсан жүжиг нь
М.Хурманханы “Кезең үстінде” (“Даваан дээр”) байв.
1959
онд аймаг байгуулагдсаны 20 жилийн ойгоор Улаанбаатар хотод болсон улсын
урлагийн үзлэгт тэргүүн байр эзэлж, 1960 онд олон уран бүтээлчид төрийн өндөр
шагнал, цол хүртсэн нь тус театрын нэр хүндийг улс даяар өргөсөн юм. 1970–1980-аад онд театр жинхэнэ мэргэжлийн төв болон хөгжиж,
гадаад, дотоодын сонгодог бүтээлүүдийг тоглон урлагийн оргил үедээ хүрчээ.
Театрын уран бүтээлчид Монгол орны өнцөг булан бүрт хүрч, хөдөө орон нутагт
хүртэл урлагаар үйлчилж байсан нь онцлог юм.
1990-ээд
оны зах зээлийн шилжилтийн үед санхүүгийн хүндрэл, хүн амын шилжилт
хөдөлгөөнөөс шалтгаалан түр хугацаанд зогсонги байдалд орсон ч удалгүй сэргэн
хөгжсөн. 1992 онд Казахстан улсын дэмжлэгтэйгээр шинэ театрын барилга
ашиглалтад орсон нь уран бүтээлийн орчныг сайжруулжээ. Дараагийн
жилүүдэд олон уран бүтээлчид төрийн дээд цол, шагнал хүртсэн бөгөөд театрын үйл
ажиллагаа тасралтгүй үргэлжилж ирсэн байна.
2016
онд театр 60 жилийн ойгоо тэмдэглэж, аймгийн удирдлагын шийдвэрээр
М.Хурманхан-ы нэрэмжит Хөгжимт драмын театр хэмээн албан ёсоор нэрлэгдсэн. Одоо тус театр 68 уран бүтээлч,
ажилчдын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Номын сан
Тус номын сан 1949 онд байгуулагдсан. 2014 онд шинэ байранд орж, нэг ээлжинд 180 хүнийг хүлээн авч ном уншуулах чадвартай 5 уншлагын танхимтай.
Насанд хүрэгчдийн танхим, Гэрээр ном олгох танхим, Хүүхдийн уншлагын 1-р танхим /1-3 анги, бяцхан уншигчдын/,
Хүүхдийн уншлагын 2-р танхим /4-8 анги/, Зохиолч, уншигчдын танхимтай.
Танхимууд бүгд
чөлөөт сонголттой. Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нийгмийн даатгал
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын
зөвлөлийн 1942 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Монголын нийгмийн
халамжийн тухай дүрмийг баталж, нийгмийн хамгаалалын хөрөнгийг зарцуулах эрхийг
Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд олгож, 1942 оны 4 дүгээр сарын 28-ны
өдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд нийгмийн хамгаалалын хэлтсийг 4
оронтойгоор байгуулж, Нийгмийн даатгалын анхны эх суурь тавигдсан юм. Үүний дараа Сайд нарын
зөвлөлийн 124 дүгээр тогтоолын дагуу 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн
АДХ-ын гүйцэтгэх захиргааны 60 дугаар захирамж гарч, аймгийн хөдөлмөрийн
товчоог татан буулгаж, Хөдөлмөр Нийгэм хангамжийн хэлтсийг байгуулжээ.
Хүн ам зүй,
нийгэм хангамжийн хэлтэс, хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс, хөдөлмөр нийгэм
хангамжийн хэлтэс нэрээр үүрэг гүйцэтгэж байгаад 1994 оны 7 дугаар сард
нийгмийн даатгалын багц хууль батлагдсанаар Аймгийн засаг даргын 1994 оны 11
дүгээр сарын 1-ний өдрийн 125 тоот захирамжаар аймгийн нийгмийн даатгалын
хэлтэс Өлгий сумд нийгмийн даатгалын тасаг байгуулагдаж хэлтсийн дүрмийг батлан
мөрдлөгө болгон ажилласан.
Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
нь 1995 оны 1 дүгээр 1-ний өдрөөс 26 ажилтан, 3 туслах ажилтантайгаар бүгд 29
хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш хэлтсийг ажлын цар
хүрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан
нийгмийн даатгалын хэлтэс 2 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018.02.28 өдрийн А/22 тоот тушаалаар аймгийн нийгмийн даатгалын
хэлтсийг
-
Үйлчилгээний тасаг
-
Санхүү бүртгэлийн тасаг
-
Хяналт шалгалт,дотоод аудитын тасаг
3 тасаг, 36 үндсэн ажилтан, 3 гэрээт,3төлөөлөгч
ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2024 оны 01 дүгээр сарын 01-с нийгмийн даатгалын багц хууль
хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын газар болж өөрчлөгдөн газрын бүтэцийг 3 хэлтэс, 36 үндсэн
ажилтантайгаар баталж үйл ажиллагаа
явуулж байна.
Брэнд бүтээгдэхүүн
Баян-Өлгий аймаг нь казах үндэстний өв соёл, гар урлал, мал аж ахуйгаараа алдартай бөгөөд дараах брэнд бүтээгдэхүүнүүдээрээ танигдсан байдаг.
Баян-Өлгий аймаг нь казах үндэстний өв соёл, гар урлал, мал аж ахуйгаараа алдартай бөгөөд дараах брэнд бүтээгдэхүүнүүдээрээ танигдсан байдаг. Бүргэдийн баярын бэлгэдэл бүтээгдэхүүн – бүргэдийн баяртай холбоотой дурсгал, гар урлал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд
Казах оюутай эсгий болон хатгамал – үндэсний хээ угалзтай гар урлал Торгон болон арьсан эдлэл – гар цүнх, бүс, морин хэрэгсэл
Баян-Өлгийн зөгийн бал – уулын цэвэр байгалийн гаралтай бал Ааруул, бяслаг, өрөм – уламжлалт цагаан идээ Казы – адууны махан үндэсний бүтээгдэхүүн
Бүргэдээр ан хийх уламжлал – аялал жуулчлалын гол брэнд соёл Алтан бүргэдийн баяр – олон улсын жуулчдыг татдаг томоохон арга хэмжээн баярын бэлгэдэл бүтээгдэхүүн – бүргэдийн баяртай холбоотой дурсгал, гар урлал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд Казах оюутай эсгий болон хатгамал – үндэсний хээ угалзтай гар урлал Торгон болон арьсан эдлэл – гар цүнх, бүс, морин хэрэгсэл Баян-Өлгийн зөгийн бал – уулын цэвэр байгалийн гаралтай бал Ааруул, бяслаг, өрөм – уламжлалт цагаан идээ Казы – адууны махан үндэсний бүтээгдэхүүн Бүргэдээр ан хийх уламжлал – аялал жуулчлалын гол брэнд соёл Алтан бүргэдийн баяр – олон улсын жуулчдыг татдаг томоохон арга хэмжээ
Цаг уурын станц
УС ЦАГ УУР, ОРЧНЫ
ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Аймгийн Ус цаг
уур, орчны шинжилгээний төвийн үндэс суурь нь 1958 онд Өлгий хотод ЗХУ-ын
тусламжтайгаар 4 ажилтантай цаг уурын тулгуур станц байгуулагдсанаар тавигджээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 64 дүгээр тогтоолын дагуу тус аймагт
1965 онд Ус цаг уурын товчоо байгуулагдаж цаг уурын мэргэжилтнүүд бэлтгэгдэж
эхэлжээ.
Тус төв нь
Захиргаа, аж ахуйн салбар, урьддчилан мэдээлэх товчоо, нисэхийн цаг уур, цаг
уур- уур амьсгал, хөдөө аж ахуйн цаг уур, ус, мөстал судлал, багаж, архив,
мэдээллийн дэд сан, холбоо, байгаль орчны шинжилгээний лаборатори, цаг агаарт
зориудаар нөлөөлөх экспедиц гэсэн харьяа салбаруудтай ба сумдад цаг уурын 6
өртөө, 6 харуул, ус судлалын 12 харуул, нийт 75 ажиллагсадтай байгууллага болон
төлөвшсөн.
Нисэх буудал
Өлгий нисэх буудал 1958 онб 7-р сард байгуулагдсан.
2004 онд шинэ онгоцны буудаалын барилга баригдаж ашиглалтанд орсон.
Хүчин чадал нь цагт 50 хүн хүлээж авна.
