Ерөнхий танилцуулга

Баянхонгор аймгийн Баянхонгор сум нь 1957онд байгуулагдсан, хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Дайчин вангийн хошуу.  Номгон, Эрдэнэмандал,  Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг, Шаргалжуут гэсэн 9 багийн нийт 8449 өрхөд 28764  хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баянхонгор аймгийн 20 сумаас эхнээсээ 1-д, газар нутгийн хэмжээгээр хамгийн сүүлд, хүн амын нягтралаар хамгийн өндөрт ордог.

Газар зүйн байршил

Баянхонгор сум нь аймгийн төвд байрладаг.
•    Улаанбаатар хотоос 620  км зайтай,
•    Арвайхээр хотоос 210 км зайтай
•    Алтай хотоос 400 км зайтай
•    Цэцэрлэг хотоос 195 км зайд байрладаг.
Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт зэрэг сумдтай болон өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг.

Газар зүйн онцлог

Баянхонгор сум (хот) нь Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт сумдтай хил залган тал хээрийн бүсэд далайн түвшнээс 1845 метрийн өндөрт, 6.4 мянган хавтгай дөрвөлжин км талбай эзлэн оршино.
    Сумын төв нь Хангайн нурууны баруун өмнөд салбар Номгон уулын ар хормой, Түйн голын баруун эрэг  дагуух элсэрхэг  хөрстэй тал газар оршдог, хотыг цаашид тэлж өргөжүүлэх, барилгажуулахад тохиромжтой юм.
    Хот байгуулалтын үнэлгээгээр Баянхонгор хотын доорхи газар 0.7 градус налуу, хөрсний усны динамик түвшин 6.0 метрт тогтсон, хөрсний цэвдэгжилтгүй, байгалийн усан хангамж сайтай, газар чичирхийллийн 0.8 балл байгаа нь хот байгуулахад хамгийн тохиромжтой таатай нөхцөл бүрдсэн газар юм.

Брэнд бүтээгдэхүүн

“Мөнх нар” цех:

•    “Монгол хатадын жор” хийцтэй цай
•    2012 оны Аймгийн “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”  Өргөмжлөл

Байгаль цаг уурын нөхцөл

Эх газрын эрс тэрс уур амьсгалтай, агаарын жилийн дундаж температур 0.50С, олон жилийн дундаж дулаан +10.60С, хамгийн халуун нь 7 дугаар сард тохиодог.
•    1-р сарын дундаж температур -31,40 С,
•    7-р сарын дундаж температур +30,20С,
•    Жилийн дундаж салхины хурд 0,5м/с,
•    Жилийн дундаж хур тунадасны нийлбэр 197мм хүрдэг байна.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 6400 га.

Эдийн засаг

Сумын төсвийн нийт орлого нь 141,2 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 939,1 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,326 сая төгрөг байна.
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 937,7 сая төгрөг байна. Нийт зардлын 57 хувь нь цалин,  13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 22 хувийг урсгал шилжүүлэг, 8 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц
    Сумын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй нийт 294 аж ахуйн нэгж байгууллага, 250 ХХК, 31 хоршоо, 13 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Мөн худалдааны төвлөрсөн  3 зах ажиллаж,  эдийн засагт худалдаа, үйлчилгээний салбар голлон  Номгон,  Шаргалжуут, Содсовин, Ганбогд, Дорнынгэгээ, Гялгархайрхан, Орогнуур, Буян зэрэг томоохон худалдааны газрууд үйл ажиллагаа явуулж  байна.
Сумын хэмжээгээр 2012  оны байдлаар  нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 4503.4 сая төгрөг байна.

Ерөнхий боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 270 бүлэгт 8431 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 237 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99.6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна. Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 83 багш хамрагдсан. Төрийн өмчийн 10 цэцэрлэгт 1624, гэр цэцэрлэг болон хувилбарт сургалтаар 290 хүүхэд, хувийн 1 цэцэрлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 53,7 хувьд хүрсэн. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 2011-2012 оны хичээлийн жилд 19 мэргэжлээр 1424 сурагч суралцаж, 81 багш ажиллаж байна.

