Ерөнхий танилцуулга

Архангай аймгийн Цэцэрлэг сум нь 1926 онд байгуулагдсан боловч нүүдлийн байдалтай байсаар 1933 оноос эхлэн Их хужиртын голд хувийн худалдаачин хятад Динкан гэгчийн жижиг байшинд суурилан сумын төвөө тогтоосон байна. Цэцэрлэг сум нь хуучин Мэргэн гүний Зая бандидын шавь нутгуудын ард иргэдээс бүрдэл болон шинэ зохион байгуулалтанд орсноос хойш 1956 он хүртэл хувийн аж ахуй эрхэлсэн малчин ардуудын засаг захиргааны зохион байгуулалтаар 9 – 11 багуудтай байсан. Одоогоор Цэцэрлэг сум нь Чулуут, Туулант, Хонгорж, Хужирт, Их булаг гэсэн 5 багийн нийт 1043 өрхөд 3830 хүн амьдардаг.

Газар зүйн байршил

Архангай аймгийн хойд хэсэгт:

• Улаанбаатар хотоос 532 км.

• Архангай аймгийн төвөөс 212 км зайд байрладаг. 

Өөрийн аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Жаргалант, Хөвсгөл аймгийн Галт, Төмөрбулаг, Рашаант, Булган аймгийн Баян-Агт сумдтай хил залган оршдог.


Газар зүйн онцлог

Далайн түвшнээс 1320 метрт өргөгдсөн өндөр уулын бүсэд багтдаг. Эх газрын сэрүүн уур амьсгалтай. 

Сумын нутаг дэвсгэр нь ой мод, тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. 


Брэнд бүтээгдэхүүн

Дөрөө нуурын хар бөөртийн хужир нь улс даяар алдартай хүний 5 цул эрхтэний хатыг тохируулдаг сайн талтайгаас гадна мал сүргийн тарга хүч ашиг шимийг нэмэгдүүлэхэд өргөн ашигладаг.

Байгаль цаг уурын нөхцөл

Хуурай сэрүүвтэр уур амьсгалтай, ой хээрийн бүсэд хамрагдана.

• Дундаж хүйтэн 18-23 градус

• Дундаж дулаан нь 16-21 градус 

• Жилийн дундаж салхины хурд 4-5 м/с, их салхи 18-20 м/с

• Жилийн хур тундасны нийлбэр 260-320 мм хүрдэг.


Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 256730 га

Эдийн засаг

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 1765.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1181.3 сая төгрөг, орон нутгийн төсвийн татварын орлого 40.4 сая төг, санхүүгийн дэмжлэг 229.5 сая төгрөгийн орлогоос бүрдэж байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1765.3 сая төгрөг байна. Нийт зардлын 57.9 хувь нь цалин, 6.5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 17.8 хувийг урсгал шилжүүлэг, 17.8 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Тус суманд нийт 24 албан байгууллага, ААН үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс: төрийн байгууллага 5 төрийн бус байгууллага 1 бусад 18

Суманд улсад бүртгэлтэй 18 аж ахуй нэгж байдаг. Үүнээс 12 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Сар бүр татвар төлж, тайлангаа гаргаж хэвшсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татвараар жилд дунджаар 3-4 сая төгрөгийн орлого оруулдаг.

18 аж ахуй нэгжээс ХАА-н чиглэлээр 7, үйлчилгээний чиглэлээр 8, аж үйлдвэрийн чиглэлээр 3 ААН үйл ажиллагаагаа явуулж байна.


Ерөнхий боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн 25 бүлэгт 628 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 53 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 97.8 хувь байна. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн багш 94.7 хувьтай байна.  

Шинээр сургуульд 75 –н ортой хүүхдийн дотуур байр, үүнийг дагалдаад дотуур байрны хүүхдийн гал тогооны барилга шинээр баригдаж энэ онд ашиглалтанд орно. Мөн хуучин хүүхдийн дотуур байранд засвар, хичээлийн хуучин байранд их засварын ажлууд хийгдэж байна. 

Цэцэрлэгт 2 бүлэг, 30 хүүхэд хүлээн авдаг байв. Дүнзэн зориулалтын бус барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан.


Мал сүрэг

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээнд 225159 толгой малтайгаас 10886 адуу, 10374 үхэр, 128549 хонь, 75350 ямаа байна.

763 малчин өрх, 113 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 84 хувийг эзэлж байна.


Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 2.3 га—д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 100 хувь төмс, хүнсний ногоо тариалж байна. Жилд 5 тн төмс, 1 тн хүнсний ногоо хураан авдаг. 

Зам тээвэр

Сумын төвтэйгээ багууд шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж

Сум нь төвийн эрчим хүчний системд 1997 онд холбогдсон. 110/35/10 квт-ын дэд станцтай.

Ус хангамж

Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 4 худаг ажилладаг. Сумын төвийн бүх айл өрх, албан байгууллага, Аж ахуйн нэгжүүд дээрх гүний худгуудаас ундны усны хэрэглээгээ хангаж байна.

Дулаан хангамж

Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуух ахлах сургуулийн барилга болон дотуур байрыг халаадаг. Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, Соёлын төв нь тус тусдаа нам даралтын уурын зуухаар халаалтын хэрэглээгээ хангаж байна.

Хүн ам, өрхийн тоо

Хүн амын 24,1 хувь нь сумын төвд амьдардаг, 56,3 хувь нь залуу болон дунд насныхан, 35,9 хувь нь хүүхэд, 7,8 хувь нь ахмадууд байна.

Шилжилт хөдөлгөөн

Цэцэрлэг сумын иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар :

2005 оноос 2012- ныг дуустал хугацаанд нь тус сумаас жилд дунджаар 108 иргэн шилжиж, 38 иргэн ирж суурьшсан байна. Шилжилтийн зөрүү 512 иргэн байгаа нь шилжин явагсад их байна. Ялангуйяа 2010 – 2012 онуудад шилжиж явагсад их нэмэгдсэн. Энэ нь нэг талаар багуудын өрхийн бүртгэл буруу хийгдсэн, нөгөөтэйгүүр оюутан сурагчид төгсөөд ажил олдохгүй шалтгаанаар төв газар ажиллах сонирхолоос үүдэлтэй гэж дүгнэлт хийгдэж байна. 


Орон сууцны хангамж

Тус суманд Засаг даргын Тамгын газарт данстай 2 орон сууцны барилга байдаг. Эдгээр орон сууцыг шинээр гаднаас томилогдон ирсэн албан тушаалтан болон хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нарыг байлгах зориулалтаар ашиглаж байна. Сумын иргэд амины орон сууцны байшин, гэр сууцанд амьдардаг байна.

Сургууль

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

Их булаг багийн нутагт байршилтай

Тус бүр нь 320 хүүхдийн чадалтай хичээлийн 2 байр, өдрөөр 628, албан бус боловсролд 53 хүүхэд суралцаж байна.

74 багш, ажиллагчидтай

Спорт заал 1

Сургуулийн дотуур байр 1, 80 ортой, 120 хүүхэд амьдарч байна.

Биеийн тамирын талбай 1550 м2

Номын сан 1, 20 хүүхдийн суудалтай

1990 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн I байр, 2008 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн хичээлийн II байртай.


Цэцэрлэг

2010 оны 10 дугаар сарын 01-нд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай зориулалтын блокон барилга ашиглалтанд орж, 120 хүүхэд хүлээн авч сургуулийн өмнөх боловсрол олгож байна

20 багш, ажиллагчидтай 

Цэвэр бохир усны системтэй

Нам даралтын уурын зуух, худагтай


Эрүүл мэнд ерөнхий

Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, эмийн сан үйл ажиллагаа явуулж, 3 их эмч, 1 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна.

2012 онд нийт 85 хүүхэд төрсөн. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 1, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 389, осол гэмтэл 13, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан. 


Эмнэлэг

Эрүүл мэндийн төв

Их булаг багийн төвд байрлалтай 

11 ортой

их эмч 3, эх баригч 1, дүн бүртгэгч 1, бага эмч 6, сувилагч 5, нийт 29 ажиллагчидтай

1995 онд ашиглалтанд орсон блокон хийцтэй барилга


Соёлын төв

Соёлын төв

Сумын төвийн төв хэсэгт байршилтай

60 хүний суудалтай

6 ажиллагчидтай

Анх 1934 онд сумын Улаан булан нэртэй байгуулагдаж хөдөлмөрчдийн дунд соёл гэгээрлийн ажлыг хийж эхэлсэн.

Барилга нь тоосго болон чулуугаар баригдсан. Соёлын төвийн барилга барих шаардлагатай.