Нийт 30 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхэд ,гэр бүлийн хөгжлийн хэлтэс
Ø 1940-1989 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль, пионерын байгууллагын төв зөвлөл
Ø 2016 оноос Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар
Ø 1991-2012 оноос Монголын
Хүүхдийн төлөө үндэсний газар
Ø 2012 оноос Хүүхэд, гэр бүлийн
хөгжлийн хэлтэс
2024 оноос эхлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь нийт 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, сум, баг бүрт хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан хүүхэд, гэр бүлд чиглэсэн төрийн бодлого, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна.2024 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нэртэй 47 хүний бүрэлдэхүүнтэй хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.
Татварын хэлтэс
БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 204 дүгээр тогтоолоор Сангийн яамны бүтцэд татварын газар, Аймгийн гүйцэтгэх захиргаанд салбар албад байгуулагдаж татварын албаны анхны тогтолцоо бий болсон бол, аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 08 дугаар захирамжаар Аймгийн АДХГЗ-ны Санхүүгийн хэлтсийн дэргэд татварын тасаг байгуулагдсанаар татварын хэлтсийн анхны суурь тавигдсан билээ. Татварын , тасгийн анхны даргаар Т.Ашим, улсын байцаагчаар А. Хумарбек, Х.Кокебай, Ш.Бөххуяг, Х.Казира, А. Бейбит, Д.Акерия, М.Даку, Х.Байдаулет нар ажиллаж байв.Дараа нь аймгийн Засаг даргын 1994 оны 25 дугаар захирамжаар татварын тасгийг өргөтгөн тусад нь хэлтэс болгон 9 албан хаагчтайгаар зохион байгуулан ажиллуулж хэлтсийн даргаар Т.Ашим, Д.Нурлан, Ш.Бөххуяг, Х.Көкөбай, Ш.Шайзада, Х.Хурмет, А.Хумарбек, К.Зауреш, Х.Жанаргул нар тус тус томилогдож байжээ. 1992 онд "Аж ахуйн нэгжийн тухай" хууль шинээр батлагдахад ард иргэд зах зээлийн эдийн засагт шилжихэд бэлтгэгдээгүй, аймгийн эдийн засаг сайнгүй, хууль хэрэгжүүлэх орчин нөхцөл бүрдээгүй бэрхшээлтэй цаг үе байлаа. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгжийн тухай хуулийг олон нийтэд сурталчлан ойлгуулах, иргэд улсын үйлдвэрийн газруудыг улсын бүртгэлд хамруулах, ингэснээр татварын бааз суурийг шинээр бий болгох, өргөтгөх, орлогын төлөвлөгөөг биелүүлэх асар их ажлыг тухайн үед ажиллаж байсан баг хамт олон амжилттай хэрэгжүүлэн тодорхой амжилтад хүрч байсан билээ. Улмаар 1994 онд нөхөрлөл, компани, хоршооны тухай хууль шинээр батлагдан урьд нь бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэлд шинэчлэн хамруулах, мөн шинээр бүртгэх ажил эрчимтэй явагдаж татварын бааз суурь ергөсөн юм. Энэ нэр их ажилд тухайн үед Аймгийн санхүүгийн хэлтсийн дарга байсан 3.Шерхан, Татварын хэлтсийн дарга Т.Ашим, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн К. Нургайв, Р.Асхабыл, М.Мейрамхан нарын санхүүчдийн хөдөлмөрч, зарчим зан чанар, нийгэм хамт олонч, зохион байгуулалтын өндөр ур чадвар тодорхой ур нөлөө үзүүлсэн нь түүх болон үлджээ.