Мал сүрэг

Сумын хэмжээнд 146237 толгой малтайгаас 171 тэмээ, 4734 адуу, 15313 үхэр, 49306 хонь,  76713 ямаа байна.

482 малчин өрх, 864 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 15,9 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 152 га-д газар тариалан эрхлэдэг. 2012 онд   110.1 га талбайд төмс, 42.0 га талбайд хүнсний ногоо, 16 га талбайд тэжээлийн ургамал тариалж байна. Жилдээ 1354.2 тонн төмс, 378.0 тонн хүнсний ногоо, 64 тонн тэжээлийн ургамал хураан авчээ.

Зам тээвэр

Улаанбаатар хоттой холбогдсон улсын чанартай 620 км авто замаас Баянхонгороос Нарийнтээлийн 50 км замаас 6 км, Өвөрхангайгаас Нарийн тээлийн чиглэлийн 44 км авто зам 2013 онд ашиглалтанд орно. Говь-Алтай-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто зам дайран өнгөрдөг болно. Энд Говь-Алтайн чиглэлийн зам нь хатуу хучилттай замаар бүрэн холбогдоогүй  байна. Аймгийн төвийн дотор нийт 16 км хатуу хучилттай авто зам байгаа бөгөөд жил бүр 2 км замыг шинээр тавьж байна.  Багууд хоорондоо   шороон замаар холбогддог. Агаарын нислэгийг шөнө хийх боломжтой нисэх буудалтай.

Цахилгаан хангамж

Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 110/35/6квт-ийн 63 дэд станцтай.

Ус хангамж

Хотын цэвэр, бохирын нэгдсэн системийн байгууламжийг 2004 онд ашиглалтанд оруулснаар бохир ус зайлуулах болон ундны усны хангамжийн асуудал шийдвэрлэгдэн оршин суугчдын амьдрах таатай нөхцөл бүрдсэн. Энэхүү систем нь 16.5 км цэвэр усны шугам, 10.8 км бохир усны шугам,  ариутгах татуургын шугам, цэвэрлэх талбайн байгууламж зэргээс бүрдсэн иж бүрэн систем бөгөөд жилдээ 352800 м3  бохир усыг зайлуулах хүчин чадалтай. Цэвэр усны өргөх 2 станц хоногт 2976 м3 ус өргөх хүчин чадалтай. Эрдэнэ мандал хайрханы өвөрт байрлуулсан  1000 тонн ус агуулах багтаамжтай 2 усан сан нь жилдээ 504000 м3 цэвэр ус түгээдэг. Ундны усны гүний 3, энгийн өрхийн хэрэглээний газар тариалангийн гар худаг 178, ус түгээх байр, усан сан гидроклонки 28, усны зөөврийн 4 автомашин ажиллаж байна. Хоногт 1 хүн 25 литр ус хэрэглэж, жилд 249.112.5 м3 ус түгээж байгаа ба зөөврийн ус хэрэглэдэг 6578 өрх байна. Мөн 21 морин тэрэг шинжилгээнд хамрагдан ус зөөвөрлөдөг.

-    1000 тоннын багтаамжтай 2 усан сан
-    504000 м3  хүчин чадалтай
-    Ашиглагдаж байна

Ариутгах татуурга

Цэвэрлэх байгууламж

Цэвэрлэх байгууламж нь  механик болон усыг татан зайлуулж хоногт 2640 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай тунгаагуур бүхий 2 га-ын 4 шүүх талбай , 4 лагийн талбайтай болно.

Дулаан хангамж

Сумын төвд 8 төвлөрсөн уурын зуух аймгийн төвийн дулаан хангамжийг шийдвэрлэж байна.  Мөн ердийн галлагаатай зуухууд ажиллаж байна.

Орон сууцны хангамж

Сумын хэмжээнд инженерийн шугам сүлжээнд холбогдсон 64 орон сууцанд 1472 өрхийн 4260 хүн амьдарч байна.