Соёл, спорт ерөнхий

1934 онд сумын Улаан булан нэртэйгээр байгуулагдаж хөдөлмөрчид, иргэдэд соёл гэгээрлийн ажлыг явуулж эхэлсэн. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.

Сумын нэгдсэн спорт цогцолбор, ахуйн үйлчилгээний төв байхгүй, 18 хүнсний дэлгүүр, 2 нийтийн хоолны газар үйл ажиллагаа явуулж байна.


Ажиллах хүч салбараар

Төрийн байгууллагад 158 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 23 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 78,2 хувийг эмэгтэйчүүд, дийлэнх хувь нь бүрэн бус дунд боловсролтой, 24-35 насныхан эзэлж байна. 

Хот байгуулалт, газрын харилцаа

Тус сум нь Хөдөө аж ахуйн үүрэг давамгайлсан сум юм. 2013 оны эхний байдлаар 157 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 73.5 га газрыг өмчилж байна. Мөн амины орон сууц болон гэр орон сууцны хашааны газар 21.5 га, тариалангийн газар 7.0 га- г эзэмшиж байна. 

Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

орон сууц, олон нийтийн бүс – 2 га

үйлдвэрлэлийн бүс – 3.5 га

ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс – 1.62 га

хөдөө аж ахуйн бүс – 23992.88 га

зуслангийн бүс -21000 га


Барилга

Сүүлийн жилүүдэд барилга байгууламж бүхий газрууд нэмэгдэх болсон. 2006-2012 оны хооронд тус суманд сургуулийн шинэ барилга, спорт заал, хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга улсын төсвөөр баригдаж ашиглалтанд орсон. 2013 онд орон нутгийн барилга угсралтын ажил болон их засвар ажилд зориулж 198.2 сая төгрөгийг төсөвлөж, хийгдэх ажлын жагсаалтыг гаргаад байна.

Засаг даргын тамгын газар

Засаг даргын тамгын газрын барилга

Их булаг багийн төв хэсэгт байршилтай

32 ажиллагчидтай

1999 онд 13х30 метрийн хэмжээтэй 12 өрөөтэйгээр баригдсан. Анх ашиглалтанд орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. 

Шинээр Тамгын газрын барилга барих шаардлагатай.


Суманд хэрэгжиж буй төсөл

Малын индекжүүлсэн даатгал төсөл

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл

Сум хөгжүүлэх сангийн төсөл


Сумын хөгжлийн зорилт

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх

Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх

Төвлөрсөн халаалтын системтэй болох

Талын толгой залуусын хотхон буй болгох 

Нийтийн ахуйн үйлчилгээний нэгдсэн төвтэй болох


Сумын онцлог

Сэтгэл мэдрэл, дотор үе мөчний өвчнийг анагаах чадалтай “Мухар хужирт”, “Хануй,” Цагаан толгой” зэрэг нэрд гарсан рашаануудад ирж амрагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Барилгын материал үйлдвэрлэх боломжтой шохойн чулуу, хүрмэн чулуу, тоосго хийх шаврын нөөцтэй.

Дөрөө нуурын хар бөөрт хужир

Тус сумын Чулуут багт орших “Олон голын бэлчир” зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүх дурсгал, соёлын өв ихтэй нутаг юм.


Сумын хөшөө, дурсгал

Хөлөг хүлэг хөшөө

2006 онд төрөлх сум байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Рэнхүү багштай 1978 оны 8-р ангийн төгсөгчид санаачлан Монгол Улсын ардын зураач Ойдов гуайгаар зураг төслийг хийлгүүлэн барьж байгуулсан. Цэцэрлэг сумын уугуул Монгол Улсын Сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар М.Ганзориг, Монгол Улсын анхны адуучин, хөдөлмөрийн баатар Л.Бямбадорж нарын алдар гавъяаг илэрхийлсэн “Хөлөг минь” Хүлэг минь” гэж тэнгэрт тэмүүлсэн агт морийг авангард загвараар гарган илэрхийлсэн хөшөө юм.


Шашин сүм хийд

Суманд Занабазар богдын үеэс үйл ажиллагаагаа эхэлсэн, сүүлд сэргээсэн Дүвхэн хийд байдаг бөгөөд уг хийдэд нэг лам байдаг.

Дотуур байр

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн дотуур байр

Их булаг багийн нутагт байршилтай

80 ортой, 120 хүүхэд амьдарч байна

1990 онд баригдсан зориулалтын барилга