1994 оны 06 дугаар сараас аймгийн Татварын хэлтэс нь үндэсний татварын ерөнхий газрын шууд удирдлага дор ажиллаж эхлэв. Тус татварын хэлтэс нь байгуулагдсан цагаасаа татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, улс, орон нутгийн төсвийн орлогыг биелүүлэх ажлыг нэр тэртэй гүйцэтгэж ирлээ. 1996-2000 онд татварын алба бие даасан босоо удирдлагад шилжиж, татвар бий болгох, ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх, өөрчлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. НӨАТ шинээр бий болсон, татварын байцаагчид тусгай дүрэмт хувцас хэрэглэх болсон зэрэг өөрчлөлт нь татвар хураалт болон татвар төлөлтийн уйл явцад эергээр нөлөөлж, төр, иргэн хоорондын харилцан ойлголтыг шинэ шатанд гаргаж чадсан. Ингэснээр татвар төлөгч иргэн бүр зөвхөн татвар төлөгч биш татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн ач тусыг ойлгон урамшиж, шаардуулахгүйгээр татвараа хугацаанд нь төлөх чухлыг гун ухамсарлахад нь сайнаар нөлөөлсөн билээ. Тус хэлтэс 2001 оноос улам өргөжиж аймгийн аж ахуйн нэгжүүд болон иргэд байнгын харилцаатай, хилийн худалдаа наймаа эрхэлдэг хөрш зэргэлдээ орнууд, тухайлбал ОХУ-ын Алтайн хязгаарын Кош-Агач муж, БНХАУ-ЫН ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл, Бууралтогай мужуудын Татварын албатай хамтарч ажиллах, туршлага солилцох ажлуудыг шат дараатай зохион байгуулж ирсэн нь зохих ур дүнгээ өгч хойч үедээ туршлага болон улджээ. 2001 оноос татварын албаны өнөөгийн мэдээллийн баазын программ хангамжийг ашиглаж эхэлсэн ба ТЕГ-ын мэдээллийн сүлжээнд онлайн горимоор, шилэн кабелиар холбогдож, 2004 оноос татвар төлөгчдөд зориулсан нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. 2004 онд татварын хэлтэс шинэ ажлын байртай болсон ба компьютер, сургалтын тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлт, цахим тайлангийн системд шилжиж НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын сар, улирлын тайлангуудыг интернэтээр хүлээж авдаг болов. Тус хэлтэс нь 2011 онд цахим тайлангийн нэвтрэлтээр улсын хэмжээнд | байранд шалгарч улмаар уг ажлыг хариуцан ажиллаж байсан улсын ахлах байцаагч Х.Алмагул нь улсын оны шилдэг байцаагчаар шалгарч байсан билээ. Одоогийн байдлаар аймгийн татварын хэлтэс нь давхардсан тоогоор 45-50 мянга орчим татвар төлөгч, 2,203 аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, 45 мянган иргэнтэй харьцаж байна. 2019 оны байдлаар орон нутгийн төсөвт 10,483.1 мянган төгрөг, төвлөрсөн төсөвт 2,063.8 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж төсвийн орлогын төлөвлөгөөг 115.1 хувиар буюу 1,636.4 мянган төгрөгөөр давуулан биелүүлж ажилласан бол 2020 оны байдлаар орон нутгийн төсөвт 11,316.9 мянган төгрөг, төвлөрсөн төсөвт 2,037.9 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж төсвийн орлогыг 109.1 хувиар буюу 1,109.5 мянган төгрөгөөр давуулан биелүүлжээ. Аймгийн татварын хэлтэс одоогийн байдлаар 43 албан хаагчтай буюу хэлтсийн дарга 1, тасгийн дарга 4, татварын улсын байцаагч 29, татвар хураагч 2, үйлчилгээний 6 ажилчинтайгаар ажиллаж байна. Тус хэлтсээс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 6 албан хаагч, Алтан гадас одонгоор 16 албан хаагч, Хөдөлмөрийн хүндэт медалиар 8 албан хаагч, санхүү банк, нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 35 албан хаагч, Аймгийн оны шилдэг ажилтан, хөдөлмөрийн аварга цолоор 7 албан хаагч тус тус шагнагдсан. Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг сүүлийн 10 жилд 100-аас дээш хувиар давуулан биелүүлж ажилласан бөгөөд тус хэлтэс 2018 онд ажлын үзүүлэлтээрээ аймгийн "ШИЛДЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА"-аар шалгарч шагнуулсан юм. Аймгийн Татварын /тасаг/ хэлтсийн даргаар Т.Ашим 1991-1996 он, Х.Кокебай 1996-2000 он, К.Нургайв 2000-2013 оны 02 дугаар сар хүртэл, Д.Нурлан 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл, Т.Фестиваль 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл ажиллаж байна.
Хөдөлмөр Эрхлэлтийн хэлтэс
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Аймгийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ, асрамжийн төвийн үйл
ажиллагаа нь 1990 оны үед Аймгийн Нийгмийн хангамжийн хэлтсийн бүтцэд байсан ба
тус байгууллага хариуцан гүйцэтгэж байсан.
Тухайн үед даргаар
нь К.Акрас ажиллаж байсан бөгөөд 1995 оноос эхлэн
нийгмийн халамжийн үйлчилгээний ажлыг тусгаарлаж бие даасан байгууллага болгох
анхны алхмууд хийгдэж эхэлсэн юм.