Сургууль

•    Баян-Ойт цогцолбор бага сургууль
•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.
•    75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 300 хүүхэд суралцаж байна.
•    25 багш, ажиллагчидтай.
•    1964 онд ашиглалтанд орсон
•    Төвийн шугаманд холбогдсон, тоосгон хийцтэй, төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай

Цэцэрлэг

•    Гэгээхэн хувийн цэцэрлэг
•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.
•    25 хүүхдийн хүчин чадалтай, одоо 25 хүүхэд хүмүүжиж байна.
•    5 багш, ажиллагчидтай.
•    Төвийн шугаманд холбогдсон, төмөр бетон хийцтэй.

Эрүүл мэнд ерөнхий

Суманд улсын төсвийн 7 өрхийн эмнэлэг, 8 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 14  их эмч, 25 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 1749  хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 643, осол гэмтэл 103, халдварт өвчлөлийн 1134  тохиолдол гарсан байна.

Эмнэлэг

•    Оточ мандал өрхийн эмнэлэг
•    Номгон 1-р багийн нутагт байршилтай.
•    Шинээр баригдаж байгаа 6 эмч эмнэлэгийн ажиллагчидтай.
•    2013 онд ашиглалтанд орно.
•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон, хийцтэй, шинээр баригдаж байгаа

Спорт заал

•    Биеийн тамир,  спортын газар.                                                                               •    Номгон 1-р багийн нутагт байршилтай.
•    600 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай
•    15 ажиллагчидтай.
•    1987онд ашиглалтанд орсон
•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, төлөв байдал дунд, шинээр барих шаардлагатай.

Соёл, спорт ерөнхий

Хөгжимт драмын театр 450, Хүүхдийн Тэмүүжин театр 350 хүний суудалтай,  2 театр үйл ажиллагаагаа явуулж сумын 30000 шахам хүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр театрт урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг. Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй,  барааны дэлгүүр 6, хүнсний дэлгүүр 136, авто сэлбэгийн дэлгүүр 2, барилгын материалын дэлгүүр 4, ресторан бар 16,  нийтийн хоолны 26 цэг, зоогийн газар 18, үсчин гоо сайхны 5,  гутал засварын 13, оёдлын 11, нийтийн халуун усны 6 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажиллах хүч салбараар


Төрийн байгууллагад  2347 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

2012 онд дунджаар  7009  хүн  ямар нэгэн ажил эрхэлж байгаа нь хөдөлмөрийн насны нийт хүний 24.3 хувь ажлаар хангагдсан гэсэн  үзүүлэлт  юм. Ажил эрхлэгчдийн  50.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй сумын 951 иргэдийн дэлгэрэнгүй бүртгэл шинэчлэгдэн гарсан байна. Ажил эрхлээгүй хүний 50.3 хувь, хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1196 хүний 704 буюу 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Ажил эрхлээгүй 6901  хүний 3873 нь эмэгтэйчүүд, хөдөлмөрийн насны 2924  хүн ЕБС болон их, дээд сургууль, МСҮТ–д суралцаж байгаагийн 1563 нь эмэгтэйчүүд байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар ажил эрхлээгүй хүний 56.1 хувь, хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 951 хүний 487  буюу 52.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Хот байгуулалт, газрын харилцаа

Баянхонгор хот нь 2012 онд Ерөнхий төлөвлөгөөгөө шинэчлэн батлуулж шинэ суурьшлын бүс бий болгохоор зураг төслийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна.
Сүүлийн жилүүдэд сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 5 жилийн хугацаанд  54 га-гаар нэмэгдсэн.

Баянхонгор сумын хот тосгоны газрын өнөөгийн байдлыг га-гаар гаргавал:

•    Барилга байгууламжийн дэвсгэр газар 105.7 га
•    Нийтийн эдэлбэр газар 558.8 га
•    Үйлдвэрийн газар 17.8 га
•    Гэр хороололын газар 298.2 га газрыг тус тус эзэлж байна.

Нийт 208 га хуучин эзэмшиж буй хашааны газраа 3551 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн.
 7 иргэнд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 5.2 га, 100 иргэн зуслангийн зориулалтаар 5  га, 47 иргэн газар тариалангийн зориулалтаар 106.1 га тус тус эзэмшиж байна.

Засаг даргын тамгын газар

-    ЗДТГ-ын барилга
-    Номгон 1-р багт байршилтай
-    40 ажиллагчидтай
-    1986 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга.
-    Инженерийн төвлөрсөн хангамжтай.

Суманд хэрэгжиж буй төсөл

-    Малын индексжүүлсэн даатгал төсөл
-    Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
-    Тогтвортой амьжиргаа- II төсөл
-    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
-    Азийн хөгжлийн банк гэх мэт

Сумын хөгжлийн зорилт

Хуулиа дээдлэн, төрийн үйлчилгээг байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд түргэн, шуурхай чанартай, хүртээмжтэй, тасралтгүй хүргэж Засаг даргын Тамгын газрыг цомхон, мэргэшсэн албан хаагчтайгаар ил тод шудрага ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү зорилгыг хангахдаа дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
•    Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дээдлэх
•    Ард түмний нийтлэг эрх,  ашиг сонирхол, хүсэл эрмэлзэлд чиглүүлэх
•    Төрийн албаны үндсэн болон бусад зарчмуудыг чанд баримтлан  ажиллана.

Сумын онцлог

Дэд бүтэц сайн хөгжсөн үүний дотроос Монгол улсын нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Цахилгаан эрчим хүч 2005 онд төвийн эрчим хүчний системтэй Баянхонгор 110/35/6квт-ын дэд станц, 589.5 км цахилгаан дамжуулах агаарын шугамаар төвийн эрчим хүчний системд холбогдож байнгын найдвартай эх үүсвэртэй болсон. Байгалийн цэвэр усны нөөц ихтэй Түйнголын хөвөөнд байрласан. Цэвэр ус хангамжийн эх үүсвэр нь гүний 2 худагтай, цагт 125 м3 хүчин чадалтай насос суурилагдсан. Шинээр  1000 м3 багтаамжтай 2 усан сангийн өргөлтийн систем ашиглалтанд орж байгаа. Шөнийн нислэг хийх бүрэн боломжит агаарын тээврийн нисэх буудалтай. Хотын суурьшлын бүсэд нийцсэн дэд бүтэц, зам талбай, барилгажилт хөгжсөн хүн амын нягтаршил ихтэй, орон сууц, хот төлөвлөлт бүрэн хөгжсөн  хот болно.

Сумын хөшөө, дурсгал

Хүрэл тогоо:

Хөшөө дурсгалын нэр: Хүрэл тогоо
Хөшөө, дурсгалын намтар: Баянхонгор аймаг дахь Түүх угсаатны зүйн музейн үүдэн дэх   хүрэл тогоо

Шашин сүм хийд

Сумын хэмжээнд Намдал чойнхорлон хийд, Гон гандан  дэдлин хийд, Авралын үг гэсэн 3 сүм хийд байдгаас будда 2, христ 1 сүм байна. Эдгээр хийдүүдэд нийт 39 лам хуврага, санваартан ажиллаж байна.

Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн  төв

•    Дуурсах 3-рбагийн нутагт байршилтай.
•    150 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 150 хүүхэд суралцаж байна.
•    4 багш, ажиллагчидтай.
•    Төвийн шугаманд холбогдсон, чулуун тоосгон хийцтэй
•    Өлзийт Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн хичээлийн 1-р байр.

Өрхийн эмнэлэг

•    Энх бүрд өрхийн эмнэлэг                                                                                       •    Цахир 7-р баг, Есөнбулаг 9-р багийн нутагт байршилтай.
•    35 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай
•    7 эмч, эмнэлгийн ажиллагчидтай.
•    1980 онд ашиглалтанд орсон
•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, цахилгааны эх үүсвэр төвийн шугаманд холбогдсон, нам даралтын зуух, зөөврийн устай, бохирын систем бие даасан, төлөв байдал муу, шинээр барих шаардлагатай.

Театр

•   Хүүхэд, залуучуудын төв                                                                                         •   Номгон 1-р багийн нутагт байршилтай.
•    646 хүнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, Номын сан, Хүүхдийн Тэмүүжин театр, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс зэрэг 3 газар үйл ажиллагаа  явуулдаг.
•    3 байгууллага нийт 47 ажиллагчидтай.
•    2009 онд ашиглалтанд орсон
•    Төвийн шугаманд холбогдсон, цутгамал төмөр бетон хийцтэй, төлөв байдал сайн.