1994 онд ‘’Нийгмийн даатгалын тухай’’ багц хууль батлагдан үйлчилж эхэлснээр
‘’Нийгмийн даатгалын хэлтэс’’ нэртэйгээр зохион байгуулагдан үйл ажиллагаа явуулж
К.Акрас дарга тус байгууллагыг 1990-2009 он хүртэл удирдан ажиллаж байв.
Баян-өлгий аймгийн
Засаг даргын 1995 оны “Халамж үйлчилгээний төв байгуулах тухай” 28 тоот
захирамжаар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ядуу иргэдэд
үйлчилгээ үзүүлэх орон тооны бус “Халамжийн төв” байгуулан ажиллуулжээ. 1996
онд батлагдсан нийгмийн хамгааллын багц хуулийн дагуу нийгмийн халамжийн бие
даасан тогтолцоо бий болж хөгжсөн билээ.
1997 онд УИХ-аас
Нийгмийн халамжийн тухай хууль батлагдан гарч, Засгийн газрын 59 дүгээр
тогтоолыг үндэслэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн харьяанд ажиллаж ирсэн Халамжийн
төвүүдийг тусгаарлан ажиллуулах эрх зүйн үндэслэл бүрджээ.
Аймгийн Засаг
даргын 1997 оны “Халамжийн үйлчилгээний ажлыг шилжүүлэх тухай” 62 дугаар тоот
захирамжаар Нийгмийн даатгалын
байгууллагын эрхэлж байсан халамж, асрамжийн үйлчилгээний ажлыг
Нийгмийн бодлогын хэлтэст хариуцуулсан байна. Аймгийн
Засаг даргын 1997 оны 66 дугаар тоот захирамжаар аймгийн Хөдөлмөр зохицуулалтын
албыг байгуулж, даргаар нь Х.Барбол, Нийгмийн халамжийн төвийн даргаар нь
А.Женисхан нарыг томилсон байна.
Аймгийн Засаг даргын 1997 оны
“Асрамжийн газрын татан буулгах тухай” 68 тоот захирамжаар Бугат сум дахь Улсын
Асрамжийн газрыг татан буулгаж, Халамж үйлчилгээний төвийн дэргэдэх “Асрамжийн
газар” болгон үйл ажиллагаа явуулж байсан.
Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар 2001-2004 он хүртэл М.Рүстем ажиллаж
байсан.
Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайдын 2004 оны 175 тоот тушаалаар хоёр байгууллагыг нэгтгэж
“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс” болгон байгуулсан юм. Хэлтсийн
даргаар 2004-2008 онд О.Садель, 2008-2012 онд Я.Сьезд нар ажиллаж байсан.
2012 онд тус хэлтсийг
бүтцийн өөрчлөлтөөр салган аймгийн ‘’Хөдөлмөрийн хэлтэс’’, ‘’Нийгмийн
халамж, үйлчилгээний хэлтэс’’ болгон өөрчлөн байгуулж, Хөдөлмөрийн хэлтсийн даргаар 2013 онд Н.Самат,
2014 онд Х.Хавшан, 2015-2016 онд А.Галия, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн
даргаар О.Садель 2012-2014 онд, Ж.Цэрэндорж 2014-2016 он хүртэл ажиллаж байжээ.
Монгол Улсын Засгийн
газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
газрын байгуулан, газрын даргаар 2016-2021 онд Б.Сьезхан, 2021 оны 12 дугаар
сарын 27-ны өдрөөс эхлэн даргаар А.Галия томилогдон ажиллаж байна.
Газар нь Захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн
хэлтэс гэсэн 3 хэлтэстэй бөгөөд нийт 45 бүтэц орон тоогоор үйл ажиллагаа
явуулж төрөөс иргэдэд үзүүлэх хөдөлмөр
эрхлэлт, халамжийн үйлчилгээ хүргэн ажиллаж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
газрын харьяа Асрамжийн төв ажилладаг ба
одоогоор 9 орон тоогоор үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн Хөдөлмөр, халамжийн
үйлчилгээний газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудад болон одоо ажиллаж
байгаа ажилтнуудаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор-5, “Алтан
гадас” одонгоор-10, Хөдөлмөрийн хүндэт медаль-14, Салбарын “Тэргүүн болон
хүндэт ажилтан”-аар-32, Системийн болон аймгийн аваргаар-2, “Оны шилдэг
ажилтан”-аар -9 шалгарсан байна.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР